ДАРАА ТӨЛБӨРТ ЗЭС КАРТ ТАНД САНХҮҮГИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ АВЧИРНА

Та бидэнд орлогоос маань давсан гэнэтийн мөнгөний хэрэгцээ байсхийгээд л гардаг.  Эмнэлэг, сургалтын төлбөр, хувцас, хоол, үзвэр, байр унааны зардал, тавилга, хэрэгсэл авах гээд юу эс мундах билээ. Энэ бүхнийг бид танилаасаа мөнгө зээлж шийдэж ирсэн.  Гэвч одоо та энэ бүхнийг Голомт банкнаас нэвтрүүлж буй дараа төлбөрт Зэс картад даатгахад л болно.

ДАРАА ТӨЛБӨРТ ЗЭС КАРТ ТАНД САНХҮҮГИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ АВЧИРНА

Нэгэн цагт дараа төлбөрт дугаарыг чинээлэг нэгэн ашигладаг гэсэн ойлголт бидний дунд түгээмэл байсан. Харин өнөөдөр дараа төлбөрт дугаарыг өөрийн хэрэглээгээ мэддэг, түүндээ тохирсон төлбөрөө төлчихдөг, хариуцлагатай бүх хүн барьдаг болжээ.

Дараа төлбөрт Зэс кредит карт нь яг үүнтэй адил ойлголт юм. Өөрөөр хэлбэл та өөрт шаардлагатай байгаа мөнгөө дараа төлбөрт Зэс картаас урьдчилан авч хэрэглэчихээд дараа нь буцаагаад төлнө гэсэн үг. Хэрвээ та тухайн төлбөрөө 45 хоногийн хугацаанд картандаа буцаагаад хийвэл банк танаас нэг ч төгрөгийн хүү авахгүй гэдгээрээ давуу талтай. Мөн цалингийн зээл, лизинг авахын тулд олон төрлийн бичиг баримт бүрдүүлэхгүйгээр хамгийн хялбар, хурдан зээл авах боломжийг дараа төлбөрт Зэс карт танд олгоно.

Эрхэм та аль ч банкны харилцагч байсан  дараа төлбөрт Зэс кредит картын эзэн болох боломжтой. Та хэнээс ч хараат бус санхүүгийн эрх чөлөөг эдлэхийг хүсвэл www.zescard.com хаягт хандаарай. Танд амжилт хүсье.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.