Бүгд Найрамдах намаас нэр дэвшигчийг тэргүүлж буй Доналд Трамп Рубио болон Тед Круз нарын эсрэг өөрийнхөө үзэл бодлыг хамгаалах байр суурьтай байсан юм. Ширүүн өрнөсөн мэтгэлцээний үеэр ноён Трамп зарим асуудал дээр өөрийнхөө байр суурийг өөрчлөсөн ч уян хатан байх нь давуу тал болохыг онцолжээ.
Мэтгэлцээн Митт Ромни нэр дэвшигчийн ноён Трампад хандан 2012 онд нэр дэвшсэн шагналаас үүдэн түүнийг гэрлэлтийг эсэргүүцэгч, ховдог шуналтай, дээрэмгүй бизнес эрхлэгч гэж дүгнэн буруушааж эхлэсэн байна. Харин ноён Трамп хариуд нь хэлсэн зүйлсийг нь үгүйсгээд түүнийг явуургүй өрсөлдөгч гэж хэлжээ. Мөн Охайо мужийн засаг дарга Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Жон Касич пүрэв гарагийн мэтгэлцээний хамгийн чухал оролцогчдын нэг байсан юм.
Доналд Трамп түүнчлэн өөрийн гарныхаа хэмжээ болон биеийн ерөнхий анатомийнхоо талаар хошигносон байдлаар хэлсэн нь мэтгэлцээний хамгийн сонирхолтой хэсгүүдийн нэг байлаа. Ноён Трамп хэд хэдэн хүчтэй доромжлол бүхий утга агуулгатай үгс хэлж байсны дотор Флорида мужийн амбан захирагч Марко Рубиог "Жижиг Рубио, худалч Тед" гэх мэтээр хэлсэн нь олны анхаарлыг татаж байна.
Доналд Трампын хувьд мягмар гаригаас хойш өөрийнхөө намын шүүмжлэлтэй зогсоо зайгүй нүүр туулж байгаа юм. Түүний өмнөх улс төрийн талаарх зарим өөрчлөлтүүд, бизнесийн бүтэлгүйтлүүд болон Ардчилсан намыг дэмжсэн нь ихээхэн шүүмжлэл дагуулаад байна.
Тэрээр үзэгч, сонгогчдод хандан зарим асуудалд дуугүй байх нь түүний асуудалд уян хатан хандах нөхцлийг бүрдүүлдэг болохыг хэлжээ. Бүх л мэтгэлцээнүүдэд энэ л зарчмаар явсаар ирсэн нь ч үүнтэй холбоотой гэсэн тайлбарыг Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч дэлхийн тэрбумтнуудын нэг ноён Доналд Трамп хийсэн байна.