1
Уснаас авах
Та утсаа усанд норгосноо мэдвэл тэр дор нь гаргаж авах хэрэгтэй юм. Утсанд ус ихээр нэвчин орох тусам үзүүлэх хор хөнөөл их байдаг аж.
2
Арчих
Гар утсаа уснаас гаргамагц зөөлөн алчуураар арчиж, ус орсон хэсгүүдийг сэгсэрч үзээрэй.
3
Сим картаа салгах
Харин дараа нь утсаа нээж, сим картаа авч, гэмтсэн эсэхийг шалгаж үзэх хэрэгтэй.
4
Салгаж тавих
Утасныхаа салж болох бүх эд ангийг хэдэн хэсэг болгон салгаж тавиарай. Ингэхдээ салгасны дараа бүх хэсгийг сайтар арчих ёстой.
5
Тоос сорогч ашигла
Тоос сорогч ашиглан, жижиг хошуугаар нь утасныхаа баттерей ордог хэсгийн соруулж, ус орсон хэсгүүдийг сайтар цэвэрлэж авна. Ингэснээр нь утсанд тань орсон ус сорогдон гарч, элдэв асуудлаас сэргийлнэ.
6
Сэнс хэрэглэж болохгүй
Та утсаа хатааж байна гээд үсний сэнс ашиглаж хэрхэвч болохгүй аж. Энэ нь эсрэгээрээ утсанд байгаа усыг цааш тарааж, гэмтэл учруулдаг байна.
7
Будаанд хийх
Энэ бүхний дараа утсаа задласан чигээр нь будаанд хийж орхиорой. Будаа нь утасны гүнд хадгалагдан үлдсэн усыг гаргаж өгөх бөгөөд та үүнийг ажиглаж, арчиж байх ёстой. Гар утсаа дор хаяж 6 цаг орчим будаанд хийж, байлгахад хангалттай аж.
8
Нарны гэрэлд тавь
Дээр дурдсан заавруудыг хэрэгжүүлсний дараа гар утсаа нар шууд тусах газарт тавьж, хатаагаарай. Ингэснээр утаснаас тань бүх ус гадагшилж, хэвийн байдалдаа орно.
9
Утсаа цэнэглэх
Та утсаа бүрэн хатсан гэж үзсэнээс 24 цагийн дараа л тогонд залгаж цэнэглэх боломжтой байна. Ингээд л таны утас асч, буцаад хуучин байдалдаа орох юм.
10
Гар утасны засварчинд хандах
Хэрэв дээр дурдсан аргуудыг хэрэглээд ч үр дүнгүй, утас тань асахгүй байвал засварчинд хандаарай.
Зөвлөмж болон анхааруулга
- Заримдаа дэлгүүрүүдэд норсон утсанд хэрэглэх анхан шатны тусламжийн иж бүрдлүүд зарагддаг. Юмыг яаж мэдэх вэ авахад илүүдэхгүй шүү дээ.
- Хэрэв гар утас давстай усанд унасан бол давсны талстуудыг гаргахын тулд цэвэр усаар арчих шаардлагатай.
- Хэзээ ч нойтон зүйлийг соруулж болохгүй. Тог цохих аюултай.
- Утсаа цэнэглэхийн өмнө сайтар хатаасан байх хэрэгтэй.
- Утсаа дулаан газарт удаан байлгахаас зайлсхий. Түүний эд ангиуд халуунд хайлах магадлалтай байдаг. Утасны зайг халааж болохгүйг санаарай. Үгүй бол дэлбэрэх аюултай.
- Бие даан утсаа засах гэж бүү оролд. Энэ ажлыг мэргэжилтэнд даатгавал дээр. Учир нь бие даан хийсэн туршилтын үр дүнд тогонд цохиулах эсвэл химийн хорт бодист хордоход хүрнэ.