Бидний амьдралыг өөрчилсөн гайхамшигтай нээлтүүд

Бид техник технологийн эрин үед амьдарч байгаа бөгөөд сүүлийн хэдэн арван жилд хүн төрөлхтний амьдралд солир мэт харван орж ирсэн, гайхалтай нээлтүүд нь амьдралыг тэр чигт нь өөрчилж, шинэ түвшинд аваачсан билээ. Эдгээр нээлтүүд хийгдээгүй бол өдгөө бид хэрхэн, яаж амьдрах байсныг таашгүй юм. Ингээд та бүхэндээ бидний амьдралыг өөрчилсөн гайхалтай нээлтүүдийг танилцуулъя. 

Бидний амьдралыг өөрчилсөн гайхамшигтай нээлтүүд

1 Нисэх онгоц

Хол замыг гатлан туулах тэнгэрийн хүлэг бидний цаг завыг хөнгөвчилж, ажил амьдралыг илүүтэй өргөн цар хүрээтэй болгож өгсөн билээ. Дэлхийн хамгийн анхны нисдэг тэргийг ах дүү Райт (Wright) буюу Орвиль ( Orville) болон Вилбур (Wilbur) нар нь 1903 онд зохион бүтээсэн байдаг аж. 

Нисэх онгоц

2 Мэдээ алдуулагч

1846 оноос өмнө хүнд хагалгаа хийнэ гэдэг тун  ч төвөгтэй асуудал байсан аж. Учир нь тухайн үед мэдээ алдуулагч гэж байгаагүй төдийгүй тухайн хүнийг бүхнийг мэдэрч байхад биеийг нь зүсч, тамладаг байжээ. Харин 1884 онд хамгийн анх мэдээ алдуулагчийг нүдний хагалгаа хийхдээ ашиглаж байсан бөгөөд энэ нь азотын ислийг агуулдаг байна .

Мэдээ алдуулагч

3 Радио

Дэлхий нийт, хүн төрөлхтнийг хооронд холбож, мэдээ мэдээллээр цэнэглэж ирсэн радио нь бидний амьдралд олон гайхалтай шинэчлэлийг авч ирсэн билээ. XIX-р зууны сүүл, XX-р зууны эхэн үеэс дэлхийн радиогийн түүх эхэлдэг бөгөөд радио долгионыг Никола Тесла (Nikola Tesla) бүтээсэн хэмээдэг боловч үүнийг түүнтэй нэгэн зэрэг хэд хэдэн хүн санаачилж, бүтээсэн гэдэг юм. 

Радио

4 Утас

Утсыг зохион бүтээсэн нь хүн төрөлхтний түүхэнд хувьсал хийсэн билээ. Хамгийн анхны утас 1876 оны 3-р сарын 10 нд Америкийн нэгдсэн улсад зохион бүтээгдсэн бөгөөд энэ нь өнөөдрийн стандартаас бага яридаг, маш ойрхон зайд холбоо баридаг байсан аж. 1880 онд буюу анхны утас бий болсноос хойш ердөө 4 жилийн дараа гэхэд Америк улс даяар 60,000 гаруй утас бий болсон төдийгүй дуудлага хийх нь өнөөдрөөс өөр байжээ. Хэрвээ та дуудлага хийх бол операторт ярихыг хүссэн хүнийхээ нэрийг хэлэн холбогдох бөгөөд нь операторууд хотод утастай бүх хүний нэрийг мэддэг байсан тул энэ нь тун ч боломжын байсан аж.

Утас

5 Цахим сүлжээ

Өдгөө бидний амьдралын салшгүй хэсэг болсон цахим сүлжээ бүтээгдээгүй бол амьдралыг төсөөлөхөд ч бэрх юм. 1991 онд Тим Вернэрс-Лий (Tim Berners-Lee) "WorldWideWeb" нэртэй анхны вэб хөтчийг хөгжүүлсэнээр түүний түүх бичигдэж эхэлжээ. Жил ирэх тусам үүнийгээ шинэчилж, улам хөгжүүлсээр өнөөгийн түвшинд хүрсэн байна. 

