1
Гол оруулах нь чухал уу? Эсвэл?
Английн хөл бөмбөгийн Премьер лигийн Шеффилд Юнайтед болон Барнсли багуудын тоглолт өндөрлөхөд хэдхэн минут үлдээд байлаа. Гэтэл тоглолт дуусахаас хэдхэн хоромын өмнө Шеффилд Юнайтед-ийн зүүн жигүүрийн хамгаалагч Чемберлэйн тоглолтын эхний бөгөөд эцсийн гоалыг оруулснаар Шеффилд Юнайтед 1:0 харьцаатайгаар өрсөлдөгчөө хожжээ. Хожлын голыг оруулсан Чемберлэйн ихэд баярлан гэртээ харьтал түүний баяр хөөр хэдхэн хоромын дотор алга болов. Учир нь түүний эхнэр бооцооны газар уг тоглолтыг тэнцээгээр өндөрлөнө гэж мөрий тавьсан байжээ. Уг мөрийгөө авч чадсан байсан бол тэд 6000 фунт стерлинг хожих байв.
2
Жинхэнэ фанат
1959 онд Английн Лондон хотноо Жон Смайл гэгч хүнд зориулан дурсгалын тоглолтыг Арсенал клуб санаачлан хийсэн байна. Жон Смайл гэгч энэ хүн нийгмийн алдартай зүтгэлтэн, аль эсвэл поп од биш бөгөөд амьдрах хугацаандаа 30 жилийн турш Арсеналын тоглолт бүрийг алгасалгүй үзжээ. Талбай дээрээ тоглохоос авахуулаад хилийн чанадад очиж тоглоход хүртэл очиж үздэг байлаа. Энэ хугацаанд ердөө хоёр л тоглолтыг алгассан ба эхнийх нь тоглолт эхлэхийн өмнөхөн Лондон хотноо аадар бороо орсны дараачаар асар их манан хотыг бүрхжээ. Уламаар Смайл мананд төөрч үзэж чадаагүй байна. Харин 2 дахь тохиолдол нь Арсенал болон Блэкпүүл багуудын тоглолтын 2 дахь хагаст цэнгэлдэх хүрээлэнд орж иржээ. Учир нь эхний 45 минутанд хоцорч ирсэн нь тэрбээр хуримаа хийсэн байна.
3
Буудалцаан
1973 оны Аргентины лигийн АШТ-ний Хувентуд болон Кабалеро багуудын хоорондох тоглолтын 43 дахь минутад эсрэг багийн тамирчин дээр алдаа гаргахад нь Хосэ Лион Бэгудо гэгч шүүгч Хувентудын тоглогч Хоакин Масиалад улаан хуудас өгч талбайгаас гарахыг зөвлөжээ. Гэтэл шартай Масиала уурандаа түүнийг шанаадаад авав. Гэтэл өнөөх шүүгч Бэгудо халааснаасаа жижиг хэмжээний гар буу гарган түүнийг талбайгаас гарахыг шаардаж, шархдуулж орхижээ. Тэгж байтал энэ тоглолтыг үзэхээр ирсэн Масиалагийн ах дүүд нь буу тулгасан шүүгч рүү гал нээж, түүнийг мөн шархдуулсан байна.
4
Шүүгчийн оруулсан 2 гоал
Энэ явдал 1960 оны Испаны Ла Лигийн АШТ-ний Рион болон Ла Каталина багуудын хоорондох тоглолтын үеэр болсон байна. Тоглолт эд дундаа өрнөж байхад эсрэг багийн довтлогчийн цохисон бөмбөг шүүгчийн хөлд ойгоод Рион багийн хаалганд гоал орчихжээ. Рион багийн тамирчид заргалдаад ч ямар ч нэмэр байсангүй шүүгч гоал орсноор тооцсон байна. Тоглолт 1:0 харьцаатайгаар үргэлжилсээр тоглолт дуусахаас ердөө 3 минутын өмнө Рионы тамирчны булангаас дамжуулсан бөмбөг энэ удаад шүүгчийн толгойд ойж мөн л гоал болон оржээ. Шүүгч яах ч арга байхгүй мөн л гоал орсон хэмээн тооцсон байна. Ийнхүү тоглолт шүүгчийн оруулсан 2 гоалын ачаар тэнцээгээр өндөрлөсөн байна.
