Бүх цаг үеийн хамгийн харамсмаар алдаанууд

Алдаа гаргадаггүй хүн гэж үгүй. Алсыг харах чадваргүй, түрхэн зуурын сэтгэл хөдлөлд автсан үедээ бид ямар нэгэн байдлаар алдагдалд орж л байдаг. Гэхдээ бүр энгийн ч нэг алдаа биш, насан туршдаа түүнийхээ хойноос халаглаж харамсмаар тийм их хөрөнгө мөнгөний алдагдалд орсон тохиолдлуудыг та бүхэндээ танилцуулья.

Бүх цаг үеийн хамгийн харамсмаар алдаанууд

1 Пэйпэр Альфа газрын тосны үйлдвэрийн дэлбэрэлт

Пэйпэр Альфа үйлдвэрийн осол нь хэдхэн алдаанаас болж үүссэн байна. 1988 онд засвар үйлчилгээний салбар чухал байр суурь эзэлж байв. Тэд тосны үйлдвэрлэлээ шинэчлэн, засаж байх явцдаа тосоо үйлдвэрлэсээр байсан аж. Харин хамгаалалтын системд алдаа үүсэж, ажилчдад дохио өгөх гэсэн боловч ажиллаагүй байна. Үүнээс үл ойлголцол үүсэн, ажилчид мэдэлгүй өнгөрснөөс болж газрын тосны үйлдвэр дэлбэрсэн аж. Тэд нийт 1,4 тэрбум долларын алдагдал хүлээсэн бөгөөд хамгийн аймшигтай нь 167 ажилчин амиа алдсан юм.

Пэйпэр Альфа газрын тосны үйлдвэрийн дэлбэрэлт

2 Зоос

Улс орон бүр өөр өөрийн гэсэн мөнгөн тэмдэгтийг үйлдвэрлэн, гаргаж, зах зээлд ашигладаг билээ. Харин мөнгөн тэмдэгт үйлдвэрлэхэд алдаа гарах тохиолдол байх боловч доор дурдахтай дүйцэх асар их хэмжээний хохирол учирч байгаагүй юм. 2008 онд Чили улсын 50 песогийн зоосыг үйлдвэрлэхдээ тус улсын нэрийг "Chiie" хэмээн буруу бичин, маш ихээр үйлдвэрлэн гаргасан байна. Хүмүүс үүгээр худалдан авалт хийж, тус зооснууд нь хүн бүрийн гараар дамжиж явсан аж. Гэтэл улсынх нь нэрийг буруу бичсэн болохыг 2009 онд л мэдсэн бөгөөд засгийн газраас үүнийг ашиглахыг хориглосон нь олон хүн болоод засгийн газарт нь асар их алдагдал авчирсан юм. 

Зоос

3 Сугалааны тасалбар

"Virginia" супермаркетийн худалдагч Майкл Т. Донелли (Michael T. Donnelly) энэ оны нэгдүгээр сард нэгэн үйлчлүүлэгчд буруу сугалааны тасалбар худалдсан байна. Харин үүнийг мэдсэн үйлчлүүлэгч бухимдан, түүнээр сугалаагаа солиулахад залуу нэгэнт худалдаж авсан гээд шивчихсэн тул өөрөө мөнгийг төлөөд авчихжээ. Гэтэл түүний буцаалтаар ирсэн сугалааг авсан нь гайхалтай явдал болж тэрээр 7 сая доллар, хожсон байна. Үнэхээр аз, од гэж л энэ байх...

Сугалааны тасалбар

4 Утасны дугаартай ном

Өдгөө бид энд тэндхийн үйлчилгээний байгууллага, албан газартай холбогдохын тулд интернэтээс хайгаад л болдог. Харин өдгөөгөөс олон жилийн өмнө буюу цахим сүлжээ бидний амьдралд орж ирэхээс өмнө үйлчлгээний байгууллагуудын утасны дугаарыг бүгдийг багтаан ном болгон хэвлэдэг байжээ. Харин нэг удаа "exotic travel" буюу адал явдалт аялал гэх газрын нэрийг "erotic travel" хэмээн эндүүрч бичэн, хэвлүүлсний улмаар тус байгууллага 10 сая долларын алдагдалд орж байсан аж. 

