Усайн Болт 100 метрийн төрөлд дархан аварга гэдгээ баталлаа

Олимпын их наадмын хамгийн сонирхолтой спортын төрөл болох хөнгөн атлетикын 100 метрийн гүйлтийн тэмцээн болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд олон хүмүүсийн таамаглаж байсанчлан дэлхийн хамгийн хурдан хүн болох Усайн Болт гурав дахь олимпдоо дараалан төрүүлж, Риогийн тэнгэрт Ямайк улсын төрийн далбааг бахархалтайгаар мандуулсан юм.

Усайн Болт 100 метрийн төрөлд дархан аварга гэдгээ баталлаа
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

"Цахилгаан Болт" хочит тэрээр 1986.08.21-нд Ямайкын Шервүүд Контент гэх газар төрсөн бөгөөд түүний өндөр нь 1м 95см харин биеийн жин нь 94 кг юм байна. 

Усайн Болтын хувьд Рио 2016 оны зуны Олимпын их наадамд түрүүлснээр 100 метрийн гүйлтийн тэмцээнд гурав дахь олимпдоо дараалан алтан медаль хүртэж байгаа нь энэ юм. Түүний хамгийн шилдэг өрсөлдөгчдийн нэг болох АНУ-ын тамирчин Тайсон Гэй сэргээшийн шинжилгээнд бүдэрснээр энэ удаагийн Олимпыг өнжөөд байсан билээ.

Тэрээр 100 метрийг 9.89 секундэд туулсан бөгөөд энэхүү төрлийнхөө дэлхийн рекорд амжилтыг 2009 оны Берлинд болсон Хөнгөн атлетикын ДАШТ-ний үеэр 9.58 секундэд туулсан гэсэн үзүүлэлтээр эзэмшдэг юм байна. 

Түүний хувьд Олимпын наадам хараахан дуусаагүй байгаа бөгөөд цааш үргэлжлүүлэн 200 метр болон 400 метрийн төрөлд дэлхийн шилдэг тамирчид болох ӨАБНУ-ын Уэйд Ван Нийкерк, Кени улсын тамирчин Рудиша нартай өрсөлдөх юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()