Цахим сүлжээ

6 Зурагт

Үе үеийн олон эрдэмтдийн хөдөлмөр зүтгэлийн үр дүнд телевиз бий болсон гэдгийг заавал онцлон тэмдэглэх хэрэгтэй билээ. Английн эрдэмтэн Жеймс Клерк Максвелл (James Clerk Maxwell) байгальд цахилгаан соронзон үелзлэл оршдог тухай таамаглалыг анх дэвшүүлсэн байдаг. Улс бүрт телевиз байгуулагдсан цаг үе харилцан адилгүй боловч “туршилтын нэвтрүүлэг” явуулж байсан зурвас үе заавал байдаг аж. Манай хойд хөрш Орост телевизийн туршилтын нэвтрүүлгийг 1931 оны 5 сарын 1-нд, Германд 1928 онд тус тус хийж байсан тухай баримт байдаг бөгөөд телевизийн нэвтрүүлгийг тогтмол явуулж эхэлсэн дэлхийн анхны улс бол Их Британи юм. 1936 онд Их Британий нийслэл Лондон хотод “London Television Service” компани тогтмол нэвтрүүлэг явуулах болсон аж.

Зурагт

7 Газрын тос

4000 гаруй жилийн өмнөөс газрын тосыг хүмүүс хэрэглэж эхэлсэн байна. IV зуунд Хятадад 243 м гүнтэй анхны газрын тосны цооногийг өрөмдөж байсан гэх бөгөөд VII зуунд Япон улснаа газрын тосыг "шатагч ус" гэж нэрлээд, дэнлүү болгон хэрэглэдэг байжээ. Харин орчин үеийн газрын тосны түүх 1846 онд Абрахам Пино Геснэр (Abraham Pineo Gesner) керосинийг нүүрснээс гаргаж авснаас эхэлсэн гэж үздэг бөгөөд анхны тосны цооног Апшероны хойг дээр 1848 онд өрөмдөгдөж  байсан гэдэг. 

Газрын тос

8 Дотоод шаталтат хөдөлгүүр

Дотоод шаталтат хөдөлгүүрийг тээврийн хөсөгт үндсэндээ XIX зууны 70-80-аад оны үеэс хэрэглэж эхэлсэн байдаг аж. Эдгээр хөдөлгүүрийн түлшээр, хийн болон агаар бензиний  хольцийг ашиглан цилиндрт урьдчилан шахах зарчмаар ажиллуулж байсан юм. Готлиб Даймлер (Gottlieb Daimler) 1885 оны 8-р сарын 29-нд нефтийн нэрэлтийн шингэн фракцаар ажилладаг тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийг, Карл Бенц (Karl Benz) 1886 оны   3-р сарын 25-нд бензиний хөдөлгүүртэй гурван дугуйт хөсгийг, Рудольф Дизель  (Rudolf Diesel) 1892 онд шингэн түлш агаарын хольцийг шахалтын явцад ялгарах дулаанаар ноцоох хөдөлгүүрийг тус тус зохион бүтээсэн байдаг юм

Дотоод шаталтат хөдөлгүүр

9 Пенициллин

Алдарт пенициллины түүх нь 19-р зуунд эхэлсэн байдаг юм. Италын нэгэн эмч 1896 онд анхлан "антибиотик" бүтээсэн нь "пенициллин" байсан боловч амьдрал дээр хэрэгжиж чадаагүй аж. Харин 1928 онд Шотландын биологич, судлаач Александр Флеминг (Alexander Fleming) пенициллины цэвэр хэлбэрийг гаргаж чадсан бөгөөд энэ нь 1943 оноос үйлдвэрлэж эхэлсэн байдаг билээ.