Утасны дугаартай ном

5 Таслалын алдаа

АНУ нь "Friut-plants" буюу жимс ногоог хамтад нь татвар бодон, гадаад улсад экспортлохыг зөвшөөрдөг аж. Харин нэгэн компани гадаадад жимс ногоо экспортлохоор болж жимс ногоо гэх нийлмэл үгийнхээ голд таслал авч "friut, plants"-ноос татвар авах тухай бичин, илгээсэн байна. Харин жимс импортлох улсаас татгалзаж, жимс нэг бүрээс татвар төлөх юм байна хэмээн ойлгож, дургүйлхэн гэрээгээ хүчингүй болгож байсан гэдэг. Үүнээс үүдэн тус экспортлогч компани багагүй хохирол хүлээсэн байна.

Таслалын алдаа

6 Алдаатай тасалбар

2007 онд Нью Мексик мужын "Рөүзвелл" хотод нэгэн машин зуучлагч эр компанийхаа сурталчилгааг байршуулж, удахгүй болох хямдралтай худалдаанд хүрэлцэн ирэх 50,000 гаруй урилгыг хотын оршин суугчид руу илгээсэн байна. Тус урилга дундаас цор ганц нь азынх нь бөгөөд үүнийг авсан хүн нь 1,000 доллар хожих байсан аж. Гэтэл тэрээр бүх урилгаа азтаны урилга болгоод илгээчихсэн бөгөөд урилга хүлээн авсан хүн бүхэн шагналаа нэхэж байсан байна. Хэрэв тэдэнд бүгдэд нь 1,000 доллар өгөх аваас тус компани 50 сая долларын алдагдалд орох байсан боловч тэд хүн бүрт "Walmart" сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлэх 5 долларын эрхийн бичиг өгч, олны амыг тагласан аж. 

Алдаатай тасалбар

7 "NASA"

1962 онд  НАСА-гийн "Mariner 1" сансрын хөлөг Америкийн анхны гараг хоорондын нислэг үйлдэж, Сугар гарагийг зорин одсон байна. Харин тус сансрын хөлгийг хянагч залуу хөлгийн хурдын нэг таслал алдаж бичиж, удаашруулж орхисон аж. Үүний улмаас хөлгийн ажиллагаа гацалтад орж, НАСА дахин нэг хөлөг илгээж, асуудлыг шийдвэрлэж, тухайн үедээ 18.5 сая доллараар хохирч байжээ. 

"NASA"

8 Орхигдсон "S"

124 жилийн турш үйл ажиллагаагаа явуулж ирсэн Их Британи улсын " Taylor & Sons Ltd" компани нь нэр хүнд, хөрөнгө сайтай компани аж. Харин 2009 онд тус компанийн удирдах зөвлөлийн ажилтан цахим сүлжээнд мэдээ байршуулахдаа " Taylor & Son" хэмээн бичсэн нь компани хаалга барих нь гэх хардлагыг төрүүлж, хувьцааных нь үнэ огцом унасан гэдэг билээ. Тэд үүнээс үүдэж 9 сая долларын алдагдлыг хүлээсэн байдаг юм. 

Орхигдсон "S"

9 Хуан Пабло Давила (Juan Pablo Davila)

1994 онд Чили улсын засгийн газрын эзэмшлийн " Codelco" компанийн ажилтан Хуан Пабло Давила нь нэгэн өдөр интернэтээр бусад компанийн хувьцаа худалдаж, аван компанийхаа мөнгийг үрнэ таран хийж байсан аж. Угтаа бол тэрээр энэ бүхэн амжилттай болж, хувьцааны үнэ өсмөгц зарж, компанийхаа хөрөнгийг өсгөх хүсэлтэй байсан юм. Гэтэл түүний худалдаж авсан хувьцааны үнэ унаж, "Codelco" компани 175 сая долларын алдагдал хүлээсэн байна. Дур мэдэн асар их хэмжээний мөнгийг салхинд хийсгэж орхисон эр ажлаасаа халагдсан нь тодорхой.  

Хуан Пабло Давила (Juan Pablo Davila)

10 Францын хэт өргөн галт тэрэг

2014 онд Франц улс өөрсдийн нийтийн тээврийн хэрэгслээ шинэчлэх мөн орчин үеийн стандартыг баримтлах үүднээс олон тооны, тодруулбал 2000 галт тэрэг захиалж хийлгэсэн байна. Гэтэл тэдний ашиглаж ирсэн төмөр зам нь шинээр захиалж хийлгэсэн галт тэрэгний дугуйнаас бага зэрэг нарийн байсан аж. Тиймээс  үндэсний төмөр замын холбооноос 60 сая долларын хөрөнгө зарж, хуучин төмөр замаа томсгосон гэдэг.

Францын хэт өргөн галт тэрэг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()