Бүсгүйчүүдийн фитнест явахдаа боддог сонирхолтой бодлууд

Өөртөө арчаатай хүчирхэг, биеэ даасан бүсгүйчүүд дасгал сургуулилт, тэр дундаа фитнессээр түлхүү хичээллэдэг. Энэ нь тэдний өв тэгш бие, өөртөө итгэх итгэлийг нь улам бүр нэмэгдүүлж, амьдрах эрч хүч хайрладаг гэхэд болно. Гэвч бүсгүйчүүд фитнест явахдаа яг юу боддог болоо... Тэднийг ирлэж, урам зоригийг нэмэгдүүлдэг, мөн шантрааж унтраадаг бодлууд нь юу гээч? 

Бүсгүйчүүдийн фитнест явахдаа боддог сонирхолтой бодлууд

1 "Би хөлс дарагчаа авсан билүү?"

Фитнест явснаар бидний биеийн өөх тос хөлсөөр гадагшилж, маш их хөлөрдөг. Тиймдээ ч биеэс таагүй үнэр гарах, өөрт тухгүй мэдрэмжийг төрүүлдэг билээ. Энэ үед хөлс дарагч нь бидний дотны туслах болдог. Иймд маш олон бүсгүйчүүд, фитнест явахдаа, хөлс дарагчаа авсан эсэхдээ санаа нь маш их зовдог байна.

"Би хөлс дарагчаа авсан билүү?"

2 "Би энэ дасгалыг зөв хийж байгаа болов уу?"

Фитнест явахын хамгийн чухал зүйл нь зааварлагч багш нарын тусламжтай, өөрт тохирсон дасгал хөдөлгөөнийг тусгай схем, техниктэйгээр хийх явдал билээ. Ингэснээр бид булчингаа зөв зүйтэй ажиллуулж, хүссэн үр дүндээ хүрэх боломжтой. Харин бүсгүйчүүд энэ үед өөртөө маш их эргэлздэг бөгөөд тухайн дасгалыг зөв зүйтэй хийсэн эсэхдээ сэтгэлээ чилээдэг ажээ.

"Би энэ дасгалыг зөв хийж байгаа болов уу?"

3 "Энэ спорт даруулга, надад зохихгүй байх шиг байна"

Сүүлийн үед охид бүсгүйчүүд фитнест явахдаа зориулалтын хувцас, өмсгөл, хөлс шингээх тустай материал бүхий хослолыг өмсөх болсон. Энэ нь тэднийг дасгал хийхэд нь биеэс нь эрчимтэй хөлс ялгаруулж, шингээх, тэрчлэн биед эвтэйхэн байдаг юм. Гэвч охид бүсгүйчүүд үүнийг харагдах байдалд нь илүүтэй санаагаа зовоодог ажээ. Тэд өөрсдийн өмссөн хувцас нь биеийг нь хэр харагдуулж байгаа бол, өөг нь дарж байгаа эсэхийг бодож сэтгэлээ чилээдэг байна шүү.

"Энэ спорт даруулга, надад зохихгүй байх шиг байна"

4 "Энэ пицца намайг таргалуулах болов уу?"

Дасгал хийн, дэглэм барьж байгаа охидын хувьд, юу идэж байгаа нь маш чухал байдаг. Тэд аль болох эрүүл хооллож, ус сайн уун, эрчимтэй дасгал хөдөлгөөнийг хийхийг илүүд үздэг. Гэвч тэдгээр хугацаандаа тэвчээр алдан, дэглэмээ нэг бус удаа зөрчих нь бий. Тэр бүрийдээ охид маань үүнийг идвэл жин нэмэх болов уу? Таргалах болов уу хэмээн боддог ажээ.

"Энэ пицца намайг таргалуулах болов уу?"

5 "Хүн ингэж их хөлөрдөг гэж мэдсэнгүй шүү"

Дасгал хийж, эрчимтэй хөдлөхөд тухайн хүн яг л усанд ороод гарсан мэт маш ихээр хөлөрдөг. Энэ үед нүүрний будаг урсаж, өмссөн хувцас бүхэлдээ нордог юм. Ялангуяа удаан хугацаанд дасгал хийхгүй байсаар нэг хийхэд, хамаг бие тань хайлаад урсав уу гэлтэй их хөлөрнө. Бүсгүйчүүд энэ үед, хүн би чинь ингэж их хөлөрдөг бил үү хэмээн боддог гэнэ шүү.

"Хүн ингэж их хөлөрдөг гэж мэдсэнгүй шүү"

6 "Охидууд яагаад фитнест явахдаа нүүрээ буддаггүй юм болоо?"

