1. Өндгийг аягатай хүйтэн усанд хийхэд, живж байвал шинэ өндөг, дундаа байвал хэд хоносон, хөвөж байвал маш муу гэсэн үг байна. Иймд та өндөг идэхдээ энэхүү аргыг хэрэгжүүлж үзээрэй.
2. Мах шарах, бэлдэхдээ амталсны дараа 30-40 минут хэртээ амрааж, амтлагчийг маханд сайтар шингээж өгвөл, мах илүү амттай, зөөлөн болдог.
3.Загасны махыг шарахдаа, дор нь хэдэн зүсэм лимон хийж өгвөл, мах ширмэнд наалдахгүй, сайхан амттай болдог ажээ.
4. Махаа ойр ойрхон эргүүлж, шарах нь түүнийг түлж, шүүсгүй болгодог. Иймд нэг талаа бүрэн болгосны дараа эргүүлж, нөгөө талаа шарж байгаарай.
5. Мөн хоолондоо аль болох цэвэршүүлээгүй, цэвэр ургамлын тосыг хэрэглэх нь, хоолыг илүү амттай болгодог.
6. Хөлдүү маслог гэсгээхийн тулд, богино долгионы зууханд шилэн аягыг хийж халаагаад, түүнийгээ маслон дээрээ тавьж өгөөрэй. Ингэснээр масло гэсэж, түрхэхэд хялбар болдог.
7. Талхны гурилыг амттай, зөөлөн, хөвсгөр болгохын тулд, бага зэрэг бяслаг нэмж өгөөрэй.
8. Дарсыг задалснаас ердөө хэдхэн хоногийн турш хадгалж болдог. Хугацаа хэтэрсэн дарс, эсрэгээрээ таны эрүүл мэндэд муугаар нөлөөлөх юм.
9. Махны мод хальтарч, гулгаад хоол хийхэд хүндрэлтэй байвал доорх нь бага зэрэг чийгтэй даавууг дэвсэж өгөөрэй. Ингэснээр хальтарч, гулгахгүй юм.
10. Гэртээ салад хийх гэтэл майонез дууссан байвал, 1 ширхэг өндөгний шар дээр150 мл тосыг бага багаар хийж эрчимтэй хутгах хэрэгтэй. Ийнх хутгаж байхдаа чиглэлийг өөрчилж болохгүйг санаарай.