Тайлор Свифт найз залуудаа хаягдсан уу?

Шотландын нэрт DJ Калвин Харрис (Calvin Harris), болон дуучин Тайлор Свифт (Taylor Swift) нар нь энэ онд, хамгийн ихээр олны анхаарлын төвд байсан уран бүтээлчдийн нэг билээ. Өөрсдийн салбарт хэдийн шилдэг гэдгээ баталсан залуус 2015 оны 3-р сараас болзож эхэлсэн ч, өнгөрсөн 6 сард хоёр тийшээ болсон юм. Түүнээс хойш залуу эр, харилцааныхаа тал дээр нам гүм байсан ч, саяхан хэвлэлээр түүнийг шинэ найз охинтой болсон гэх мэдээлэл тархаад байна.  

Тайлор Свифт найз залуудаа хаягдсан уу?

1

Тэрээр өчигдөр буюу энэ сарын 19-нд Нью Йорк хотод нэгэн бүсгүйтэй ихэд дотно тэврэлдэж, хамтдаа алхаж байгаагаар папарацичдийн дуранд өртжээ.

2

Өдгөө 32 настай DJ эр, 23 настай үзэсгэлэнтэй дуучин Тинаше (Tinashe)-тэй ийнхүү дотно байгаа нь хүмүүсийн анхаарлыг татсан хэрэг. 

3

Тэднийг харсан хүмүүс зүгээр л найзууд гэх боловч, ойрын эх сурвалжуудын мэдээллэж байгаар залуусын сүүлийн үед хамтдаа цагийг өнгөрүүлж байгаа гэх зэргээр мэдээллэсэн байна.

4

Залуу эр өөрийн харилцаандаа ихэд сэтгэл хангалуун байгаа бололтой, аз жаргалтай харагдана.

5

Өнгөрсөн сарын хувьд тэд хамтдаа Малибу арлаар зугаалжээ. Хуучин найз бүсгүйгээсээ салаад удаагүй, залуугийн хувьд шинэ харилцаа эхлүүлнэ гэдэг тийм ч амаргүй байгаа болов уу. 

6

Дуучин Тайлорын хувьд тэрээр жүжигчин Том Хэдллстон (Tom Hiddleston)-той болзож байгаа юм. 

7

Хосуудын харилцааны талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр төрөл бүрээр шуугьж байгаагийн нэг нь DJ эрийг хуучин найз бүсгүйдээ гомдсон гомдлоо тайлах гэж ийнхүү өөр бүсгүйтэй дотноссон хэмээж байгаа аж. Энэ нь түүнийг Тайлор Свифтийг бүрэн мартаж, сэтгэлээ татсаны илрэл хэмээсээр байна.

8

Харин та тэдний талаар юу гэж бодож байна вэ?

9

10

11

Танд энэхүү мэдээлэл таалагдсан бол доорх линкээр орж үзээрэй

~ Тайлор Свифт папарацийн дуранд өртжээ ~

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()