Бүсгүйчүүдийг халуухан харагдуулдаг зүйлс

Эмэгтэй хүн бүр л бусдад сайхан харагдах гэж хичээж, чармайж явдаг нь нууц биш билээ. Тэд өөрсдийгөө гоё сайхан болгохын тулд бүхнийг хийх бөгөөд энэ нь зөвхөн залууст таалагдах гэсэндээ биш бөгөөд сайхан төрх нь тэдэнд өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, бардам алхахад тусладаг байна. Ингээд бүсгүйчүүдийг халуухан, үзэсгэлэнтэй харагдуулдаг зүйлстэй танилцъя. 

Бүсгүйчүүдийг халуухан харагдуулдаг зүйлс

1 Хөмсөг

Хөмсөг нь нүүрний төрхийг төгс харагдуулахад хамгийн чухал үүргийг гүйцэтгэдэг билээ. Тиймдээ ч бүсгүйчүүд хөмсгөө өөрсдийн нүүрний хэлбэрт тохируулан будаж, зарим нь шивүүлдэг юм. Ямартай ч сайхан төрхийг цогцлоохын тулд хамгийн түрүүнд хөмсгөө зөв сайхан будаж сурах хэрэгтэй аж. Иймд тэдний дотны найз нь яах аргагүй хөмсөгний будагнууд байдаг юм. Гэхдээ хүн бүхэн хөмсгөө сайхан будаж чаддаггүй бөгөөд хоёр хөмсгөө ижил будах гэж хэдэн цагийг барах нь ч бий. 

Хөмсөг

2 Хиймэл хумс

Сайхан хумстай бүсгүй ямагт дэгжин, тансаг харагддаг билээ. Хумс их эмзэгхэн тул элдэв зүйлсд хүрэх, юм угаахад хугарч мэднэ. Тиймдээ ч бүсгүйчүүд гоо сайхны салон зорьж, хумс хийлгэдэг байх юм. Энэ нь сар гаруй хугацаанд шинэхэн хэвээр байх тул маш боломжын сонголт болж өгдөг аж. 

Хиймэл хумс

3 Арьсаа борлуулах

Жигд борлосон арьстай бүсгүйчүүд ямагт хамгийн дур булаам харагддаг билээ. Харин тэд бор арьсыг зүгээр ч нэг олоод авчихдаггүй байна. Нарны тос түрхэн наранд хэвтэж, эсвэл зориулалтын салонд очиж арьсаа шүршүүлэх гэхчлэн элдэв арга хэрэглэж хүссэн үр дүндээ хүрдэх байх юм. 

Арьсаа борлуулах

4 Үс арчилгааны бүтээгдэхүүн

Эрчүүдийн хувьд үсээ нэг шампуниар угаагаад л болдог. Харин бүсгүйчүүд үсний онцлог, төрх байдлаас хамаарч олон төрлийн шампуниас сонгож авдаг бөгөөд үүнийгээ дагалдуулж ангижруулагч, үсний тос, маск зэргийг ч мөн авдаг юм. Эдгээрийг хамтад нь цогцоор нь хэрэглэвэл илүүтэй үр дүнгээ үзүүлж, намирсан, торгомсог хараа булаам үсийг бий болгодог аж.

Үс арчилгааны бүтээгдэхүүн

5 Сормуус дэрвийлгэгч

Урт өтгөн сормуус нүдийг амилуулж, үзэсгэлэн төгс болгодог билээ. Харин сормуус дэрвийлгэгч нь сормуусыг илүү урт, дэрвэгэр болгож сайхан харагдах эх үндэс нь болж өгдөг төдийгүй тус бүтээгдэхүүн байгаагүйсэн бол гэж бодох төдийд цус харвах дөхдөг аж. Тиймдээ ч бүсгүйчүүд үүнийг өдөр тутамдаа  өргөн дэлгэр ашигласаар ирсэн байна. 

Сормуус дэрвийлгэгч

6 Уруул өнгөлөгч

Уруулаа будсан бүсгүй цог золбоотой, илүү дур булаам харагдддаг юм. Энэ нь хамгийн чухал зүйл бөгөөд эмэгтэй хүн бүрийн дотны найз нь болдог аж. Нүүрээ будсан атлаа уруулаа будалгүй орхивол энэ нь хий хоосон зүйл болж дуусах төдийгүй олон өнгийн будагнаас олж сонгон уруулаа будна гэдэг мөн л бэрх даваа байдаг юм.  

Уруул өнгөлөгч

7 Хар батга хуулагч

Хар батга нь эмэгтэй хүн бүрийн заналт дайсан нь юм. Тэд үүнийг ямагт үзэн ядаж, гоо сайхан төрхийг нь сүйтгэгч гэж үздэг бөгөөд үүнээс ангижрахын тулд хамгийн сайн гэх маскуудыг хэрэглэсээр ирсэн билээ. Ийн тэдний өөгүй толигор, сайхан арьсны нууц нь ердөө л хар батга хуулагч байдаг гэхэд хол зөрөхгүй аж. 

