Ухаарал хайрлах шилдэг инээдмийн кинонууд

Та инээдмийн киног зөвхөн таныг инээлгэж, хөгжөөхөд зориулсан гэж бодож байна уу? Гэвч инээдмийн уран бүтээлүүд ч мөн танд цаагуураа урам зориг, ухаарлыг зэрэг хайрлаж байдаг юм шүү. Иймд өнөөдөр та бүхэндээ хамгийн шилдэг гэх тодотгол хүртсэн, хамгийн гайхалтай ухаарал хайрлах инээдмийн кинонуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Ухаарал хайрлах шилдэг инээдмийн кинонууд

1 "The Holiday"

Хоёр үзэсгэлэнтэй бүсгүй, хайр дурлалын асуудлаас болж багагүй төвөгтэй байдал, сэтгэлийн шаналалтай учирдаг байна. Тэд энэ байдлаасаа гарахын тулд амралтаараа гэрээ сольж, тэнд шинэхэн залуустай ч танилцдаг аж. Тус киног элэг хөшөөм гэхээс илүүтэй ухаарал, уярал хайрлахуйц, романтик төрлийн кино гэж ойлгож болох юм. 

"The Holiday"

2 "How To Lose A Guy In Ten Days"

2003 онд дэлгэцнээ гарсан тус уран бүтээл нь таны сөрөг бодол, уйтгар гунигийг үргээж 90 минутын турш хөгжилтэй явдал, хайр энэрэлийг мэдрүүлэх юм. Та үүнийг амралтын өдрүүдээр амраг хайртайгаа тухлан сууж үзээрэй. 

"How To Lose A Guy In Ten Days"

3 "The Hot Chick"

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн сүнс хоорондоо солигдож, өсвөр насны охин насанд хүрсэн эрийн биед орсноор үйл явдал өрнөдөг билээ. Энэ нь тун ч хөгжилтэй бүтээл бөгөөд эрэгтэй, эмэгтэй хүмүсийн харилцан адилгүй байдал, дасан зохицлыг тун ч эвтэйхнээр гаргаж өгсөн байна. Магадгүй тус киног үзээгүй хүн гэж тун ховор байдаг бизээ. 

"The Hot Chick"

4 "Me, Myself and Irene"

Инээдмийн киноны нэрт жүжигчин Жим Керри (Jim Carrey)-ийн гол дүрийг бүтээсэн тус киног үзчихсэн байхад маш олон зүйлийг ойлгож авах болно. Цагдаа болон гэмт хэрэгтэн залуусын сонирхолтой тэмцэл, хэргийн зангилааг олох гэхчлэн хөгжилтэй зүйлс тохиолдох аж. 

"Me, Myself and Irene"

5 "What Happens In Vegas"

Хайр, гэрлэлтийг үл ойшоох залуус Лас Вегас хотноо зугаацаж яваад танилцах бөгөөд өглөөг хамтдаа угтахдаа гэрлэсэн болохоо мэднэ. Аль аль нь харилцаагаа дуусгахыг хүсэх боловч шүүхээс тэднийг 6 сар хамт байхыг шаардсанаар хөгжилтэй зүйлс өрнөнө. Тус кино нь орчин үеийн залууст хайр дурлал, гэрлэлтийн үнэ цэнийг мэдрүүлэхийг зорьсон байдаг аж. 

"What Happens In Vegas"

6 "Jack & Jill"

Ихэр эгч дүүс амралтын өдрүүдээр хамт байхаар тохиролцож, галзуу мэт ааштай ихэр эгч нь дүүгийндээ зочлон ирэх аж. Харин энэ бүхэнд дүү нь тун ч дургүй байсан бөгөөд эцсийн эцэст өөрийн тэнэглэлээ ухаарч, хүйн холбоо гэж ямар агуу болохыг ойлгодог юм. Энэхүү бүтээлийг инээдмийн гэхээсээ илүүтэй ухаарал хайрлам, сайхан уран бүтээл хэмээн тодорхойлж болох байна.

"Jack & Jill"

7 "Sex and The City 2"

Инээдмийн цуврал болох "Sex and The City" кино нь үзэгч бидний сайн танил билээ. Харин тус киноны дараагийн анги нь бүрэн хэмжээний кино болж дэлгэцнээ гарсан бөгөөд бүсгүйчүүд амьдралдаа завсарлага амралт авахаар гадаад орныг зорих аж. Тэд шинэ газарт очиж, өөрсдийгөө бүрэн таньж мэдэх бөгөөд чухам чин зүрхний хайр гэж юу болохыг ухаарах юм. 

