1
Улаан уруултай сарьсан багваахай загас
Галапагосын арлаас олдсон энэхүү амьтан нь усанд хөвж чаддаггүй бөгөөд далайн ёроолд амьдардаг байна. Сайн ажиглаж харвал уг загасны төрөл зүйлд хамаарах амьтан нь сарьсан багваахайтай илүү төстэй ажээ.
2
Гоблин махчин загас
"Амьд чулуужсан загас" хэмээх нэртэй уг махчин загас нь 125 сая жилийн настай болох нь тогтоогджээ. Далайн ёроолд 100 гаруй метрийн доор амьдардаг уг амьтныг "Мицүкүринидай" буюу махчин загасны төрөл зүйлд хамааруулдаг байна. Түүний урт нь 3-4 метр юм байна.
3
Панда шоргоолж
"Mүтиллидай" буюу шоргоолжны төрөл зүйлд хамаардаг 3000 гаруй шоргоолжны нэг болох Панда шоргоолж нь энгийн шоргоолжтой харьцуулахад биеэр том, илүү үсэрхэг байдаг байна. Чили улсаас энэхүү шоргоолжны шинэ төрөл зүйл олдсон бөгөөд түүнийг нутгийн иргэд "Үхэр шоргоолж" ч гэж бас дууддаг байна. Энэ нь биений өнгө түүний хар цагаан өнгөтэй байдагтай холбоотой ажээ.
4
Бэлэг эрхтэн шиг хэлбэртэй могой
Энэхүү этгээд гэмээр амьтны толгойн хэсэг эр бэлэг эрхтэнтэй төстэй харагддаг бөгөөд биологийн нэршил нь "Атреточоана Эйсэлти" юм байна. Нуруундаа сэлүүртэй уг амьтан нь могойн төрөл зүйлд хамаардаг бөгөөд далайд амьдардаг аж.
5
Умбониа Спиноза шавьж
Энэхүү хатгууртай шавьж нь шавьжний төрөл зүйлд хамаардаг бөгөөд хошуугаараа модны мөчирнөөс сорж хооллодог байна. Одоогоор уг шавьжны талаар эрдэмтэд илүү ихийг мэдэж авахаар судлаж байгаа юм байна.
6
Эх газрын зурааст зараа
Африк тивийн Мадагаскараас олдсон уг зараа нь жижигхэн биетэй бөгөөд биеэрээ шар болон хар судлан зураастай ажээ. Уг амьтан нь өвөрмөц чимээ гаргадаг бөгөөд эрдэмтэд үүнийг тайлбарлахдаа могой болон шавьжны хөдөлгөөнийг маш сайн мэдэрдэгтэй холбоотой байж болох юм гэжээ.
7
Харцаган эрвээхэй, соно бялзуухай
Эрдэмтдийг төөрөгдөлд оруулаад байгаа уг амьтан нь шувуутай эсвэл шавьжтай адилхан харагддаг ажээ. Түүнээс гадна цэцгээр хооллодог бөгөөд энэ үедээ яг бялзуухай шиг чимээ гаргадаг гэнэ. Харин эрвээхий шиг цэцэгний өнгийг мэдрэхдээ гарамгай сайн гэнэ шүү.
8
Хөх ногоон атлантикус
"Цэнхэр луу" гэж ч нэрлэгддэг уг далайн амьтан нь нялцгай биетний төрөл зүйлд хамаарах бөгөөд далайн усны бүлээн хэсэгт амьдардаг ажээ.
9
Цөгөрцөг сам хорхой
"Далайн царцаа", "Алуурчин сам хорхой", "Бутаргагч" гэх нэртэй уг амьтан нь далайд амьдардаг хамгийн өвөрмөц амьтдын нэг юм.
10
Венесуэлын пудль эрвээхий
2009 онд Өмнөд америк тивийн Венесуэл улсаас олдсон уг амьтан нь шавьжны төрөл зүйлд хамаардаг байна. Түүнийг мөн "Харийн амьтан" ч гэж нэрлэдэг ажээ.
11
Хүн загас
Шинэ Гвинэй улсаас олдсон уг загасны шүд нь хүнийхтэй адилхан ажээ. Нутгийн иргэд энэхүү амьтныг "Төмсөг хазагч" хэмээн нэрлэдэг бөгөөд ингэж нэрлэсэн нь загасчилж яваа хүмүүсийг голд ормогц, хүн шиг шүдээрээ хазаад авна гэсэн утгатай юм байна. Загасчилж явсан нутгийн иргэд анх энэхүү хачирхалтай заагсын олж байжээ.
