Зохион байгуулагч орон болох Бразилын шигшээ баг хагас шигшээ тоглолтонд Шведийн шигшээ багт торгуулийн цохилтоор 3:4 харьцаатайгаар ялагдал хүлээлээ. Марта, Кристиане, Андресса зэрэг шилдэг тоглогчидтой Бразилчуудыг энэ олимпоос гарцаагүй алтан медаль хүртэнэ гэж олон хүн таамаглаж байсан юм.
Шведүүд тоглолтын эхнээс Бразилчуудтай эн тэнцүү ширүүн өрсөлдөөнийг үзүүлсээр тоглолтын үндсэн цаг болон нэмэлт цагт тэнцсэнээр ялагчийг торгуулийн цохилтоор тодруулахад Шведийн хаалгач Эдвиг Линдаль гайхалтай хаалтуудыг хийж багтаа ялалт авчирсан юм.
Браилын шигшээ багийн хашир туршлагатай хаалгач хэлэхдээ "Бид олон мянган дэмжигчдийн урмыг хугласандаа уучлалт хүсч байна. Шведүүд эхнээсээ маш сайн тоглолоо. Тэр тусмаа тэдний хойшоо сууж, хамгаалалт зонхилсон тоглолт зөв шийдвэр боллоо" хэмээн тоглолтын дараа хэлжээ.
Шведүүд ийнхүү хагас шигшээ тоглолтонд шалгарснаар 08/19-нд Бразилын алдарт Маракана цэнгэлдэх хүрээлэнд Герман улсын шигшээ багтай аваргын алтан медалийн төлөө хүч үзэх юм.
Германчуудын хувьд Канадын шигшээ багийг 2:0 харьцаатайгаар хожиж финалд үлдээд байгаа билээ. Харин зохион байгуулагч орон болох Бразилчууд Канадын шигшээтэй хүрэл медалийн төлөө тоглох юм.