Та анзаарсан бол бүсгүйчүүд фитнест явахдаа нүүрээ барагтай бол буддаггүй. Учир нь энэ үед бидний бие маш их хөлөрч, будаг урсахаас гадна, тэдгээр будаг нь биед нэвчиж, муугаар нөлөөлдөг юм. Харагдах байдлаасаа нүүрээ будах сайхан ч, дасгал хийгээд эхлэхээр бие хөлөрч, будаг урсах талтай байдаг. Иймээс ч бүсгүйчүүд нүүрээ будаагүй нэгнээ хараад энэ талаар боддог байна.

"Охидууд яагаад фитнест явахдаа нүүрээ буддаггүй юм болоо?"

7 "Өнөөдөр орой ямар хоол иднэ ээ"

Мэдээж дасгал хийж, жингээ барьж байгаа бүсгүйчүүдийн хувьд ямар хоол идэх, дэглэм барих нь үнэхээр асуудалтай шүү дээ. Дасгал тарсны дараа болон, хийж байх явцад тэдний хамгийн их боддог бодлуудын нэг нь орой ямар хоол идэх талаарх бодлууд байдаг ажээ. 

"Өнөөдөр орой ямар хоол иднэ ээ"

8 Би үүнийг "Snapchat"-д хийх үү? Яасан нь дээр вэ?

Сүүлийн үеийн охид бүсгүйчүүд, залуусын дунд "Snapchat" зонхилох байрыг эзлэх болсон. Тэд энэхүү ухаалаг апплекэшний тусламжтай зургаа дарах, найзуудтайгаа харилцах, үзэл бодлоо хуваалцах гэх мэт төрөл бүрээр ашигладаг  юм. Тиймдээ ч дасгал хийж буй зураг, эсвэл халуухан агшнаа цахим ертөнцөд оруулах талаар боддог гэнэ шүү.

Би үүнийг "Snapchat"-д хийх үү? Яасан нь дээр вэ?

9 "Дөнгөж л 5 минут өнгөрсөн гэж үү дээ..."

Хүн бүхэн эрчимтэй тууштай дасгал хийж, хүссэн галбир жиндээ тийм амархан хүрдэггүй юм. Дасгал хийнэ гэдэг нь нэг талаар таниас маш их хөлс хүч, хөдөлмөрийг шаарддаг билээ. Тиймдээ ч анхлан фитнест явж байгаа бүсгүйчүүд дасгал хийхээс халшрах, сэтгэлээ маш ихээр чилээдэг байна. Тэдэнд дасгал хийсэн 5 минут нь яг л 30 минуттай тэнцдэг гэсэн үг юм.

"Дөнгөж л 5 минут өнгөрсөн гэж үү дээ..."

10 "80 настай хөгшин ч надаас илүү хөдөлнө дөө"

Бүсгүйчүүдийн эрчүүдээс ялгарах гол зүйлс нь хор шартай байдал билээ. Тэд аливаа зүйлд бусдын дор орох, хэн нэгнээс дутуу  байхыг тэсвэрлэдэггүй. Тиймдээ ч өөрийн хийж байгаа дасгал хөдөлгөөн, эрч хүч нь сэтгэлд нь нийцэхгүй бол иймэрхүү бодлын хэдийн бодоод амжсан байдаг. Гэвч энэ нь огтхон ч муу зүйл биш бөгөөд харин ч илүү их эрч хүч, урам зоригийг хайрладаг байна.

"80 настай хөгшин ч надаас илүү хөдөлнө дөө"

11 "Би өнөөдөр яг 2 кг хассан байхаа"

Эмэгтэйчүүд гэдэг нэг бодлын маш гэнэхэн, гэгээхэн хүмүүс юм. Тэд маш жаахан зүйлээс ч сэтгэлийн асар их таашаалыг мэдэрч, өөрсдийгөө урам зоригоор тэтгэж байдаг хүмүүс. Нэг өдрийн эрчимтэй дасгалын дараах өөрийгөө хараад сэтгэлээр сэргэн, дээрх бодлыг хэдийн бодсон байдаг гэнэ шүү.

"Би өнөөдөр яг 2 кг хассан байхаа"

12 "Мартаж үз! Би McDonald`s орлоо...."

Дээр дурдсанчлан тэд сэтгэлийн асар их тэвчээртэй, маш гэнэн цайлган хүмүүс билээ. Бүсгүйчүүд маш жаахан зүйлээс л сэтгэлийн асар их таашаалыг авдагтай ижил, жаахан зүйлд ч урам нь хугарч, сэтгэлээр амархан унадаг байна.

"Мартаж үз! Би McDonald`s орлоо...."

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()