Цахим ертөнцөөр хамгийн их мөнгө олдог одууд

Өдгөө цахим ертөнц бидний дотны анд нөхөр болоод байгаа билээ. Бид үүнээс сонирхолтой мэдээ, мэдээлэл авахаас гадна, хайрлаж, хүндэлж явдаг олны танил хүмүүстэй холбогдож, амьдралынх нь хором мөч бүртэй хамт байх боломжтой юм. Харин алдартай одууд олон нийтийн сүлжээг ноёрхож, оруулсан ганц зургандаа олон мянган "лаяк" аван, буруу хийсэн ганц үйлдэлдээ бороо мэт асар их шүүмжлэл хүртдэг жамтай. Тэд үүнийг ашиглан, бараа бүтээгдэхүүн сурталчилж, асар их хэмжээний мөнгийг хүртэл халаасладаг байх юм. Ингээд та бүхэндээ цахим ертөнцөөр хамгийн их мөнгө олдог олны танил эрхмүүдийг танилцуулъя. 

Цахим ертөнцөөр хамгийн их мөнгө олдог одууд

1 Селена Гомез (Selena Gomez)- " Коко Кола"

Үзэсгэлэнт дуучин, жүжигчин бүсгүй өдгөө эрчийг аван, цахим сүлжээг шуугиулж яваа билээ. Тэрээр өөрийн "Инстаграм" хуудаснаа "Me and rhythm" дууны үг болох "You're spark" гэсэн бичигтэй ундааны хамт авахуулсан зургаа байршуулж, "Coca cola"  компаниас 500,000 доллар олсон байдаг юм. Үнэхээр гайхалтай биш гэж үү?

Селена Гомез (Selena Gomez)- " Коко Кола"

2 Ким Кардашьян (Kim Kardashian)- "Сурталчилгаа"

Реалити шоуны од Ким өөрийн Инстаграм хуудаснаа олон сая дагагчтайгаас гадна өнөөгийн шуугианы гол сэдэв болсон нэгэн билээ. Харин тэрээр өөрийн цахим хуудсаар дамжуулан элдэв зүйлс сурталчилж, жилд гэхэд 30 сая долларыг өлхөн олчихдог байна шүү. 

Ким Кардашьян (Kim Kardashian)- "Сурталчилгаа"

3 Кендалл Женнер (Kendall Jenner)- "Estée Lauder"

Өдгөө загварын ертөнцөд цахиур хагалан орж ирсэн Кендалл Женнер өдгөө нэр хүнд өндөртэй төдийгүй олон нийтээс хүндлэл хүлээсэн нэгэн билээ. Тэрээр өдгөө ид гялалзаж яваа тул сурталчилгаанд тоглох өртөг өндөр байдаг юм. Загвар өмсөгч үзэсгэлэнт бүсгүй нэг сурталчилгаанд 300,000 доллараар тоглодог бөгөөд үүнийгээ өөрийнхөө цахим хуудсанд байршуулахдаа өртгөө хоёр дахин нугалж авдаг аж. Түүнээс гадна, алдарт "Estée Lauder" брэндийн нүүр царайгаар ажилладаг юм.

Кендалл Женнер (Kendall Jenner)- "Estée Lauder"

4 Кьяра Феррагни (Chiara Ferragni)- "The Blonde Salad блог"

Тэрээр огтоос од, алдартан биш бөгөөд блог хөтөлж, олон нийтийн хандилтыг хүлээсэн сэргэлэн, авхаалжтай бүсгүй юм. Түүнийг маш олон сая хүн дагадаг тул бүсгүй үүнийгээ ашиглаж, жилд гэхэд 8 сая долларыг халаасладаг байна. Тэрээр гоо сайхны бүтээгдэхүүн, бараа зэргийг өөрийн инстаграмаар сурталчилдаг төдийгүй үзэмж сайтай өсгийтэй, энгийн гуталнуудыг ч зохион бүтээж, алдар нэрээ өсгөж яваа юм. 

Кьяра Феррагни (Chiara Ferragni)- "The Blonde Salad блог"

5 Миранда Керр (Miranda Kerr)- "Фэйсбүүк"

Халуухан, хөөрхөн гэх тодотголыг хамтад нь хүлээсэн загвар өмсөгч Миранда Керр үргэлж л өөрийн нэр хүндээ өсгөж ирсэн билээ. Харин тэрээр цахим сүлжээнд нэг сурталчилгааны пост оруулахдаа 50,000 долларыг хөлс болгон авдаг бөгөөд жилд гэхэд 2 сая долларыг олдог байна. 

Миранда Керр (Miranda Kerr)- "Фэйсбүүк"

6 Эва Лонгория (Eva Longoria)- "Халуухан зургууд"

Нэрт жүжигчин бүсгүй өмссөн хувцас бүрээ борлуулж чаддаг гайхалтай нэгэн юм. Түүний өмссөн зүүсэн, идсэн уусан бүхэн л  "трэнд" болдог жамтай билээ. Харин тэрээр алдартай загвар зохион бүтээгчдийн гайхалтай даашинзаар үнэгүй гоёж, олон мянган долларын цалинг нь давхар авдаг байна. Түүний өмссөн даашинзууд эрэлт үүсгэж, хандалт авч чаддаг аж. 

Эва Лонгория (Eva Longoria)- "Халуухан зургууд"

7 Блэк Чайна (Blac Chyna)- "Сурталчилгаа"

Загвар өмсөгч халуухан бүсгүй инстаграм хуудаснаа 9 сая гаруй дагагчтай бөгөөд реалити шоуны од Роб Кардашьян (Rob Kardashian)-ны сүйт бүсгүй болсноор илүүтэй алдартай болсон билээ. Тиймдээ ч өдгөө эрэлт ихтэй байгаа төдийгүй нэг постыг 3,000 долларын өртгөөр хийдэг байна. 

