Хуримын үеэрх бүтэлгүй агшнууд

Нэг л амьдрах насандаа хэзээ ч мартагдахааргүй сайхан хурим хийхийг хүн бүр хүсч явдаг нь нууц биш юм. Хуримын хувцас, зоогийн ширээ, бал сар, анхны шөнө гээд бүгд төгс төгөлдөр байх нь зүй ёсны хэрэг билээ. Гэвч гай газар доороос гэж үг байдаг шүү дээ. Амьдралд ганц тохиох хуримынхаа үеэр бүтэлгүйтэх нь сайхан хэрэг биш гэдэг нь мэдээж. Тэгвэл бид та бүхэндээ хуримынхаа үеэр бүтэлгүйтсэн хосуудын хөгжилтэй агшныг хүргэж байна. 
 

Хуримын үеэрх бүтэлгүй агшнууд

1 Хуримын бялуу унасан нь...

Нэлээн хэд давхарласан, дэндүү их гоёж чимэглэсэн хуримын бялуунаас амтлахыг хүсдэггүй зочин гэж үгүй биз ээ. Гэвч зочид битгий хэл тухайн өдрийн гол хүмүүс болох хосууд ч амсаж амжаагүй байхад ийм зүйл тохиолдох нь дэндүү харамсалтай биш гэж үү?

Хуримын бялуу унасан нь...

2 Тавцан нурсан нь...

Хуримын үеэр гэрлэж буй хосууд болон хуримын гэрчүүд хамтдаа зураг авахуулах нь чухал хэсгүүдийн нэг бөгөөд одоо цагт илүү шинэлэг, өвөрмөцөөр авахуулах болсон нь нууц биш юм. Голын эрэг дээр зураг авахуулах санааг хэн нь гаргасныг мэдэхгүй ч, тавцан тэднийг дийлэлгүй салж унана гэж хэн мэдэх билээ.

Тавцан нурсан нь...

3 Дотуур өмдгүй сүйт бүсгүй

Хөлсөлж авсан зурагчдын ажил бол хуримын үеэрх агшин бүрийг алдалгүй авах шүү дээ. Хараад уулга алдам гэрэл зураг авч өгч байж л тэд мөнгөө авах нь дамжиггүй юм. Сүйт бүсгүйг дотуур өмд өмссөн эсэхийг зурагчид яаж мэдэх билээ. Салхи салхилахтай зэрэгцэн зурагчин ч аппаратныхаа товчлуурыг дарж таарсан уг гэрэл зураг ийм байдалтай дарагджээ. Сүйт бүсгүй нь магадгүй анхныхаа шөнөд зориулж, арай эрт бэлдсэн байсан юм болов уу?

Дотуур өмдгүй сүйт бүсгүй

4 Хамгийн эротик зураг авалт

Дээр хэлсэнчлэн гэрлэж буй хосууд болон хуримын гэрчүүд хамтдаа зураг авахуулах нь хуримын чухал хэсгүүдийн нэг билээ. Сүйт бүсгүй өөрийнх нь хуримыг гэрчлэхээр ирсэн найзуудтайгаа дэггүйтээд авахыг хүссэн бололтой. Тэд арай нөхрүүдээсээ нууцаар ямар нэгэн зүйл сэдсэн юм биш биз?

Хамгийн эротик зураг авалт

5 Тохиромжгүй газар

Далайн эрэг дээр наранд биеэ шарж хэвтэнгээ хүйтэн кола уух зуураа сайхан бүсгүйчүүдийн биеийг харах талаар өмнө нь сонсож байснаас биш, далайн эрэг дээр хуримын зургаа авахуулах талаар сонсож байсан хүн цөөхөн байгаа гэдэгт итгэлтэй байна. Далайн давалгаа ч хосуудыг өршөөгөөгүй нь доорх зурагнаас харагдаж байгаа биз ээ.

Тохиромжгүй газар

6 Биеэ үнэлэгч шиг хувцасласан нь...

Амьдралд ганц тохиох хуримынхаа үеэр өмсөх даашинзаа сонгох нь бүсгүйчүүдийн маань хувьд хамгийн сайхан мөч байдаг билээ. Тэдэнд таалагдсаныг нь үг дуугүй авч өгөх нь ч эрчүүдийн үүрэг гэлтэй. Гэвч хэт задгай даашинз сонгох нь таныг үзэсгэлэнтэй харагдуулахаас илүүтэй биеэ үнэлэгч шиг харагдуулах нь дамжиггүй юм.

Биеэ үнэлэгч шиг хувцасласан нь...

7 Бүтэлгүйтэл...

Хуримын баярт хүрэлцэн ирсэн зочид гийчдийн өмнө санамсаргүй байдлаар бүдэрч унах гэдэг бол хамгийн хэцүү зүйл гэдэгтэй санал нийлэх биз ээ. Тэр тусмаа биеийнхээ нандин хэсгийг ил задгай байгаа гэдгээ харуулах нь хүсээд байх зүйл биш л болов уу. Сүүлийн үед дотуур хувцас өмсөхөөс гадныхан татгалзах болсон гэсэн мэдээ үнний ортой л юм. 

Бүтэлгүйтэл...

8 Ингэж таарах ч гэж дээ...

Доогуур хавиар гар хүрч, засч, янзлах шаардлагатай үе эрчүүдэд тохиолддог нь байдаг л хэвийн зүйл. Гэвч найзынхаа хуримын баяр дээр ирчихээд, зураг авч буйг анзааралгүй ингэх нь хэвийн зүйлд тооцогдохгүй л болов уу.

Ингэж таарах ч гэж дээ...

9 Сүйт бүсгүй уухаар шийджээ

Амьдралд ганц удаа л тохиох ховор мөч учраас хэт их баярлаж, хөөрөх нь байх асуудал хэдий ч, тэглээ гээд бор дарсыг хэтрүүлэн хэрэглэх нь тийм ч оновчтой зөв шийдвэр биш болов уу. Магадгүй хуримын баяраа сөрөг талар нь хэзээ ч мартагдахааргүйгээр хүмүүсийн дурсамжинд үлдээх болох ч юм билүү. Хэрвээ тэгвэл хосуудын хувьд хожим нь сайхан санагдахгүй нь ойлгомжтой биз ээ.

Сүйт бүсгүй уухаар шийджээ

10 Зураг алаач

Хүн бүрт л сахилгагүй, томоогүй найзууд гэж байдаг. Гэвч тэдгээр хүмүүсийн зарим нь хаана, хэдийд, хэзээ яаж томоогүй зангаа гаргахаа мэддэггүй нь харамсалтай. Хосуудын романтик агшныг ингэж ч сүйтгэх гэж дээ.

Зураг алаач

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()