Пенициллин

10 Хөргөгч

Айл бүрт ашиглагдах нь хөргөгч нь хүнсний бүтээгдэхүүнийг удаан хугацаагаар хадгалах боломжыг бидэнд гаргаж өгсөн гайхалтай бүтээл юм. Хэдэн мянган жилийн өмнөөс л хөргөгчний нэгэн адил мөсийг ашиглаж хүнсний бүтээгдэхүүнийг удаан хугацаагаар хадгалдаг байсан аж. Харин 1803 онд Америкийн бизнесмэн Томас Мур (Thomas Moore) Вашингтон хотноо цөцгийн тосоо өөрийн хийсэн хөргөгчиндөө хадгалж байсан гэдэг бөгөөд тэрээр маслаа удаан хугацаагаар хадгалах, тээвэрлэхийн  тулд гал тогооны хөргөгчийн анхны загварыг бүтээсэн байна. Ингэхдээ нимгэн төмөр сав хийж гадуур нь мөсөө хийх давхар савтай загварчилсан бөгөөд XIX  зууны дундаас гэрийн мөсөн хөргөгчийг өргөн ашиглах болсон байна. 

Хөргөгч

11 Нарны зай

Нарнаас эрчим хүч аван тог, цахилгаан ялгаруулдаг тус бүтээлийг 1954 онд "Bell Telephone" компаний эрдэмтэд загварчилж, гаргах болсон байна. Ингэснээр бидний амьдрал том өөрчлөлт гарч, ялангуяа хөдөө орон нутагт амьдрах хүмүүсийн хувьд магнай тэнийлгэсэн зүйл болсон билээ. 

Нарны зай

12 Лазер

Лазер нь  албадмал цахилгаан соронзон цацралд суурилсан "оптик " өсгөлт ашиглан гэрэл цацаргадаг төхөөрөмж юм. Бидний хэлж заншнаар лазер гэх нэршил нь  "Light Amplication by Stimulated Emission of Radiotion" буюу албадмал цацралаар гэрлийг өсгөх  гэсэн үгсийн товчлол юм. 1917 онд нэрт физикч Альберт Эйнштейн (Albert Einstein) лазер болон мазерын онолыг үндэслэсэн бөгөөд үүнээс хойш хэд хэдэн эртэмтэд Эйнштейний гаргасан онолыг баталсан билээ. Харин 1960 онд АНУ-ын физикч Теодор Мейман (Theodore Maiman) анхны лазерыг амжилттай угсарчээ.

Лазер

13 Эм

Өвчин зовлонг анагааж өгөх шидэт үрэл болсон эмийг анх 1960 онд үйлдвэрлэн гаргаж байсан гэдэг. Цаашлаад үүнийг олон төрөл, салбар болгон ангилж, бүхий л өвчнийг намдаах тал дээр анхаарч, эрдэмтэд судалгаа, шинжилгээг явуулж эхэлсэн байна. 

Эм

14 Ухаалаг утас

Орчин цагийн ухаалаг гар утасны эхлэлийг тавьсан "IBM Simon" нэртэй утсыг 1994 оны наймдугаар сарын 16-нд худалдаанд гаргаж байжээ. Уг ухаалаг гар утас нь одоо Лондон хотын Шинжлэх ухааны музейд хадгалагдан байдаг юм. Дэлхийн хамгийн анхны ухаалаг гар утас болох "IBM Simon" нь цахим шуудан илгээдэг, календартай, тэмдэглэл хөтлөх боломжтой зэрэг давуу талуудтай байсан аж.

Ухаалаг утас

15 Цахилгаан

Хэрвээ бидний амьдралд тог, цахилгаан гээч нь орж ирээгүй байсан бол хэрхэн амьдрал өрнөж үргэлжилж байх байсан бол? Бид үүнийг зохион бүтээсэн хүмүүст ямагт талархаж явах хэрэгтэй юм шүү. Олон эрдэмтэд эртнээс үүнийг судалж ирсэн боловч 1930 онд л анх зохион бүтээсэн байдаг юм.

Цахилгаан

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()