"Sex and The City 2"

8 "Big Momma’s House 2"

Тус бүтээл нь "Big Momma’s House" киноны үргэлжлэл болон дэлгэцнээ гарсан бөгөөд урьдныхаасаа бага ашиг орлого олж, элэг хөшөөтөл инээж чадаагүй боловч цаагуураа илтгэх ухаарал нь гайхалтай байсан гэдэг юм. 

"Big Momma’s House 2"

9 "Dumb & Dumberer: When Harry Met Lloyd"

Элэг хөшөөм хөгжилтэй зүйлс тохиолдохгүй боловч таныг лав уйдааж, нойрыг тань хүргэхгүй юм. Тэдний ярьж байгаа зүйлс, хийж байгаа үйлдэл бүр нь ухаан гайхуулах бөгөөд амьдрал чухам юун дээр тогтдог болохыг тод томруунаар харуулж өгсөн байдаг билээ. 

"Dumb & Dumberer: When Harry Met Lloyd"

10 "Little Nicky"

Инээдмийн киноны нэрт жүжигчин Адам Синдлер (Adam Sandler)-ыг бид бүхэн олон гайхалтай уран бүтээлээр нь андахгүй мэдэх билээ. Харин түүний тоглосон "Little Nicky" кино нь олон хүнд гайхалтай сайхан энерги хайрыг бэлэглэсэн байдаг юм. Танд ч бас тус киног тухлан сууж, үзэхийг зөвлөе. 

"Little Nicky"

11 "Nutty Professor 2: The Klumps"

2000 онд дэлгэцнээ гарсан тус бүтээл нь ашиг орлого ихээр олж, олон хүний элгийг өвдтөл инээлгэж чадаагүй боловч илтгэх утга, илэрхийлэх нь санааг нь юугаар ч үнэлэх аргагүй аж. Амьдралын сайн сайхан, хайр, хүндлэл гээд л бүх л зүйлсийг залууст сургамжилж өгсөн сайхан бүтээл юм. 

"Nutty Professor 2: The Klumps"

12 "Rat Race"

"Mr. Bean"-ы царайг харах төдийд л инээд тань хүрч, тэвчихэд ч хэцүү болдог биз дээ. Тэрээр тус бүтээлд ч мөн өөрийн элэг хөшөөм төрхөө гаргаж өгсөн бөгөөд тус кино нь инээдмийн гэхээсээ илүүтэй адал явдалт төрлийнх аж. Түүний ямар хэрэг тарьж, хэрхэн энэ бүхнийг даван туулсан талаар та киноноос хүлээн авч үзээрэй. 

"Rat Race"

13 "The Love Guru"

Хөгжилтэй залуу хаа явсан газраа бусдыг инээлгэж, тэдний тоглоом тохуу болж, адал явдалтай тулгарч явдаг аж. Харин түүний амьдралд солир мэт нэгэн үзэсгэлэнтэй бүсгүй харван орж ирэх болно. Тэрээр үүнээс хайр гээч ямар агуу зүйл болохыг ухаарч, цаашлаад үйл явдал өрнөх аж. Энэхүү кино нь олон сайхан хосуудад хөгжилтэй мөчүүдийг олгож, хайрлаж дурлахын сайхныг мэдрүүлэх байна. 

"The Love Guru"

14 "White Chicks"

Ах дүү цагдаа нар үүрэг даалгавар хүлээн авч, хэргийг илрүүлэхээр холын хол, хүнд замд гарах болно. Харин тэдний ажиллагаанд чухам юу тохиолдож, биднийг хөгжөөх бол? Энэ нь хөгтэй явдлаар дүүрнээс гадна амьдралын мөн чанар, хэрхэн зөв зүйтэй, шударга амьдрах талаар өгүүлж өгсөн юм. 

"White Chicks"

15 "It’s Pat: The Movie"

1995 онд дэлгэцнээ гарсан тус киног үзээд магадгүй таны инээд хүрэхгүй байж мэднэ. Гэхдээ инээдгүй юм байна хэмээгээд сандлаасаа босох хэрэггүй юм. Та үүнээс инээдээс илүүтэй гайхалтай зүйлсийг ойлгож авах аж. Хүний мөн чанар, хэрхэн өөрчлөгдөх гэхчлэн танд ухаарал хайрлахуйц олон зүйлсийг мэдрүүлэх байна. 

"It’s Pat: The Movie"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()