Блэк Чайна (Blac Chyna)- "Сурталчилгаа"

8 Жижи Хадид (Gigi Hadid)- "Maybelline"

Загварын ертөнцийг шуугиулж яваа халуухан, үзэсгэлэнт бүсгүй хүн бүрийн хайрыг татсан нэгэн болоод байгаа билээ. Өдгөө дөнгөж 21 настай атлаа олон сая долларын хөрөнгийг хуримтлуулж чадсан бөгөөд "Maybelline" брэндийн нүүр царай болж, бараа бүтээгдэхүүнийг нь сурталчилж байдаг аж. Тэрээр нэг удаа бүтээгдэхүүн сурталчилж, өөрийн хуудаснаа байршуулахдаа 125,000 долларыг авдаг аж. 

Жижи Хадид (Gigi Hadid)- "Maybelline"

9 Беойнси (Beyonce)- "Pepsi"

Попын хатан хаан гэгддэг дэндүү төгс бүсгүйг дэлхий нийтээр хайрлаж хүндэлсээр ирсэн билээ. Тэрээр "Pepsi" компанитай 50 сая долларын гэрээ байгуулсан бөгөөд гэрээний дагуу тус брэндийг сурталчилсан зургаа байршуулсан нь 13 сая гаруй лаяк, 400,000 шэйр авсан байсан юм. 

Беойнси (Beyonce)- "Pepsi"

10 Эллен ДеЖенерес (Ellen DeGeneres)- "Сэлфи"

2014 оны Оскарын наадмаар авхуулсан оддын тун ч хөгжилтэй, хөөрхөн зураг Твиттер сайтад хамгийн их "Re-tweet" авсан байдаг юм. Алдар нэртэй оддыг багтаасан гайхалтай зураг нь, Твиттер сайтад хийгдсэн даруйдаа маш их хандалтыг авч, нийт 3 сая гаруй "Re-tweet" авсан билээ. Мөн энэ нь Элленд 3 сая долларыг авч ирсэн байдаг аж. Учир нь тус шоуг "Samsung" брэнд ивээн тэтгэсэн байдаг тул маш том сурталчилгаа болж чадсан байна. 

Эллен ДеЖенерес (Ellen DeGeneres)- "Сэлфи"

11 Двэйн Жонсон (Dwayne Johnson)- "Youtube бичлэг"

Та бидний сайн танил гайхалтай жүжигчин залуу нь биеийн хөгжил, царай төрхөөрөө хэнийг ч урдаа гишгүүлэхгүй билээ. Тэрээр тус хөгжилтэй бичлэгийг "Youtube" хуудаснаа байршуулж, олон зуун сая хүнээс хандалт авсан бөгөөд хажуугаар нь тус фитнес төвөө сурталчилаад амжсан нь түүний түрүүвч рүү багагүй мөнгийг хийжээ. 

12 Кара Делевинь (Cara Delevingne)- "Реклам"

Өөрийн өвөрмөц төрх, байдлаар бусдаас ялгарч, үзэсгэлэнт царай, гуалиг биеэрээ олныг шуугиулж яваа нэгэн. Минут тутам түүний халаас руу мөнгө орж байдаг бөгөөд тэрээр нэг сурталчилгааны пост бичихдээ 100-300 мянган долларыг авдаг байх юм. Өсч яваа залуухан загвар өмсөгч ирээдүйд юу дуулгаж, ямар амжилтад хүрэхийг цаг хугацаа л харуулах болов уу.

Кара Делевинь (Cara Delevingne)- "Реклам"

13 Кевин Харт (Kevin Hart) -" Алиа хошин пост"

Хөгжилтэй болоод чадварлаг жүжигчин залуу нь хүн бүрийн өөртөө татах увидастай билээ. Тэрээр твиттер хуудаснаа 15 сая дагагчтай бөгөөд үүгээрээ дамжуулан шинээр нээлтээ хийж байгаа киног "сайн болсон байна лээ" хэмээн сурталчилж 2 сая долларыг хүлээж авдаг байна шүү. 

Кевин Харт (Kevin Hart) -" Алиа хошин пост"

14 Жастин Бибер (Justin Bieber)- "Calvin Klein"

Өдгөө залуусын шүтээн, уянгалаг хоолой, уян налархай хөдөлгөөнөө нэрийн тэмдэг болгосон чадварлаг дуучин маань "Calvin Klein" брэндийн нүүр царай билээ. Үүнээсээ олон сая долларыг халааслаж чадсан боловч саяхан өөрийн 70 сая дагагчтай инстаграм хуудсаа устгасан нь шуугиан тарьж, гэрээ байгуулсан компаниудыг бага зэрэг бухимдуулаад байгаа юм. 

Жастин Бибер (Justin Bieber)- "Calvin Klein"

15 Анделе Лара (Andele Lara)- "Байгаа байдал"

Тэрээр огтхон ч алдар нэртэй дуучин, жүжигчин биш бөгөөд зүгээр л дуучин Рианнатай адилхан харагдаж чадсаны улмаас асар их мөнгийг халааслаж чадсан бүсгүй юм. Анделе ямагт Рианнатай адил хувцаслаж, нүүрээ будан олон сая дагагчтай болж чадсан бөгөөд үүнийгээ ашиглан бараа сурталчилж багагүй мөнгө олдог байх юм. Саяхан гэхэд хувцас загварын компанитай гэрээ байгуулж 20,000 долларыг хүртсэн байна.

Анделе Лара (Andele Lara)- "Байгаа байдал"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()