1
Дубай хотын цагдаагийн ажилчид нь үүрэгт ажлаа биелүүлэхдээ энгийн машин бус, дэлхийн хамгийн үнэтэй хүлгүүд болох "Bentley", "Lamborghini", "Ferrari" зэрэг машинуудыг унадаг байна. Ийм хурдан машинаар дээрэмчдийг хөөхөд гүйцэгдэхгүй гээд яах билээ.
2
Дубай хот нь асар богино хугацаанд хамгийн өндөр хөгжсөн хотуудын нэг юм. 1991 он гэхэд л элсэн цөл шахуу байсан газар 2016 он гэхэд дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй, тансаг хот болтлоо хөгжиж дэвшжээ.
3
Дубай хотод жил бүр гадаадын улс орнуудаас олон тооны эмэгтэйчүүд бизнесийн шугамаар ирдэг байна. Тэдний зарим нь харамсалтай нь хүчингийн хэрэгт өртдөг бөгөөд хүчингийн хэргээр зарга үүсгэж, шүүхэд хандсаныхаа хариуд шоронд хоригдох ял шийтгэл авдаг аж. Өөрсдийнхөө ард иргэдийг өмгөөлөх тал дээр няхуур ханддаг бололтойдог шүү.
4
Бидний сайн мэдэх "Амьтдын ертөнц" нэвтрүүлгээр үздэг араатан амьтдыг та, Дубайд баячуудын машины суудалд тухлан сууж яваагаар харах боломжтой бөгөөд энэ нь Дубай хотын хэвийн үзэгдлүүдийн нэг болоод удаж байгаа юм.
5
Дэлхий дээрх өндөр хөгжилтэй улс орнуудыг чухамхүү юугаар нь өндөр хөгжилтэйд тооцдог талаарх санал асуулгад ихэнх хүмүүс тэнгэр баганадсан өндөр барилгуудаар дүгнэдэг хэмээн хариулжээ. Тэгвэл тэдгээр өндөр барилга, байгууламжуудыг барихын тулд төдий чинээ өндөр, нүсэр хэмжээний кран хэрэг болдог байна. Дэлхийд цөөн тоогоор байдаг уг кран гэхэд л Дубайд 5 ширхэг байдаг ажээ.
6
Дубай дахь далдуу модны арал дахь элс нь Нью Йорк хот дахь "Empire State Building"-ийг бүхэлд нь хучихаар хангалттай их байдаг байна. Сонирхуулахад уг далдуу модны арал нь дээрээс харахад яг далдуу мод шиг харагдахаар дизайныг нь хийсэн ажээ.
7
Дубайн эдийн засгийн 6%-ийг газрын тосны худалдаа эзлэдэг бол үлдсэн хувийг үл хөдлөх хөрөнгийн биржийн үйлчилгээ болон аялал жуулчлалын салбарууд бүрдүүлдэг байна.
8
"Бурж Аль Араб" зочид буудал нь бүхэлдээ алтаар хийгдсэн бөгөөд уг газрыг барихад зориулсан бүх алт нь нийт 46265 ширхэг "Мона Лиза "зургийг бүрхэхүйц их хэмжээтэй гэнэ. Аргагүй л алтны орон юм даа.
9
Дубайн хүн амын 85% нь гадны хүмүүс бөгөөд үлдсэн хувь нь дан энэтхэгчүүд байдаг байна.
10
Дубайд нэгэн сонирхолтой тэмцээн болдог нь робот унасан тэмээн уралдаан бөгөөд баячууд өөрсдийн худалдаж авч, сонгосон роботуудаараа тэмээ унуулж, хоорондоо өрсөлддөг байна. Уг тэмцээнийг мөнгөтэй хүмүүсийн зугаа ч гэж нэрлэдэг ажээ.
11
"Бурж Халифа" цогцолбор нь Дубайн төдийгүй дэлхийн хамгийн өндөр барилга бөгөөд нийт 150 давхар бүхий байгууламж ажээ. Нийт өндөр нь 829 метр юм байна. Анх энэхүү байгууламжийг 2004 онд барьж эхлэсэн бөгөөд 2010 онд ашиглалтанд орж байжээ.
12
2013 онд Дубайд худалдагдсан алтны дөнгөж 40%-ийнх нийт жин гэхэд л 354 зааныг нийлүүлсэнтэй тэнцэхүйц хүнд жинтэй гэнэ. Энэхүү тоон үзүүлэлтийг харсан дэлхийн эдийн засагчид уулга алдсан нь тодорхой биз ээ.
13
Дубайн цагдаагийн газар нь хөөрөгт цуур гэх хөгжмийн зэмсгээр тоглодог хамтлагтай ажээ. Цагдаа нарыг ажилд авахдаа урлагийн авъяасыг нь нэлээн харж үзэж байж, ажилд авдаг нь ч үүнтэй холбоотой байж болох юм.
14
1968 он гэхэд Дубайд дөнгөж 13 ширхэг л машин байсан бөгөөд одоо бол өдөр тутам замых түгжрэл болдог байна. Энэ ч үүднээсээ Дубайн засгийн газраас удахгүй машин замуудаа өргөсгөж, 2 давхар зам барихаар болоод байгаа ажээ.
15
Дэлхийн хамгийн өндөрт байрлах теннисийн талбай нь Дубай дахь "Бурж Аль Араб" зочид буудлын дээр байрладаг ажээ.
16
Дубайн автобусны зогсоол нь агаар чийгшүүлэгч бүхий тусгай төхөөрөмжүүдээр тоноглогдсон байдаг бөгөөд автобус хүлээх зуур олон хүн халууцаж, хөлрөхгүй байхаар шийдвэрлэжээ.