Алганы зураасаар хэрхэн шинжих вэ?

Таны гарын алган дээр маш олон янзын зураас байдаг. Зураас бүр өөр өөрийн гэсэн утга санааг илэрхийлнэ. Иймээс зарим хүмүүс тэдний хувь тавилан гарын алганы зурааснаас хамаардаг хэмээн үзэх нь ч бий. Харин таны гарын алганы зураас юу өгүүлэх бол? Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцья.

Алганы зураасаар хэрхэн шинжих вэ?

1 Зүрхний зураас

Энэ зураас нь сэтгэл санааны тогтвортой байдал, романтик харилцаа, уур бухимдлыг илтгэдэг. Зураас тод, урт үргэлжилсэн бол та хайр дурлалынхаа амьдралд сэтгэл хангалуун жаргалтайн шинж аж. Харин зураас тасалдаж, дунд хурууны хавиас эхэлсэн бол, хайр дурлалын тал дээр материалист, амиа бодсон хандлагатай байна. Тус зураас долоовор болон дунд хурууны голоос эхтэй бол, амархан дурламтгайн шинж гэнэ шүү.

Зүрхний зураас

2 Ухааны зураас

Оюуны чадамж, юмсыг танин мэдэх ухаан, мэдлэгийг илтгэж байдаг. Муруй оюуны зураас нь бүтээлч, ургуулан бодох чадварыг харуулдаг бол шулуун гүн зураас нь бат бөх үзэл бодол, хөдөлгөөнгүй байдлыг харуулна. Хэрвээ энэ зураас богино бол, биеийн хүчний ажлыг илүүд үздэг, харин муруй шулуун биш бол бүтээлч сэтгэлгээтэй байна. Гүн урт зураас нь маш ухаалаг, цэгцтэй хүн. Эсрэгээрээ салаалсан, хугаралттай зураас нь оюун санааны зөрчлийг илтгэж байдаг ажээ.

Ухааны зураас

3 Амьдралын зураас

Эрхий хурууны хавиас эхлээд алганы доод хэсэг хүртэлх нумарсан хэлбэртэй зураасыг хэлдэг. Амьдралын томоохон өөрчлөлтүүд, ерөнхий ноён нуруу, эрүүл мэнд, наслалтыг тодорхойлогч юм. Хэрвээ тус зураас эрхий хуруутай ойрхон эхтэй байвал, ядрангуйн шинж. Урт гүн зураас нь урт нас, эрүүл амьдралыг илтгэж байдаг. Эсрэгээрээ богино, бүдэг байвал бусдад амархан мэхлэгддэг, гэнэн цайлган занг илтгэнэ. Мөн зарим хүмүүсийн амьдралын зураас олон салаалсан байдаг. Энэ нь урт нас, боломжоор дүүрэн амьдралыг илэрхийлдэг аж. 

Амьдралын зураас

4 Хувь тавилангийн зураас

Хувь тавилангийн зураас нь ирээдүйн амьдрал, хувь тавиланг тодорхойлдог гэж үздэг. Тус зураас гүн, тод байх тусам та хүсэл эрмэлзэл ихтэй, маш азтай хүн гэсэн үг. Харин зураас бүдэг, тасалдсан байвал өөртэйгөө зөрчилддөг, амьдралд бартаа саад учрахыг зөгнөдөг ажээ. 

Хувь тавилангийн зураас

5 Ирээдүйн зураас

Энэхүү зураас нь таны ирээдүйд олж чадах өв хөрөнгө, нэр хүнд, аз, амьдралын ерөнхий өнгө төрх, байдлыг илтгэж байдаг. Тус зураас гүн, хонхорхой байх тусам та эдгээрт ойрхон байгааг илтгэнэ. Харин мэдэгдэхгүй, эсвэл тасалдсан байвал саад бэрхшээл учрахын тэмдэг гэнэ.

Ирээдүйн зураас

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()