Хар батга хуулагч

8 Өндөр өсгийт гутал

Эмэгтэй хүнийг хамгийн дур булаам харагдуулдаг зүйл бол яах аргагүй өндөр өсгийт юм. Харин энэ нь хичнээн зовиуртай болохыг эрчүүд төсөөлөх ч үгүй. Хөл, нуруу гээд л хамаг бие хөндүүр оргиж, хүндхэн байдалд оруулдаг байна. Ийн хүнд бэрхийг даван туулж, хөөрхөн гэх нэрийг зүүж яваа бүсгүйчүүдийн тэсвэр тэвчээрийг магтан дуулахгүй байхын аргагүй билээ.

Өндөр өсгийт гутал

9 Үс хөвсийлгөгч

Хөвсгөр үс нь шингэн үсийг бодвол илүүтэй сайхан харагддаг жамтай. Иймд бүх л бүсгүйчүүд хөвсгөр, өтгөн үсийг илүүд үздэг бөгөөд үүнийхээ тулд үс хөвсийлгөгч бүтээгдэхүүнийг хэрэглэдэг байх юм. 

Үс хөвсийлгөгч

10 Гэрэл сүүдэр

Нүүрийг зөв бүтэцтэй, сайхан харагдуулахад туслах гол зүйл бол нүүрний гэрэл сүүдэр аж. Харин үүнийг зурах нь тун ч хэцүү. Хүн бүрийн нүүрний бүтэц өөр тул хүлээцтэй байж эхлээд сурах хэрэг гарна. Энэ нь тэднээс багагүй цаг завыг шаардах бөгөөд төгс сайхан будъя гэвэл дор хаяж 2-3 цагийг зарцуулах хэрэг гардаг юм. 

Гэрэл сүүдэр

11 Вакс

Энд тэндээ үс цухуйлгаж яваа бүсгүй сайхан харагдахгүй нь лавтай. Тиймдээ ч тэд бүгдийг нь ваксдуулж, зөөлөн толигор биеэ гайхуулах дуртай. Мэдээж вакс хийлгэхэд аймшигтай ихээр өвдөнө. Зарим хүмүүс өвдөлтөөс эмээж вакс хийлгэж чаддаггүй байхад зөвхөн өөртөө итгэлтэй бүсгүйчүүдийг өвдөлт, зовлонг сөрөн зогссоноор өөрийн гоо сайхныг олж авдаг билээ. 

Вакс

12 Наадаг хөхөвч

Наадаг хөхөвч нь хөхийг илүүтэй том, сайхан хэлбэртэй харагдахад тусалдаг эд юм. Мөн хөхний даруулга зүүж болохгүй буюу нуруу нь ил гарсан загвартай хувцас өмсөхөд үүнийг нааж, хөхөө унжихаас сэргийлдэг байх аж. Өдгөө ихэнх хувцасны загвар нуруу ил гарсан болж өөрчлөгдөж байгаа тул тус наадаг хөхөвч нь охид бүсгүйчүүдийн өдөр тутмын хэрэглээ болоод байгаа билээ.

Наадаг хөхөвч

13 Үсээ индүүднэ, орооно

Үс сайхан бол зүс сайхан гэгчээр эмэгтэй хүн бүр үсэндээ маш ихээр анхаарал хандуулдаг юм. Тиймдээ ч өглөө бүхэн үсээ янзалж, заримдаа индүүдэж, заримдаа ороож буржгар болгоно. Иймд тэд ажилдаа явахаас ямагт 2-3 цагийн өмнө босч бэлтгэх хэрэгтэй болдог аж. 

Үсээ индүүднэ, орооно

14 Үсээ будуулах

Дээр дурдсанчлан үс бол хамгийн чухал зүйл. Өөрт тохирсон гоё өнгийн үстэй бүсгүйчүүд эрчүүдийг соронзон мэт татаж, хажуугаар өнгөрөхдөө харцаа салгахын аргагүй болгож орхидог байна. Харин тэд нэг зүйлээс амархан уйдах хандлагатай байдаг тул хэдэн долоо хоноод л үснийхээ өнгийг дахин өөрчлөх нь бий. 

Үсээ будуулах

15 Үнэртэй ус

Хажуугаар нь өнгөрөх төдийд тансаг үнэртэй ус хамар цоргин одох нь залуусын сэтгэлийг гижигдэж өгдөг юм. Бүсгүйчүүд ч үүнийг сайн мэдэх тул зөөлөн усыг тогтмол түрхэж байдаг билээ. Харин сануулж хэлэхэд хэт их үнэртэн түрхэж явах нь эсрэгээрээ хүмүүсийн бухимдлыг төрүүлж, үргээж ч мэдэх юм шүү. Иймд ямагт аливаа зүйлсийн тунг тааруулж хэвшэээрй. 

Үнэртэй ус

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()