Гоймонгоор хийж болох амтат хоолууд

Бид гоймонг өдөр тутамдаа ашигладаг боловч өвөрмөц, амттай, онцгой хоолыг төдийлэн хийж чаддаггүй, мэддэггүй билээ. Иймд өнөөдөр та бүхэндээ гоймонгоор хийж болох амтат хоолнуудын жорыг дуулгахаар бэлтгэлээ. Эдгээр хоол нь бэлтгэхэд хялбар төдийгүй амт чанарын тухайд юутай ч зүйрлэшгүй аж. Ингээд хоолны жоруудаа хамтдаа сонирхоцгооё. 

Гоймонгоор хийж болох амтат хоолууд

1 Гахайн махтай паста

Орц:

  • Гоймон- 1 уут
  • Гахайн мах- 12-15 зүсэм
  • Мөөг- тал аяга
  • Сармис- 2 хумс
  • Пармезан бяслаг (үрсэн)-  1 аяга
  • Крем- 1 аяга
  • Ногоон сонгино- тал аяга
  • Перец- тал халбага

Хийх арга: 

Эхлээд гоймонгоо зааврын дагуу чанаж, бэлтгээрэй. Харин гахайн махаа шарж, бор шаргал өнгөтэй болтол нь хуурах бөгөөд үүнийгээ гаргаж цааш тавих юм. Дараа нь хэрчсэн сармис, мөөгөө хамтад нь хуурч, үүндээ перецээ хийж амт оруулах аж. Ногоогоо болмогц нь үүнийгээ чанасан гоймондоо хольж, гахайн мах, бяслаг, ногоон сонгино, крем зэргийг нэмээд зөөлөн гал дээр бага зэрэг байлгаж, сайтар хутгаарай. Ингээд л таны хоол бэлэн болох бөгөөд амт чанарын тухайд ярих зүйл үгүй юм. 

Гахайн махтай паста

2 Тунатай гоймонгийн салат

Орц:

  • Гоймон- 1 уут
  • Туна- 1 сав
  • Цоохор майлз (хэрчсэн)- 1 аяга
  • Ногоон вандуй- 1 аяга
  • Майонез- 1.5 аяга
  • Давс, перец

Хийх арга:

Эхлээд мөн л гоймонгоо усанд чанаж, шүүж авах юм. Та гоймонгоо нялцгай болгохгүйн тулд хүйтэн ус эсвэл ургамлын тос ашиглаарай. Дараа нь тунагаа савнаас нь гаргаж, тавганд хийж тавих бөгөөд шүүснээс нь салгах юм. Одоо та хэрчсэн цоохор майлз, ногоон вандуй болон майонез зэргээ гоймон болон тунатай хольж, үүнийгээ давс, перецээр амтлах юм. Та салатаа 1 цаг хэртэй хөргөгчинд байлгасны дараа идэж болох аж. 

Тунатай гоймонгийн салат

3 Хамгийн эрүүл болоод амттай гоймонгын салат

Орц:

  • Мушгиа гоймон- 1 уут
  • Улаан лооль- 1 ширхэг
  • Ногоон чинжүү- 1 ширхэг
  • Улаан чинжүү- 1 ширхэг
  • Сонгино- 1 ширхэг
  • Олив (савласан)- 5 ширхэг
  • Салат амтлагч- 1 уут
  • Пармезан бяслаг- тал аяга

Хийх арга:

Гоймонгоо 8 минут давстай усанд чанаж, шүүж аваад хүйтэн усанд сойх юм. Харин улаан лооль, ногоон болон улаан чинжүү, сонгино зэргээ жижиглэн хэрчиж, оливтой холих юм. Үүнийгээ бага зэрэг хуурч, чинжүү, сонгино зэргээ болгох хэрэгтэй бөгөөд харин дараа нь гоймонтойгоо хольж хутгах аж. Гоймонгоо ногоотойгоо хольсны дараа үрсэн бяслагаа цацаж, салат амтлагчаар амтлах байна. Тус хоолыг турах хүсэл эрмэлзэлтэй, залуус, бүсгүйчүүд маань хэрэглэвэл илүү тохиромжтой байна шүү. Амин дэмээр баялаг ногоог амталж идэх нь таны эрүүл мэнд болоод гоо сайханд эерэгээр нөлөөлөх аж. 

Хамгийн эрүүл болоод амттай гоймонгын салат

4 Улаан лооль, зайдастай паста

Орц:

  • Оливын тос- 2 халбага
  • Зайдас- 300 гр
  • Халуун чинжүү- 1/4 халбага
  • Сонгино- 1/4 аяга
  • Лаазалсан улаан лооль- 1 лааз
  • Крем- 3/4 аяга
  • Давс- 1/4 халбага
  • Гоймон- 200 гр
  • Нунтаг яншуй- 1 халбага
  • Пармезан бяслаг

Хийх арга:

Хайруулын тавгандаа тосоо хийж дунд зэрэг халааж өгөх юм. Үүндээ хэрчсэн зайдас, улаан перецээ хийж хуурах бөгөөд 7 минут орчим байлгах ёстой аж. Зайдас дээрээ хэрчсэн сонгино, сармис зэргийг хийж дахин 7 минут хуурах байна. Одоо харин хуурмаг дээрээ лаазалсан улаан лоольноос бага зэрэг, крем, давс зэргийг хийж өгөхөөс гадна 4 минут буцалгаж, өтгөрүүлэх юм. Дараа нь гоймонгоо чанаж, шүүж авах билээ. Гоймонгоо соусандаа хийж, бяслаг болон яншуйгаа цацаж, амт оруулах билээ. 

Улаан лооль, зайдастай паста

5 Бөөрөнхий махтай шпагетти

Орц:

  • Үхрийн татсан мах- 450 гр
  • Талхны үүрмэг- 1/4 аяга
  • Өндөг- 1 ширхэг
  • Сонгино- тал
  • Яншуй- 2 халбага
  • Сармис- 1 хумс
  • Давс- тал халбага
  • Перец- тал халбага
  • Ургамлын тос- 2 халбага
  • Улаан лоолийн соус- 5 халбага
  • Шпагетти гоймон- 1 уут

Хийх арга:

Томхон сав сонгож үүндээ мах, талхны үйрмэг, өндөг, сонгино, яншуй, сармис, давс, перец зэргээ холиод сайтар базаж хутгах юм. Үүнийгээ 12 хувааж, жигд хэмжээтэй бөөрөнхий махыг хийх ёстой билээ. Одоо харин хайруулын тавгандаа тосоо хийж махаа хуурах бөгөөд 8 минут орчим байлгах юм. Үүндээ улаан лоолийн соусаа хийж, галаа багасгаж, 10 минут битүү чанах аж.  Энэ хооронд та шпагетти гоймонгоо зааврын дагуу чанаж,  сайтар шүүж авах юм. Ингээд л та гоймон дээрээ мах болон соусаа дусааж, маш гайхалтайгаар таваглах хэрэгтэй юм шүү. Учир нь сайхан чимэглэсэн хоолыг хараад идэх хүсэл ихээр төрж, таатай мэдрэмжийг бэлэглэдэг билээ. 

Бөөрөнхий махтай шпагетти

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()