Кайли Женнерийг онцгой болгодог зүйлс

Дэлхий даяар шуугиан тарьсан бяцхан Кайли Женнер (Kylie Jenner) хэдийн 19 нас хүрч, хүүхдэрхүү гэнэн төрхөө гээж, халуухан ихэмсэг төрхөөр охид залуусыг байлдан дагуулах болсон. Амтай бүхэн л түүний талаар ярьж, гоо сайхан, хувцаслалт сайхан биеийн талаар шагшан магтаж байна. Харин чухам түүнийг юу ингэтлээ сайхан харагдахад нөлөөлсөн юм бол? Иймд өнөөдөр та бүхэндээ Кайли Женнерийг онцгой болгодог зүйлсийг танилцуулахаар бэлтгэлээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Кайли Женнерийг онцгой болгодог зүйлс

1 "Kylie Lip Kit"

Тэрээр гоо сайхны коллекц гаргаж, үүгээрээ бүх охидын шүтээн, хайртай нэгэн болж чадсан билээ. Кайли өөрийн "Kylie Lip Kit" уруулын будаг үйлдвэрлэн гаргасан бөгөөд энэ нь худалдаанд гармагцаа шууран борлогдож, дэлхий даяар алдаршиж, охидын дунд хүлээлт үүсгээд байгаа юм. 

"Kylie Lip Kit"

2 Тансаг байшин

Кайли өөрийн бизнесээ эхлүүлэн, хөрөнгө мөнгийг ихээр олж байгаа билээ. Тиймдээ ч тэрээр 2.7 сая долларын үнэ бүхий дэндүү тансаг байшинд ганцаар аж төрөн амьдардаг аж. Түүний байшинд дутуу зүйл гэж ганц ч үгүй. Нүүр будаг, хувцасны өрөөнүүд нь охидын нүдийг орой дээр нь гаргам юм. 

Тансаг байшин

3 Кайли, Кендалл нарын хамтарсан хувцасны коллекц

Эгч дүүс хамтран өөрсдийн нэрийн хувцас загварын коллекц гаргасан бөгөөд эдгээрт нь усны хувцас, цүнх, гутал, төрөл бүрийн хувцас зэрэг багтдаг юм. Кайлигийн хөдөлмөрч, бүтээлч зан нь түүнийг хамгийн ихээр чимдэг билээ. 

Кайли, Кендалл нарын хамтарсан хувцасны коллекц

4 "Puma"-гийн нүүр царай

Өдгөө ердөө 19 настай атлаа тэрээр гоо сайхны брэнд, хувцас загварын коллекцтойгоос гадна "Puma" брэндийн нүүр царайгаар ажилладаг байна. 

"Puma"-гийн нүүр царай

5 Нүдний тень

Түүний гоо сайхны коллекц нь улам нь өргөжин тэлж байгаа бөгөөд шинээр нүдний тень үйлдвэрлэн гаргаж, багагүй шуугиан дэгдээгээд байгаа аж. Кайлигийн нэрийн нүдний тенийг "Kyshadows" хэмээн нэрийдэж байгаа юм. 

Нүдний тень

6 Клипэнд тоглосон

Тэрээр өөрийн найз залуу болох реппер Тайга (Tyga)-ын "Stimulated" болон реппер, дуучин "PartyNextDoor"-ын "Come and See Me"  зэрэг дууны клипэнд тоглож байсан аж. 

Клипэнд тоглосон

7 Олон нийтийн сүлжээ

Сая сая өсвөр настны төлөөлөл болсон Кардашьяны гэр бүлийн отгон гишүүн өөрийн инстаграм хуудаснаа 70 сая гаруй дагагчтай бөгөөд үүгээрээ хамгийн их дагагчтай оддын жагсаалтад багтсан байдаг юм.  

Олон нийтийн сүлжээ

8 "Met Gala"

Энэ жилийн "Met Gala" наадмаар Кайли мөнгөлөг өнгийн тун ч гоёмсог даашинзаар гоёсон билээ. Энэ нь хүн бүрийн нүдийг баясгаж, түүнийг дэлхий даяар алдартай байхад гайхаад байх зүйлгүй болгосон аж. 

