1
Аялал
Бусдаас хамааралгүй эрх чөлөөт учраас хүссэн үедээ мөрөөдөж байсан газруудаа дураараа аялж, зугаалах боломжтой юм. Хэн ч таныг залхааж, байн байн залгаж төвөг удахгүй бөгөөд хамгийн гол нь залуу, ганц бие байгаа дээрээ үзэж, харах ёстой бүхнийгээ үзчихвэл сүүлд нь бага харамсдаг байна.
2
Утаснаас хол
Гар утас нь хүний биед хэр их хор хөнөөлтэй болохыг бид бүгд сайн мэддэг. Харин хосууд хол байгаа тохиолдолд цаг ямагт утастай зууралдаж, бусад зүйлсийг анзаарах ч сөхөөгүй байдаг юм. Ганц бие хүмүүсийн тухайд утсаар оролдоод байх шаардлага ховор бөгөөд энэ нь эрүүл мэндээ аварч байна л гэсэн үг юм. Ертөнцийг зөвхөн хайрт хүнээрээ төсөөлж, бусдыг огтхон ч анзаарахгүй байх нь яг л сохорсон мэт болгох тул та ганц бие байхдаа бүхнийг туршиж, өөрийгөө хувь хүн гэдгээ ухамсарлаж байх хэрэгтэй аж.
3
Хэнтэй ч болзож болно
Таалагдсан нэгэнтэйгээ гадуур зугаалж, цагийг гайхалтай өнгөрүүлэх боломж таны өмнө үргэлж нээлттэй байна. Болзоо, бэлгийн амьдралын тухайд чөлөөтэй тул та хэнтэй ч болзож болох төдийгүй амьдралын амтыг цаг ямагт мэдрэх билээ.
4
Өөртөө анхаарал хандуулна
Өөртөө зарцуулах, өөрийгөө тордох цаг зав хангалттай байх бөгөөд гоо сайхан, бие галбиртаа анхаарах нь таны хувьд амьдралын салшгүй нэг хэсэг болох аж. Сайхан бие галбиртай, өөртөө итгэлтэй нэгэнд харц унагаж, өдөж хоргоохгүй хүн гэж хаана байх билээ. Мөн энэ нь эрүүл амьдралын хэв маяг тул таныг ирээдүйд эрүүл саруул, хүчирхэг нэгэн болгох юм.
5
Цаг завтай
Хүнтэй болзож, тэдэнд хамаг анхаарлаа хандуулах хэрэггүй тул та тун ч завтай байх аж. Энэ нь сайн тал юм шүү. Та юу ч хийж болно. Завтай үедээ ном сонин уншиж, ухаанаа тэлж, гэрээ цэвэрлэн цэмцийлгэж, чадвараа ахиулах гэхчлэн өөрийгөө хөгжүүлэх бүрэн боломжтой билээ.
6
Тайван амар унтана
Хажууд тань хэн нэгэн хурхирч, шахаж төвөг болохгүй тул та хамгийн тухтай, тайван, өөрийнхөөрөө унтаж, амрана гээд боддоо. Энэ чинь аз жаргал биш гэж үү? Мэдээж хань ижилтэй болж, хамтдаа тэврэлдэж унтах сайхан хэдий ч хэзээ нэгэн цагт болох зүйлийг хүсэн тэмүүлж, тархиа гашилгахын оронд яг одоо байгаа зүйлсийнхээ давуу талыг ажиглан, талархаж яваарай.
7
Сонирхолдоо цаг зав гаргана
Өөрийн дуртай бүхнийг хийхэд хэн ч таныг хориглож, зовоохгүй юм. Зүгээр л сонирхолоо хөгжүүлж, өөрийнхөөрөө аз жаргалыг мэдрэх боломжтой билээ. Хэрэв та ганц бие бол хостой болох гэж тэгтлээ яарсны хэрэггүй юм. Учир нь хос гэдэг нь хоёр биендээ буулт хийж, хүсэхгүй байсан ч түүний төлөө бүхнийг хийхийг хэлдэг билээ. Харин та түүний төлөө өөрийн сонирхол, хувь хүн гэх үзэл бодлоо алдахад бэлэн үү?
8
Хүчирхэг
Бусдаас хамаарч, хийж байгаа үйлдэл бүрээ төлөвлөх гэдэг нь таныг бие хүн биш, ердөө л хэн нэгний өмч мэт ойлгуулна. Харин ганц бие байхад тийм асуудал хэзээ ч гарахгүй бөгөөд та өөрөө бүхнийг толгой мэдэн шийдвэрлэж, хүчирхэг нэгэн болж хувирах аж.
9
Найзуудтайгаа гадуур явах боломжтой
Хэрэв та одоогоор хэн нэгэнтэй харилцаа үүсгээгүй байгаа бол найзууд тань хамгийн дотны хүмүүс болж таарна. Тэдэнтэй цагийг зугаатай өнгөрүүлж, амьдралын сайхныг мэдрэх билээ. Харин хосуудын тухайд энэ тал дээр бага зэрэг асуудалтай байдаг бөгөөд тэд амьдралд нь өөр хүн байхгүй мэтээр зөвхөн хоёр биенээ харж амьдардаг тул олон нийтээс тусгаарлагдах хандлагатай байдаг юм.
10
Хүнд харилцаанаас хол
Мэдээж уурлаж бухимдах, маргах үе хосуудад бишгүй л тохиолдоно. Тэр ч утгаараа найз бүсгүй, залуутай байна гэдэг нь нэг бодлын "толгойны өвчин", стресс юм. Байнга л нэгнээсээ хайр халамж хүсч, сул талыг нь дурдаж бухимдах нь тэднийг залхааж орхидог аж. Тиймээс нэг бодлын ганц бие байна гэдэг үнэхээр амар, аз жаргалтай байх үндэс байна.
11
Мөнгөнд хэмнэлттэй
Ялангуяа эрчүүдийн тухайд найз бүсгүйтэй болвол хамаг мөнгөө үрж, халаасаа хоослох хэрэг гардаг. Харин та ганц бие бол зөвхөн өөртөө л хөрөнгө мөнгөө зарцуулж, хөрөнгө оруулалт хийх бөгөөд энэ нь санхүүг тань хамгаалан үлдэж, толгой өвтгөсөн асуудлаас сэргийлэх болно.
12
Хардалт
Хосуудын хамгийн төвөгтэй асуудал бол хардалт юм. Тэд ямагт нэгнээ хардан, сэрдэж, хамтдаа өнгөрүүлсэн цаг хугацаа нь хөврөн одох тусам итгэл нь алдарч байдаг билээ. Харин ганц бие хүмүүсийн тухайд эдгээр толгой өвтгөсөн асуудлаас ямагт хол байх аж.