Та үүнийг мэдэх үү?

Бид та бүхнийхээ танин мэдэхүйд зориулан сонин содон баримт, зөвлөгөөнүүдийг хүргэсээр байдаг билээ. Энэ удаад та бүхэндээ дэлхий ертөнц, хүн төрөлхтөний талаарх сонин жигтэй зүйлсийг түүвэрлэн дуулгахаар бэлтгэлээ. Бидний мэдээлэл таны мэдлэгт бага ч атугай хөрөнгө оруулалт хийж байгаа гэдэгт итгэлтэй байна. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Та үүнийг мэдэх үү?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

Дэлхийн нийт хүн амын 1/3 хувь нь нойргүүдлээс болж шаналж байдаг аж. Гэхдээ тэд яаж ч сэрүүн байлаа гэсэн ямар нэгэн байдлаар өдөрт 6 цаг унтсан байдаг юм. 

2

Марихуан нь хүнийг мансууруулж, донтуулахаас гадна өөр давуу чанар байдаг аж. Жишээлбэл, марихуан ашиглаж Кроны өвчинг анагаадаг байна. 

3

Кувейтийн улс төрчид олимпизмд нөлөөлөх гэж олимпын харти зөрчсөнөөс тус улсын олимпын хороог ОУОХ-ны гишүүнчлэлээс түр түдгэлзүүлсэн билээ. Түүнээс хойш ОУОХ-ноос зохион байгуулж буй аливаа тэмцээн, наадамд Кувейтийн үндэсний олимпын хороог өөрийн далбааг хэрэглэхийг хориглож, оролцох аваас ОУОХ-ны далбааг хэрэглэж байх шийтгэл оноосон юм.

4

2008 онд нэрт дуучин Беойнси (Beyonce)-г "Warner Bros" кино компаниас "Wonder Woman"-ы дүр бүтээхийг санал болгож байжээ. Харин дуучин кино урлагт хүч үзэх бодол бага гэдгээ илэрхийлсан аж. 

5

АНУ-ын ерөнхийлөгч Тедди Рузвельт (Teddy Roosevelt) нь түүхэн дэх цор ганц биеэн дээрээ шивээстэй ерөнхийлөгч аж. Тэрээр 1901-1909 оны хооронд АНУ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ. 

6

Далайн гүн дэх ертөнц нь бүхэлдээ айдас, аюулд нөмрөгдсөн байдаг юм. Ойролцоогоор нийт хэсгийн 93 хувь нь аюултай хэмээгддэг байна. 

7

Дани улсад гурван жилд нэг удаа хосуудад амралт чөлөө олгож, улсынхаа хүн амыг өсгөхийг даалгадаг байна. Үүний үр дүнд тус улсын төрөлт 14 хувиар өссөн юм. 

8

"YZZ" Японы компани нь жилд 7 тэрбум гаруй цахилгаан үйлдвэрлэдэг байна. Энэ нь өдгөө 71 оронд салбараа байгуулсан бөгөөд 42,000 ажилтантай аж. 

9

Голландчууд нь дэлхийн хамгийн өндөр хүмүүс гэгддэг юм. Тус улсын эрчүүд дунджаар 184 см, бүсгүйчүүд 170 см байдаг юм. 

10

Нэрт жүжигчин бүсгүй Эмма Ватсон (Emma Watson) "Harry Potter: Goblet of Fire" кинонд тоглохдоо үзэсгэлэнт даашинз өмсөн, үнсгэлжин болж хувирдаг хэсэг гардаг билээ. Харин тэрээр зураг авалтын үеэр тансаг даашинзандаа бүдэрч, өндөр шатны уруу өнхөрч байсан аж. 

11

Хью Жекман (Hugh Jackman) "Wolverine" кинонд тоглохдоо гайхалтай төгс бие хаатай болох шаардлагатай байсан бөгөөд зорилгодоо хүрэхийн тулд жүжигчин Двэйн Жонхсон (Dwayne Johnson)-оос тусламж хүсч, зөвлөгөө авч байжээ.

12

Алдарт Массачусетсийн сургуулийн оюутнууд математикийн мэдлэгээрээ дэлхийд 9-т, хэл, уран зохиолоор 4-т, шинжлэх ухаан, физикээрээ 2-т эрэмблэгддэг байна. 

13

Хумсаа мэрэх ямар хортой болохыг та мэдэх үү? Бидний гаранд маш их хэмжээний бактери бохирдол наалдсан байдаг. Хумсаа мэрэх, гараа амандаа хийх нь тэдгээр аймшигт бактерийг шууд амандаа халдааж байгаа хэрэг бөгөөд энэ нь цааш гэдсэнд үржиж, шимэгч хорхойг бий болгодог юм. 

14

Франц улсын нэрт удирдагч Наполеон Бонапарт (Napoleon Bonaparte) тухайн үеийн дундаж өндөртэй Франц эрчүүдээс өндөр байсан юм. Бид бүгд л түүний асар намхан нэгэн хэмээн бодож ирсэн боловч түүний өндөр 169 см бөгөөд тэр үед дундаж өндөртэй Франц эрчүүд 165 см байсан аж. 

15

Америкийн телевизийн хөтлөгч, жүжигчин тэрээр твиттер хуудаснаа зөвхөн хэний ч үл таних Сара Киллен (Sarah Killen) гэх бүсгүйг дагадаг бол түүнийг  21 сая хүн дагадаг юм. 

16

Харин алдарт реппэр Эминем (Eminem) твиттер хуудаснаа 20.8 сая дагагчтай атлаа ганц ч хүн дагадаггүй байна шүү. 

17

Хүмүүс тэр бүр мэдээд байдаггүй тул сая сая далайн мөгөөрстэй хамт усанд шумбан далайн үзэсгэлэнг гайхан бишрэх гэдэг.  Гэвч далайн мөгөөрс нь 15 тохой урт, 60 гаруй тэмтрүүлтэй байдаг бөгөөд тэдний тэмтрүүлэнд ороогдсон хүн гуравхан секундын дотор амиа алддаг байна. 

18

Өдгөө олон нийтийн сүлжээнд бүртгэлгүй, ашигладаггүй хүн гэж бараг л үгүй. Тэдгээрийн ноён оргил гэгддэг "Фэйсбүүк" нь 1.2 тэрбум хэрэглэгчтэй билээ. Харин өдөр бүр тус сүлжээнд бүртгэлтэй хүмүүсийн 10,000 гаруй хүн нь нас барж байдаг. Ингэснээр одоогийн байдлаар 30 сая гаруй нас барсан хүний фэйсбүүк хаяг хөвөрсөөр яваа аж. 

19

Испани улсын төрийн дуулалд ямар нэгэн үг байдаггүй бөгөөд 2 минут орчим, сэтгэл огшоом ая яваад дуусдаг байна. 

20

Шумуул нь маш аймшигтай болоод хор хөнөөлтэй амьтан билээ. Энэ нь маш олон хүний амийг авч одсон байдаг бөгөөд шумуулыг арслангаас аюултай хэмээдэг аж. Харин 1,200,000 гаруй шумуул таныг хазаж, цусыг тань сорох үед биеийн хамаг цус юүлэгдэж дуусна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()