Гэртээ Солонгос хоол хийж сурцгаая!

Бид таньд аз жаргал баяр хөөр нэмэх амттай хоолны жорыг долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд хүргэдэг уламжлалтай билээ. Харин өнөөдөр та бүхэндээ час хийсэн халуун ногоотой Солонгос хоол хэрхэн хийх талаар зөвлөгөө, жоруудыг дуулгахаар бэлтгэлээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүй, жоруудтайгаа танилцъя. 

Гэртээ Солонгос хоол хийж сурцгаая!

1 Булгуги (Bulgogi)

Орц:

  • Соё соус- 2.5 аяга
  • Ногоон сонгино- 1 багц
  • Гүнжидийн үр- 4 халбага
  • Гүнжидийн тос- тал халбага
  • Шар айраг- 1 шил
  • Үхрийн мах- 1 кг
  • Будаа- 1 аяга
  • Ус- 2 аяга
  • Ургамлын тос- 1 халбага
  • Салатны навч- 1 багц

Хийх арга: 

Дунд зэргийн хэмжээтэй аяга сонгож үүндээ соё соус, хэрчсэн ногоон сонгино, гүнждийн үр, гүнжидийн тос, шар айраг зэргээ нийлүүлэн сайтар хутгах юм. Харин нарийнхан жижиглэн хэрчсэн үхрийн махаа хольсон амтлагчиндаа хийж, хөргөгчинд хонуулах аж. Дараа нь та аяга будааг, 2 аяга усанд хийж чанаж болгоно. Одоо махаа гаргаж, хайруулын тавганд ургамлын тосоо хийн халаагаад махаа хоёр талаар нь сайтар хуурах байна шүү. Ингээд л таны хоол бэлэн болох бөгөөд та үүнийг будаа болон салатны навч зэргийг ашиглан таваглаж, амтархан идээрэй. 

Булгуги (Bulgogi)

2 Бибимбап (Bibimbap)

Орц: 

  • Өргөст хэмх- 1 ширхэг
  • Гүчүжан- аяганы 1/4
  • Бууцай- 1 багц
  • Соё соус- 1 халбага
  • Оливын тос- 1 халбага
  • Лууван- 2 ширхэг
  • Сармис- 1 хумс
  • Халуун чинжүү- 1 чимх
  • Үхрийн мах- 450 гр
  • Оливын тос- 1 халбага
  • Өндөг- 4 ширхэг
  • Агшаасан будаа- 4 аяга
  • Гүнжидийн тос- 4 халбага
  • Гүнжидийн үр- 1 халбага
  • Гүчүжан- 2 халбага

Хийх арга: 

Эхлээд нарийхан хэрчсэн өргөст хэмхээ гүчүжанд хийж орхино. 2 аяга усанд хэрчсэн бууцайгаа чанаж авах аж. Дараа нь хайруулын тавганд нэг халбага оливын тосоо хийж, нарийн хэрчсэн луувангаа хуурах бөгөөд үүнийгээ болоод ирмэгц нь гүчүжантай өргөст хэмхээ хийн, халуун чинжүүгээр амтлаад гаргаж тавих юм. Махаа мөн л нарийн хэрчээд хуурч, болгоод гаргаж тавих бөгөөд дараа нь нэг халбага оливын тосоо хайруулын тавганд хийж, өндгөө шарж авах билээ. Ингээд будаагаа 4 аяганд хувааж, аяга тус бүрт гүчүжантай өргөст хэмх, лууван, чанасан бууцай, шарсан өндөг, мах, нэг халбага гүнжидийн тос, бага зэрэг гүнжидийн үр, хүсвэл бага зэрэг гүчүжан дусаад өгч болох юм.  

