Хойд Солонгосын үнэн төрх

2016-08-24, 19:35
39,978

Дэлхийн хамгийн хүчтэй цэрэг армитай болоод хууль дүрэм чангатай хэмээгддэг Хойд Солонгос нь эртнээс л хүмүүсийн анхаарлыг татсаар ирсэн нууцлагдмал, сонирхолтой улс билээ. Энэхүү хаалттай чимээгүй газарт чухам юу болж байдаг нь хэнд ч тодорхой бус. Харин саяхан Дэлхийн "Хүний Эрхийн байгууллага" болон Өмнөд Солонгос улс хамтран Хойд Солонгос улсын ард иргэд рүү нууцаар элдэв дүрс бичлэгтэй диск, флаш зэргийг илгээсэн нь өдгөө хүн бүрийн анхаарлыг татаад байна. Энэ нь магадгүй их мөргөлдөөний эхлэл ч байж мэдэх аж. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйг хамтдаа сонирхьё.

Хойд Солонгосын үнэн төрх

1

Тус улсыг хаалттай болоод хүчирхэг гэдгийг хэн хүнгүй мэдэх билээ. Хаа саагүй харуул хамгаалалт, дүрэм журмыг мөрдөгсөд алхлан явдаг бөгөөд хотын гудмаар сэлүүхэн болоод инээмсэглэл бус стресстсэн дүр төрхтэй хүмүүс харагдана. 

2

Хойд Солонгос улс нь 24 сая иргэнтэй бөгөөд тэднийг  Ким Чен Ун (Kim Jong Un) удирдаж, үйл ажиллагаа, чиглэлийг тодорхойлж өгдөг билээ. Ард иргэдээ чанга хатуу бодлогоор удирдаж, тэдний үсээ хэрхэн засуулах, хэр удаан цахилгаан ашиглахыг хүртэл зааварладаг байх юм. 

3

Ард иргэдийнх нь тухайд дэлхий нийттэй хөл нийлүүлж алхаж чаддаггүй боловч алхам алхмаар тэдэн рүү ойртож, дөхсөөр байгаа билээ. Тус улсад "DVD" тоглуулагч ашиглахыг хориглодог боловч хар зах дээр худалдаалж байдаг тул хүн бүхэн авч гэртээ нуусан байдаг аж. 

4

Харин хориглосон барааг ашиглаж байгаад баригдвал дуусаа л гэсэн үг юм. Тухайн хүнийг хуулийн дагуу шийтгэж, чанга дэглэмтэй шоронд ял эдлүүлдэг байна. Харин Хойд Солонгосын шоронгийн талаар ярих нь илүүц бизээ. Үүнийг шорон гэхээсээ илүүтэй "там" хэмээнэ нэрийдвэл зохилтой. 

5

Энэ нь тус улсын баримталдаг дүрэм журмыг алдагдуулж мэднэ гэх үүднээс засгийн газраас хатуу хориглох боловч хүмүүсийн хүсэл эрмэлзлэлийг унтрааж чадаагүй байна. Үүнээс тус улсын иргэд ч мөн эрх чөлөөг эрэлхийлж байгааг харуулж буй хэрэг юм. 

6

Олон жилийн турш улс орноо цэрэг, армижилтын байдалтай байлгаж, нийгэм, ард түмэнд бус хүчирхэг байдал, улс төрд чиглэсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа нь дэлхий нийтийн гайхшралыг төрүүлсээр ирсэн билээ. 

7

Харин дэлхийн хүний хөгжлийн байгууллага болон Өмнөд Солонгос улс нар хамтран Хойд Солонгос улсын иргэдэд 10,000 гаруй ширхэг диск, флаш зэргийг илгээсэн байна. Тэд үүгээрээ хахир хатуу бодлогоос болж хүйтэн хөндий нийгэмд амьдарч яваа хүмүүст итгэл найдвар хайрлахыг хүссэн аж. 

8

Тус дискнүүддээ Өмнөд Солонгосын реалити шоу, хөгжилтэй нэвтрүүлгүүдээс гадна дэлхийн улс орнуудын талаарх мэдээ мэдээллийг багтаасан дүрс бичлэгүүдийг хамруулсан байна. Нэг ёсондоо тус улсын ард иргэдийг соён гэгээрүүлж, дэлхийн үзэсгэлэн гоог харуулахыг зорьсон юм. 

