1
Цээж хорсохыг болиулна
Хэрэв таны цээж гашуу оргиж, хоолой тань хорсож тун ч төвөгтэй байдал үүсвэл, буцалсан халуун усанд ганц халбага хүнсний сода хийж хутгаад ууж хэрэглээрэй. Энэ нь удалгүй танд үр дүнгээ мэдрүүлж, хүндхэн өвдөлтөөс аварч, хэвийн байдалд оруулах байна.
2
Дотор муухай оргилт, шингэн алдалтыг эмчилнэ
Тээврийн хэрэгслээр явахаар дотор тань муухай оргиж, толгой тань эргэдэг бол хүнсний сода, давсны уусмал их тус болно. 1 литр бүлээн буцалсан усанд тал цайны халбага сода, 1 цайны халбага давс хийж уусгаад 5 минут тутамд 1 хоолны халбагаар уух хэрэгтэй юм. Энэ уусмалыг цус алдалт болон халууныг түргэн буулгаж, шингэн нөхөхөд хэрэглэдэг билээ.
3
Хоолойн өвчнийг намдаана
Ханиад хүрч, хоолой өвдөнө гэдэг хүн бүрийн хувьд хамгийн төвөгтэй асуудал байдаг билээ. Харин үүнээс ангижрах хамгийн хялбар арга бол хүнсний содаар утах юм. Та 1 литр халуун усанд 1 халбага хүнсний сода хийгээд үүндээ хоолойгоо утах аж. Ингэхдээ уурыг гадагшлуулахгүйн тулд толгой дээгүүрээ алчуураар бүтээвэл зохилтой юм.
4
Шумууланд хазуулсан шархыг намдаана
Зуны улиралд шумуул, зөгий зэрэг нь ямагт бидний дайсан байдаг билээ. Шумуул хазмагц, тус хэсэг нь улайж, хавдан томордог бөгөөд маш ихээр загатнадаг. Харин та үүнийг хүнсний содаар эмчлэх боломжтой төдийгүй хавдсан хэсэгт бага зэрэг чийглэсэн сода түрхэж өгснөөр загатгах, хавдалт зэрэг нь тэр дороо намдах аж.
5
Тулай өвчнийг эдгээнэ
Тулай өвчин гэдэг нь шээсний хүчлийн давс үенд хуримтлагддаг үений өвчин юм. Тус өвчин нь ихэвчлэн 40 өөс дээш насны эрчүүд болон цэвэршсэн эмэгтэйчүүдэд элбэг тохиолддог бөгөөд үүгээр эрчүүд эмэгтэйчүүдээс 20 дахин илүү өвчилдөг. Харин үүнийг хүсний содаар эмчилж, өвчинг нь намдааж болдог байх юм. Ингэхдээ содатай ус ууж, содаар өвчилсөн хэсэгтээ маск тавьж өгөх хэрэгтэй байдаг байна.
6
Батга арилгана
Хүнсний сода нь арьсны үхжсэн эд эсийг гуужуулж, бохирдож бөглөрсөн нүхийг нээдэг. Түүнчлэн соданд агуулагдах "алкалин" нь арьсан дахь батга үүсгэгч бактерийг устгадаг байна. Нүүрээ бага зэрэг норгож байгаад, гар дээрээ ус, сода хоёроор шингэн зуурмаг үүсгэж түрхэнэ. Түрхэцийг нэг минут байлгаад, хүйтэн усаар угааж, дарж арчина. Эмзэг арьстай хүмүүс үүнийг 14 хоногт нэг удаа хэрэглэхэд тохиромжтой.
7
Эвгүй үнэрийг дарна
Химийн найрлагагүй үнэр дарагч хэрэглэе гэвэл хүнсний сода санал болгож байна. Усанд орсны дараагаар сугандаа бага зэрэг сода түрхвэл хөлс ялгаралт багасаж, үнэр дарагддаг байх аж. Хүсний соданд маш олон төрлийн ашигт шинж чанар байдаг бөгөөд энэ нь ердөө нэгээхэн хэсэг нь л юм.
8
Гар ариутгана
Сонгино, сармис, загасны мах гээд хурц үнэртэй хүнсний бүтээгдэхүүн барьсны дараагаар гараа хичнээн угаасан ч үнэр нь арилдаггүй шүү дээ. Тэгвэл савангаар нэг удаа угаачихаад, дараа нь бага зэрэг содаар яг савангаар угааж байгаа юм шиг үрж угаагаарай. Ингэснээр гарын тань үнэр арилж, дээрээс нь бактери ч үгүй болж байдаг билээ.
9
Мөнгөн эдлэл өнгөлнө
Мөнгөн эдлэлийг цэвэрлэхдээ ердийн сода ашиглаж байгаарай. Эхлээд мөнгө эдлэлээ сайтар угааж саванд хийгээд дээрээс нь литр буцалсан ус, аяганы ¼ хэмжээтэй сода нэмээд хэдэн минут байлгах аж. Энэ хооронд химийн урвал явагдаж мөнгөн эдлэл дээрх харласан хэсэг арилж гайхалтай цэмцгэр болох юм. Мөн та мөнгөн эдлэлийн харласан хэсгийн содаар үрж өгч ч болох билээ. Энэ нь илүү үр дүнг үзүүлдэг байна.
10
Шүд цайруулна
Танд 1ш нимбэг, хүнсний сода, хоолны халбага, шүдний сойз хэрэгтэй. 1 хоолны халбага хүнсний содыг тавган дээр тавьж, дээрээс нь нимбэгний шүүсийг дусааж өгөх байна. Үүнийгээ сайтар холиод шүдэндээ түрхэж сайтар үрж өгөх бөгөөд та ердөө 7 хоногт нэг удаа ийн цэвэрлэхэд хангалттай аж. Сарын дараагаас таньд үр дүнгээ үзүүлж, шүдийг тань мэдэгдэхүйц цайруулах аж.