Димитрий Игоревич Баландин нь 1995.04.04-нд Казакстаны Алматы хотод төрсөн бөгөөд улсынхаа 100 метр болон 200 метрийн усан сэлэлтийн рекорд амжилтыг эзэмшдэг нэгэн юм байна.
Тэрээр Олимпоос анхныхаа медалийг хүртэж байгаагаас гадна Казакстан улсын усанд сэлэлтийн төрлөөс анхны медаль авчирсан тамирчин болжээ.
Төрийнхөө далбааг Олимпийн тэнгэрт мандуулсныхаа дараагаар сэтгүүлчид хандан "Өнөөдөр энэхүү баярт мөчийг Казакстан даяараа тэмдэглэж, ууцгаах байх" гэж хошигносон хариулт өгсөн байна.
200 метрийн зайг 2 минут 7 секунд 46 дойлд багтаан туулсан нь түүнийг алтан медаль энгэртээ зүүхэд хангалттай байв.
Хамгийн сүүлд Димитри Баландин 2015 оны Гванжугийн Юниверсад наадмаас 100 метрийн төрөлд алтан медаль хүртээд байсан юм.