12
Аварга том өт
Шавьжны төрөл зүйлээс хамгийн томд тооцогдох уг шавьж нь далайд амьдардаг байна. Анх Францын амьтан судлаач Алфонсе Милнь Эдвардс гэгч эрхэм энэхүү амьтныг олж, судласан байдаг бөгөөд ихэвчлэн Америк болон Японы арлуудад амьдардаг ажээ.
13
Бөхөн гөрөөс
Бөхөн гөрөөс гэж нэрлэдэг уг амьтан нь евро азийн бүс нутгаар амьдардаг бөгөөд хамар болон хошуу нь нэг доор байдаг өвөрмөц амьтан ажээ.
14
Бут могой
Энэхүү могойг ингэж нэрлэх болсон шалтгаан нь түүний биеийн өнгөтэй нь холбоотой гэнэ. Учир нь уг могой нь ногоон өнгө зонхилсон өнгөтэй учраас мод, бут, мөчир, зүлгэнд явж байхдаа харагдах байдлаасаа төдийлэн мэдэгддэггүй юмсанжээ. Гэвч ангаа дан ганц оройн цагаар хийдэг байна. Африкын улсуудад олноороо амьдардаг аж.
15
Цэнхэр тоть загас
Энэтхэгээс олдсон уг цэв цэнхэр өнгөтэй загас нь сайн харвал тоть шувуутай төстэй ажээ. Атлантын далайд амьдардаг уг загас нь амьдарлынхаа нийт хугацааны 80%-ийг зөвхөн хоолоо хайхад зарцуулдаг байна.
16
Энэтхэгтийн яст мэлхий шиг мэлхий
Сайн харвал мэлхий шиг боловч, яст мэлхийг шиг хэлбэртэй уг амьтныг анх Энэтхэгийн далайгаас олж байжээ. Жилийн 2 сарыг эх газар дээр өнгөрүүлж, үлдсэн саруудыг далайд амьдарч өнгөрүүлдэг байна.
17
Египтийн шувуу
Гаднах төрхөөрөө өрөвтастай төстэй уг шувуу нь шувууны төрөл зүйлд нэмэгдээд байгаа хамгийн сүүлийн жигүүртэнгүүдийн нэг юм. Эрдэмтэд уг шувуунд 19-р зууны үед Египтэд амьдарч байсан шувуудтай ижил төстэй зүйлс байгаа болохыг судлаж тогтоожээ.
18
Окапи
Уг хөхтөн амьтан нь Ардчилсан Конго улсад олноороо сүрэглэн амьдардаг бөгөөд гаднах төрхөөрөө тахьтай төстэй боловч амьдралынх нь хэв маяг анааштай илүү ойр гэнэ шүү.
19
Нарваль
Хүн төрөлхтний хамгийн сүүлд илрүүлж, олоод буй уг амьтан нь загасны төрөл зүйлд хамаардаг бөгөөд нүүрэн хэсэгтэй урт жад шиг зүйлтэй өвөрмөц амьтан юм. Антарктид тивд оцон шувуу, цагаан баавгайнаас өөр амьтан бас амьдардаг л юм байна.
20
Өргөст луу
Луу гэдэг амьтан үнэхээр байсан уу гэдэг талаар хүмүүс хоорондоо маргалдаж, эрдэмтэд өөр өөрсдийн судалгаан дээр үндэслэн саяхныг хүртэл мэтгэлцэж байсан гэдэг нь нууц биш юм. Тэгвэл хэсэг эрдэмтэд жижиг биетэй боловч луу шиг хэлбэртэй нэгэн гүрвэлийг олж илрүүлжээ. Элсэн цөлд амьдардаг уг гүрвэлийн талаар нарийвчилсан судалгаа хийгдэж байгаа бөгөөд бор, шаргал өнгөтэй амьтан ажээ.
21
Далайн гахай
Биологийн нэршил нь Скотопланес гэх уг амьтан нь далайн ёроолд амьдардаг ажээ. Атлантын болон номхойн далайн ёроолоос анх олдож байсан байна.
22
Том хамарт сармагчин
Тус сармагчин нь Борнео аралд амьдардаг бөгөөд том унжгар хамраараа алдартай юм. Мөн үнэрлэх чадвар нь гоц гойд хөгжсөн ажээ. Ойн жимс, ургамлыг идэж амьдардаг.