1
Түлэгдсэн хайруулын таваг
Бид санаандгүй байдлаар гал дээр тавьсан хоолоо мартаж, шатааж, түлэх тохиолдлууд бишгүй олон шүү дээ. Харин энэ үед усанд хичнээн дэвтээгээд, бодисоор үрээд ч тусыг эс олно. Харин та хайруулын тавган дээрээ 1 аяга цагаан цууг зөөлөн ширмэн дээр багахан бүлээсгээрэй. Ийнхүү дээр нь 2 цайны халбага хүнсний содыг хийж, түлэгдсэн хэсгээ үрэхэд, хялбархан арилах болно.
2
Хивсэн дээрх дарсны толбо
Хивсэн дээр бий болсон элдэв төрлийн толбыг арилгах гайхалтай санааг танд дуулгая. Танд хүнсний сода, цагаан цуу, аяга таваг угаагч, бүлээн ус, порлон хэрэг болно. Эхлээд толботой хэсэг дээрээ хүнсний сода цацаж, хэсэг байлгах бөгөөд энэ хооронд нэг халбага цагаан цууг 2 аяга бүлээн усанд хийгээд, дээрээс нь нэг халбага аяга таваг угаагч нэмж хутгана. Харин одоо бэлтгэсэн уусмалаа порлондоо шингээж, хүнсний сода асгасан толбоо үрж өнгөлнө.
3
Уран зураг
Хайртай уран бүтээлчийн тань зурсан уран зураг шороо тоос дарж, өнгө үзэмж алдсан бол та үүнийг маш болгоомжтой цэвэрлэх хэрэгтэй. Эс бөгөөс хайртай зургаа баллаж мэднэ шүү. Багахан чийгтэй алчуураар ердөө тоосыг авах төдийд арчих хэрэгтэй.
4
Толь
Толийг загалтуулж, муухайн болгохгүйгээр цэвэрлэхийн тулд, та юун түрүүнд цэвэр усанд базсан элгэн алчуураар арчиж, дараа нь сонингийн цаасаар арчиж өгөөрэй.
5
Ванн
Өнгөө алдаж шарласан ванныг цэвэрлэхийн тулд танд ердөө устөрөгчийн хэт исэл байхад хангалттай юм. Шарлаж, бохирдсон хэсэгт бодисоос багахан дусаагаад хэсэг байлгасны дараа порлоноор угааж цэвэрлэх хэрэгтэй.
6
Мөнгөн эдлэл
Өнгөө алдаж, гандсан мөнгөн эдлэлийн өнгийг сэргээхдээ, содтой усанд бага зэрэг байлгасны дараа гаргаж ирэн шүдний оогоор өнгөлөөд үзээрэй.
7
Элгэн буйдан цэвэрлэх
Элгэн материалтай буйданг ямар аргаар цэвэрлэхээ хүмүүс төдийлөн мэддэггүй. Харин та бага зэргийн спиртийг шүршдэг саванд хийн цацаж, үүнийгээ порлоноор зөөлөн үрж, толбыг арилгах аж. Мэдээж үүнийхээ дараа цэвэрхэн чийгтэй алчуураар арчихад яг л шинэ мэт харагдах болно.
8
Хувцсан дээрх будагны толбо
Хувцсан дээр асгарсан будгийг арилгахад цагаан цуу, нимбэг хэрэг болно. Та цагаан цуунд нимбэгний шүүсийг шахан хийж, үүнийгээ алчууранд шингээж, будгаа арчаад үзээрэй. Ингэснээр, таныг итгэмээргүй үр дүн хүлээж байгаа.
9
Грилл цэвэрлэх
Урин цаг дуусч, намрын сэрүү айлчлан ирлээ. Ашигласан гриллээ цэвэрлэж амжаагүй бол, эсвэл хэрхэн хялбар аргаар цэвэрлэх учраа олоогүй бол сонгиныг таллаж зүсээд сэрээнд хатган цэвэрлээрэй. Үнс шороог нь сайн хамж авахаас гадна мах шарахад илүү амт нэмнэ.
10
Угаагч порлон арилгах
Бид цэвэрлэгээ хийх бүрдээ пролон ашиглаж байдаг. Бүх ажлаа хийж дууссаны дараа пролоноо угааж тавьчихаад, дараа нь дахиад л ашигладаг юм. Гэхдээ энэ нь өөртөө асар их хэмжээний нян бактери тээж явдаг бөгөөд ариутгахаас нааш бүрэн гүйцэд цэвэр болдоггүй байна. Харин та үүнийг ариутгахдаа богино долгионы зууханд хийж, 2 минут эргүүлэхэд л хангалттай аж.
11
Хувцсан дээрх өвсний толбо
Хувцсан дээр тогтсон өвсний толбыг арилгахдаа, самбарын шохойгоор сайтар үрж, дараа нь гараараа нухаж арилгаарай.
12
Компьютерийн гар
Компьютерийн гаранд орсон хог шороо, бохирдлыг цэвэрлэхдээ, тоос сорогч, эсвэл наалддаг стикер цаасыг ашиглах хэрэгтэй.
13
Шилэн аяга
Өнгөө алдаж, дагтаршсан шилэн аягыг уксус ашиглан, өнгө оруулж гялалзуулах боломжтой. Ингэхдээ багахан уксус хэрэглэх бөгөөд дараа нь цэвэр усаар сайтар зайлах ёстойг мартаж болохгүй.
14
Хивсэн дээр наалдсан үс
Хэрвээ та тэжээмэл амьтантай бол буйдан, хивс, хивсэнцэр дээрх дүүрэн үсээ түүх гэж хэцүү байдаг биз? Тийм бол резинэн бээлий өмсөөд бага зэрэг норгоод үсийг нь түүх гээд үзээрэй. Түүнчлэн нэг удаагийн сахлын татуурга хэрэглэж болно.
15
Кет
Өнгөө алдаж, хуучирсан кетийг багахан шүдний оогоор сойздон үрээд үзээрэй. Шарласан хэсгүүд өнгө нь сэргэж, хормын дотор өнгө орно.
16
Махны мод
Махны модон дээрх толбо, эвгүй үнэрийг арилгахын тулд бага зэрэг давс цацаж, лимоноор үрээд үзээрэй. Бохирдол болон таагүй үнэр арилж, шинэ мэт болдог.
17
Хоолны саван дээрх толбо арилгах
Өнгөө алдсан сав суулгыг цэвэрлэхдээ, савны гадархыг зүссэн лимон, давсаар үрээд үзээрэй. Үр дүн нь гайхалтай байх болно.
18
Блэндер цэвэрлэх
Блэндерээ хэрэглэх дуртай ч цэвэрлэхээс ч ядаргаатай санагддаг бол дүүрэн ус хийгээд хэдэн дусал аяга угаагч шингэн нэмээд асаах товчин дээр дараарай. Дараа нь 2-3 удаа цэвэр усаар зайлахад хангалттай.