"Met Gala"

9 Ном бичсэн

2014 онд реалити шоуны од эгч дүүс болох Кайли болон Кендалл (Kendall) нар нь " Rebels: City of Indra" гэх номыг бичиж, худалдаанд гаргаж байсан билээ. 

Ном бичсэн

10 Загвар өмсөгч

Түүнд хийж чадахгүй зүйл гэж тун ч ховор юм. Өсвөр насны бяцхан охин алдарт "Balmain" загварын компанийн сурталчилгаанд тоглож, зургаа авахуулж байсан аж. 

Загвар өмсөгч

11 Загварын алхаа

Тэрээр өөрийн хүргэн ах болох Канье Вест (Kanye West)-ын загваруудыг "New York Fashion Week"-д өмсөж, алхаж байсан бөгөөд энэ нь олноос өндөр үнэлгээ хүртсэн юм.

Загварын алхаа

12 Үсний залгаа

Кайли ганц гоо сайхан, хувцас загварын ертөнцөд хүч үзээгүй бөгөөд олон өнгийн үсний нууц болсон үсний залгааг ч мөн өөрийн нэрээр үйлдвэрлэн гаргасан билээ. 

Үсний залгаа

13 Сэтгүүлийн нүүр

Хамгийн алдартай, олонд хүртээмжтэй сэтгүүл гэгддэг "Teen Vogue"-ийн нүүрийг Кайли 2 удаа өөрийн зургаар чимж байсан аж. Тухайн үед хүн бүр л энэ бяцхан охин ирээдүйд од болон гялалзана гэдэг таамаглаж байсан гэдэг. Учир нь түүний нүд юу ч хийхээс буцахгүй, хүчирхэг харагдаж байсан юм. 

Сэтгүүлийн нүүр

14 Аялагч

Баян айлын эрх гүнж амралтаа гадны орнуудаар аялах тун ч дуртай юм. Ямартай ч нэлээдгүй олон газруудаар аялж, юм үзэж, нүд тайлсан нэгэн билээ. Гэхдээ тэр ямагт өөрийн хувийн нисдэг тэргээрээ гадны улсуудыг зорьдог юм шүү. 

Аялагч

15 "Much Music Video Awards"

2014 оны "Much Music Video Awards"-ыг Кайли өөрийн эгч болох Кендаллын хамтаар хөтлөн явуулж байжээ. Үүгээрээ Кайли өөрийгөө хөгжилтэй, өхөөрдөм нэгэн гэдгээ батлан харуулсан аж.

"Much Music Video Awards"

16 Бяцхан од

"Keeping Up With the Kardashians" реалити шоуг гарч эхэлснээс хойш Кайли болон түүний гэр бүл алдар нэрд гарч, од болон гялалзаж эхэлсэн билээ. Тэрээр тухайн үед ердөө 10 настай байсан гэдэг. 

Бяцхан од

17 Загвар зохион бүтээгч

Тэрээр загвар зохион бүтээгч Стив Мэдден (Steve Madden)-ы хамтаар гутал, цүнхний загварыг бүтээж байсан бөгөөд үүнийгээ ч өөрөө сурталчилж явсан удаатай юм. 

Загвар зохион бүтээгч

18 Машинууд

Түүнд маш олон машин байдаг. Найз залуугынх нь авч бэлэглэсэн, гэр бүлийнхэн нь өгсөн, өөрөө худалдаж авсан гээд л... Гэхдээ тэдгээр машинууд нь бүгд асар үнэтэй дэндүү дэгжин, ганган машинууд байх аж. 

Машинууд

19 Хамгийн нөлөө бүхий хүн

Алдарт "Time" сэтгүүлээс жил бүр тухайн оны хамгийн нэр нөлөө бүхий хүмүүсийг жагсаан бичдэг билээ. Харин 2015 оны хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтад 18 настай Кайли охин багтаж байсан юм.

Хамгийн нөлөө бүхий хүн

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()