9

Хэрэв энэ бүх соён гэгээрүүлэх явц бүтэлгүйтэж, засгийн газрын эсэргүүцэлтэй тулгарвал хүндхэн зүйл болно гэдгийг Өмнөд Солонгос улс болоод дэлхийн хүний эрхийн байгууллага сайн мэдэж байгаа билээ. 

10

Мөн тус дискүүдэд Өмнөд Солонгосын олон ангит кино, Холливуудын алдарт уран бүтээлүүдийг ч багтааж өгсөн байна. Тэдэнд дэлхийн кино урлаг хэрхэн хөгжсөн болохыг харуулахыг зорьсон төдийгүй үүгээрээ тэдний нэгэн хэвийн амьдралын хэв маягыг өөрчлөхийг хүссэн байж ч мэдэх юм. 

11

Мөн зарим дискд Өмнөд Солонгос улсын хөл хөдөлгөөн ихтэй нисэх онгоцны буудлыг ч дүрслэн үзүүлсэн байх аж. Тэд үүгээрээ шууд бусаар хоёр улсыг хооронд нь харьцуулж, ард иргэдийнх нь атаархлыг төрүүлэх байна. 

12

Дэлхийн хүний эрхийн байгууллага болон Өмнөд Солонгос улсын төслийн багийнхан хамтран 500-1000 ширхэгээр дискүүдийг баглан, илгээж байсан аж. 

13

Тэд агаарын бөмбөлөг ашиглан, бараа бүтээгдэхүүнээ тээвэрлэж, Хойд Солонгос улсын бүс нутгуудаар тарааж, орхисон юм. 

14

Ингэхдээ нисдэг төхөөрөмжийг ажиллуулж, тэдний энд тэндгүй тараасан бүтээгдэхүүнийг хүн авч байгаа эсэхийг ажиглаж байсан аж. Харин үүнийг харсан хүн бүхэн шууран авч байсан нь тэдний ажиллагаа ямартай ч амжилттай эхэлснийг нотолно. 

15

Тэд дискүүдийг түргэхэн шиг авч, нуун далдлан гүйж байсан гэх бөгөөд энэ нь тэдний эрх чөлөөг хүсэн эрмэлзэх хүсэл хичнээн байгааг харуулсан аж. Харин гадны судлаач, шүүмжлэгч болоод ард иргэд Өмнөд Солонгос улс, Хойд Солонгосын ард иргэдийн тархийг угааж, бослого үймээн дэгдээхийг хүсч байна хэмээн таамаглаж байгаа юм.

16

Тус төслийг удирдаж, зохион байгуулсан хүмүүсийн тухайд нийгмийн хаалттай бүлэг болсон хүмүүсийг бага ч атугай нээж, дэлхийн гоо үзэсгэлэнг, хүмүүсийн амьдралыг таниулж, мэдлэг мэдээлэл түгээхийг зорьсон гэх аж. Мөн тэд Хойд Солонгост амьдардаг хүмүүсийн ихэнх нь барууны соёлыг гайхан биширч, тэндхийн хувцсаар гоёхыг хүсч мөрөөддөг хэмээсэн байна. 

17

Тэдний эл үйлдэл Хойд Солонгосын хатуу чанд бодлогыг уландаа гишгэсэн үйлдэл болсон бөгөөд энэ нь засгийн газрын бүлэг, гишүүдийн бухимдлыг төрүүлэх нь гарцаагүй аж. Чухам цаашдаа юу болохыг харж суухаас өөр аргагүй билээ. 

18

Мөн төсөл удирдагчид "Өөрчлөлт хийнэ гэдэг гайхалтай зүйл. Энэ нь тухайн хүмүүсээс асар их зориг, тэвчээрийг шаардах боловч заавал үүнийг хийх ёстой. 2017-2020 онд гэхэд Хойд Солонгос улсын тус хатуу дэглэм алга болно гэдэгт итгэлтэй байна" хэмээжээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()