1
Вазелин болон гялгар уут
Халуун бүлээн усаар нүүрээ угаасны дараа вазелиныг хамар болон, хар батгатай хэсгүүдээрээ нимгэн жигд түрхэнэ. Ингээд гялгар уутаар бигнэж, халуун бүлээн алчуураар нүүрээ жин тавина. Ойролцоогоор 20 минут байлгасны дараа нүүрээ бүлээн усаар дахин угаагаарай. Арьсны нүх сүв нээгдсэн байх бөгөөд та хар батга сугалах маскыг тавих юм. Энэхүү аргыг сард 2 удаа хэрэглэх нь зохимжтой.
2
Кокосны тос болон лимоны шүүс
Арьс судлаач, доктор профессор Крант хэлэхдээ, “Кокосны тосоор бүх төрлийн арьсны эмгэгийг эмчилж болно” хэмээжээ. Энэ нь ч учиртай. Үүнд агуулагдах протейн, амин дэмүүд нь арьсыг чангаруулан, тослогийг тэнцвэржүүлж, арьсны нүхийг цэвэрлэн, үрэвслийг багасгадаг ид шидтэй. Үүний тулд та 1/4 аяга кокосны тосыг богино долгионы зууханд хийж, 10-15 секунд байлгасны дараа дээр нь 10 дусал лимоны шүүсийг хийнэ. Ингээд үдэш бүр энэхүү тосоо гүүрээ цэвэрлэсний дараа түрхэхэд та хар батганаас салахаас гадна, арьс гэрэлтсэн өнгөлөг болдог. Нарны шууд тусгалаас хол газар хадгалах хэрэгтэй.
3
Шанцай болон овъёосны гурил
Овъёос нь арьсны үхэжсэн эд эсийг гуужуулж, бохирдож бөглөрсөн нүхийг нээдэг. Түүнчлэн үүнд агуулагдах алкалин нь арьсан дахь батга үүсгэгч бактерийг устгадаг байна. Үүнийг бэлтгэхдээ, шанцай болон овъёосыг холигчинд хийж, зуурмаг болгосны дараа батгатай хэсэг дээрээ түрхэж, 3-5 минут орчим иллэг хийсний дараа хүйтэн усаар угааж, дарж арчина. Эмзэг арьстай хүмүүс үүнийг сард 2 удаа хэрэглэхэд тохиромжтой.
4
Зөгийн бал, лимон, элсэн чихэр
Зөгийн бал нь таны бодож байгаагаас ч илүү үр дүнтэй. Арьсны нүхжилтийг мэдэгдэхүйц багасгаж, царайг гэрэлтсэн тунгалаг болгодог юм. Үүний тулд цэвэр зөгийн балыг батгатай, асуудалтай хэсэг дээрээ нимгэн жигд түрхэж 5 минут байлгаад нүүрээ угаахад арьс үнэхээр гэрэлтсэн өнгөлөг болдог. Мөн нимбэгийг дундуур нь зүсэж, дээр нь багахан зөгийн балыг түрхэж, батгатай хэсгээ тойрог хэлбэрээр иллэг хийж болох юм. 7 хоногт 1 удаа хэрэгжүүлэхэд хар батга мэдэгдэхүйц багасах болно.
5
Нүүрсэн эм, ногоон шавран маск
1-2 цайны халбага гүүрсэн эмийг, 1 цайны халбага ногоон шавран масктай хольж хутгана. Бэлтгэсэн зуурмагаа асуудалтай хэсгүүдээрээ жигд нимгэхэн түрхэж өгөөрэй. Ингээд 5-7 минут байлгасны дараа хүйтэн усаар угаах хэрэгтэй юм.
6
Кокосны тос болон, кофены шаар
Кофены шаар нь халдвар, нянгийн эсрэг хүчтэй үйлчилгээтэй тул хар болон цагаан батгыг амархан хатаадаг. Үүний тулд 1-2 цайны халбага кокосны тосон дээр 1/2 халбага шинэхэн кофены шаарыг хольж, нүүрэндээ иллэг хийх маягаар түрхэж өгнө. Ийнхүү 5 орчим минут болсны дараа нүүрээ угаах хэрэгтэй. Үлдсэн зуурмагаа хөлдөөгчинд хадгалвал шинэхэн байдлаа алдахгүй юм.
7
Элсэн чихэр, оливийн тос, ваниль
1/4 цайны халбага элсэн чихрэн дээр 1/4 халбага оливийн тосыг нэмж өгнө. Үүн дээрээ 1/2 цайны халбага зөгийн балыг хийж, гуужуулагч бэлтгэх хэрэгтнэй. Ийнхүү бэлдсэн зуурмагаа 7 хоногт 1 удаа хэрэглэхэд арьс толигор зөөлөн болохоос гадна, хар батга мэдэгдэхүйц багассан байдаг.
8
Овъёос, зөгийн бал, тараг, оливийн тос
1/4 аяга овъёосон дээр, 2 цайны халбага тараг хийж, дахин 2 халбага зөгийн балыг нэмж өгнө. Үүнийгээ холигчид хийж сайтар нунтаглаад, нүүрэндээ түрхэж 1-2 минут тойрог хэлбэрээр иллэг хийснийхээ дараа бүлээн усаар угаараарай. Энэхүү аргыг 7 хоногт 1-2 удаа хэрэгжүүлэхэд тохиромжтой.
9
Алое, цагаан шавар, тэжээлийн тос
2 цайны халбага цагаан шавар дээр 1 цайны халбага алое буюу зуун настын гелийг хийж, багахан ус эсвэл тэжээлийн тосыг хольж өгөх юм. Бэлдсэн зуурмагаа асуудалтай хэсгээрээ жигд түрхэж, 10 минут болсны дараа бүлээн усаар угаагаарай. Сард 2-3 удаа хэрэгжүүлэх боломжтой юм.