Бибимбап (Bibimbap)

3 Кимбаб (Kimbab)

Орц: 

  • Будаа- 2 аяга
  • Ус- 2 аяга
  • Алимны цуу- 2 халбага
  • Өндөг- 2 ширхэг
  • Соё соус- 2 халбага
  • Ус- 2 халбага
  • Сонгино- 1 ширхэг
  • Ургамлын тос- 2 халбага
  • Үхрийн татсан мах- 300 гр
  • Туна- 1 сав
  • Лууван- 1 ширхэг
  • Өргөст хэмх- 1 ширхэг
  • Далайн байцаа- 6 ширхэг

Хийх арга: 

2 аяга усандаа алимны цуу хийж буцалгана. Үүндээ будаагаа хийж, галыг намсгаж 20 минут хэртэй чанаж, будааг болгох аж. Дараа нь өндгөндөө нэг халбага соё соус, 2 халбага ус нэмж, сайтар хутгаад ургамлын тосонд шарж аваад уртааш нь хэрчиж бэлтгэх юм. Одоо харин хайруулын тавгаа дахин тослоод сонгиноо сайтар хуурсны дараа махаа хийж, болтол нь хуурах бөгөөд үүндээ нэг халбага соё соусаа нэмэх аж. Ингээд ерөнхийдөө бэлтгэх зүйлс дуусах бөгөөд далайн байцаан дээрээ агшаасан будаагаа жигд тараан түрхэж дээр нь уртааш нь хэрчсэн лууван, өргөст хэмх,өндөг зэргээ тавиад, хажууд нь туна, мах зэргээсээ адил хэмжээтэйг тараан түрхээд чанга гэгч нь боож, өнхрүүлэх юм шүү. 

Кимбаб (Kimbab)

4 Тактуритан (Dakdoritang)

Орц:

  • Тахианы мөч, гуя- 450 гр
  • Нунтаг цагаан гаа- 1 халбага
  • Ус- 1.5 аяга
  • Соё соус- 3 халбага
  • Элсэн чихэр- 1 халбага
  • Солонгос халуун чинжүү- 1 халбага
  • Гүчүжан- 1 халбага
  • Гүнжидийн тос- 2 халбага
  • Сармис- 1 хумс
  • Төмс- 3 ширхэг
  • Лууван- 1 ширхэг
  • Сонгино- 1 ширхэг
  • Давс- тал халбага
  • Хар перец- 1/4 халбага
  • Ногоон сонгино- 3 ширхэг
  • Гүнжидийн үр- 1 халбага

Хийх арга:

1.5 аяга усандаа соё соус, элсэн чихэр, халуун чинжүү, гүчүжан, гүнжидийн тос, хэрчсэн сармис зэргээ хийн сайтар хутгаад үүндээ тахианы мөч, гуянууд болон хэрчсэн төмс, луувангаа хийж,  сайтар базаад 30-60 минут амраана. Харин товлосон цаг болмогц сонгиноо хуурч, үүндээ амталсан мах, төмс зэргээ хийж хуурах бөгөөд хар перец, давс зэргээ ч мөн хийж өгөх юм. Одоо үүндээ 500 гр ус хийж, 20 минут буцалгаад л болох аж. Мөн хоолоо болмогц нь хэрчсэн ногоон сонгиноо хийж өгөөрэй. 

Тактуритан (Dakdoritang)

5 Жэюүгбугим (Jeug bugim )

Орц: 

  • Гахайн мах- 600 гр
  • Сонгино- 1 ширхэг
  • Лууван- 1 ширхэг
  • Амтат чинжүү-  2 ширхэг
  • Гүчүжан- 2 халбага
  • Нунтаг халуун чинжүү- 1 халбага
  • Сармис- 2 хумс
  • Гүнжидийн тос- 2 халбага
  • Гүнжидийн үр- 2 халбага
  • Элсэн чихэр- 1 халбага
  • Ус- 100 гр
  • "Bibigo soybean paste"- 3 халбага
  • Цуу- 1 халбага

Хийх арга: 

Гүчүжан, нунтаг халуун чинжүү, нухсан сармис, гүнжидийн тос, элсэн чихэр, цуу зэргээ сайтар холиод үүндээ нимгэн хэрчсэн гахайн махаа хийж, базах юм. Махаа хайруулын тавгнадаа хуурч, хэрчсэн сонгино, лууван, чинжүү зэрэгтэй хольж сайтар хуурах бөгөөд үүндээ 100 гр ус нэмж буцалгана. Хамгийн сүүлд "Bibigo soybean paste"-ээс 3 халбагийг хийж, амт оруулах байна. 

Жэюүгбугим (Jeug bugim )

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()