5
Толгойгоогоороо пеналти цохисон нь
1971 оны Оросын Премьер лигийн АШТ-ний үеэр Полтав хотын нэгэн багийн тоглогч Александр Молодецкий толгойгоороо 11 метрийн торгуулийн цохилтыг амжилттай гүйцэтгэсэн байна. Тэрээр талбайн төв орчмоос хурдтай гүйж ирмэгцээ гулсан унаж, толгойгоороо бөмбөгийг хаалганы баруун доод буланд мөргөж гоал оруулжээ. Энэ цохилтыг Молодецкий бэлтгэл дээр бэлддэг байсан ба оруулж чадах эсэхтээ багийнхантайгаа овоо хэдэн рубль дээр мөрий тавьж, түүнийгээ авч чадсан байна.
6
Туулай довтлогч
1984 онд Армен улсын Гюмри гэдэг жижигхэн хотын баг Эрэваны сүүн заводын багтай нөхөрсөг тоглолт хийжээ. 80 дахь минут хүртэл тоглолтын тооны харьцаа 0:0 байв. Гэтэл тоглолтын 81 дэх минутад Гюмри багийн хагас хамгаалагч талбайн төвөөс бөмбөгийг хүчтэй гэгч нь өшиглөж орхив. Гэтэл бөмбөг нэлээн хурдтай эсрэг багийн хаалгыг чиглэж явж байтал хаанаас ч юм нэг газраас нэгэн туулай гарч ирэн бөмбөгийг давхар туун явсаар эсрэг багийн хаалганд гоал оруулжээ. Энэ туулайг зүгээр харж зогссон хаалгач гайхахаас өөр арга байсангүй. Гэтэл шүүгч энэ гоалыг Гюмригийн талд гол оруулсан гэж үзжээ.
7
Хамгийн залуу фэн
1960 оны Английн Премьер Лигийн АШТ-ний үеэр Сток Сити болон Арсенал багуудын хоорондох тоглолтыг үзэхээр ирсэн залуу бүсгүйн бие гэнэт тавгүйрч, тэр хавийн хүмүүсийг нэлээдгүй сандралд оруулжээ. Гэтэл удалгүй тэрбээр цэнгэлдэхэд олон түмний нүдэн дээр хүү төрүүлжээ. Тоглолтын дараа дөнгөж төрсөн хүүд зориулан 2 багийн тамирчид өөрсдийн гарын үсэгтэй бөмбөг болон 50 фунтын үнэтэй хөл бөмбөгийн ном бэлэглэжээ. Түүнээс гадна Сток Сити багийн удирдлагууд дөнгөж төрсөн хүүг өөрсдийн логонд мөнхлөхийг санал болгож байсан ч татгалзсан хариу сонсож байжээ.
8
300 еврогийн үнэтэй тасалбар
Реал Мадридын үнэнч фэн Фэликс Гаэль гэгч эрхэм багийнхаа Атлетико Билбао-тай хийх тоглолтын тасалбарыг худалдаж авч амжаагүй ажээ. Ингээд цэнгэлдэх тойрон тасалбар хайж явтал чухал ажил гарсан тул тасалбараа зарах бодолтой явж байсан нэгэнтэй тааралджээ. Түүнд өөрийнхөө 7 хоногийн өмнө худалдаж авсан сугалааны тасалбараа зөрүүлээд өгчихжээ. Гэтэл 2 хоногийн дараа тэрхүү сугалааг эзэмших болсон залуу 300 еврог хонжвороос хожсон байна. Хожим Гаэль хэлэхдээ энэ тоглолтыг хамгийн үнэтэй үзсэн тоглолт гэж дурсан хэлжээ.