Баячууд юунаас айдаг вэ?

Хүн бүхэн баян болохыг, юугаар ч дутахгүй, бусдын дор орохгүй сайхан амьдрахыг хүсч, мөрөөддөг. Гэхдээ баян болчихвол л амьдрал сайхан болж, юугаар ч дутахгүй сайхан амьдарна гэсэн үг биш юм. Байгаа зүйлдээ сэтгэл хангалуун амьдарч, өрөөлд атаархаж, шунхай сэтгэл тээлгүй, өөрийн мөрөөр амьдрах шиг сайхан зүйл үгүй билээ. Ингээд та бүхэндээ баячууд чухам юунаас айж, санаагаа чилээж явдгийг танилцуулъя. 

Баячууд юунаас айдаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Зээл

Баян хүмүүсийн хамгийн ихээр айж явдаг зүйл бол бусдад мөнгө зээлэх аж. Хүмүүс "Бусдад мөнгө зээлвэл алдсан ч тооц, бусдаас мөнгө зээлвэл олсонд тооц" хэмээн хэлэлцдэг бөгөөд үүнтэй адилаар зовж, зүдэрч олсон мөнгөө хүнд зүгээр өгнө гэдэг хүндхэн байдаг юм. Мөнгийг зөв зарцуулж, үнэ цэнийг нь мэддэг хүн л хөрөнгө чинээлэг болж чаддаг бөгөөд тэднээс найз нөхөд, гэр бүлийнхэн нь мөнгөн тусламж эрэхэд татгалзана гэдэг тун ч хэцүү аж. Харин мөнгө зээллээ гэхэд тэднээс буцаагаад нэхнэ гэдэг нэр хүндээ шороотой хутгаж, шалдаа буулгаж буй хэрэг болох тул чимээгүй орхихоос өөр аргагүйд хүрдэг байна. Иймд баян хүн бүр гэр бүл, ойр дотныхон нь мөнгө зээлье гээд ороод ирэх вий гэхээс ямагт эмээж явдаг аж. 

Зээл

2 Энэ хайр гэж үү?

Хөрөнгө чинээ ихтэй хүмүүс насан туршдаа хамт амьдарч, насыг барах нэгнийг сонгох тал дээр маш их эргэлзэж, тээнэглздэг. Учир нь өдгөө эр эм гэлтгүй бүгд л тухайн хүний хөрөнгө чинээг харах болсон тул чин сэтгэлийг нь таних хэцүү юм. Угтаа бол чин сэтгэлээсээ хайрлаж, дурласан нэгнийг сонгохыг хүсэх боловч тэр нь зүгээр л хөрөнгөнд болсон яана гэх хардлага толгойд нь үргэлж эргэлдэж явдаг аж. Амьдралд мандах бадрах, унах доройтох ямагт ээлжилж байдаг тул мөнгөнд умбаж явах цаг байхад юу ч үгүй болж, модоо барих цаг ч тохиож мэднэ. Харин энэ бүхэнд нь хажууд нь байх, түшиг тулгуур болох заяаны ханиа сонгох нь тэдний хувьд толгой өвтгөсөн асуудал билээ. 

Энэ хайр гэж үү?

3 Эрүүл мэнд

Хүн бүхэнд эрүүл мэнд гэдэг хамгийн чухал зүйл билээ. Харин баячуудын тухайд хичээж, зүтгэж байж сая нэг амжилтанд хүрч, хөлжиж байхад гэнэт аймшигт өвчин тусаж, амиа алдахвий гэхээс үргэлж эмээж явдаг байна. Мөн та хичнээн их хөрөнгөтэй нэгэн байлаа ч эмчилгээгүй өвчин тусахад ямар ч аргагүйд хүрнэ. Тэр их эд хөрөнгө, мөнгө төгрөг ямар ч хэрэггүй зүйл болж хувирдаг бөгөөд үүнийг мэддэг баячууд эрүүл мэнддээ аль болох анхаарч, эрүүл хоол хүнс, дасгал сургиулалт хийхийг эрмэлздэг аж. 

Эрүүл мэнд

4 Ирээдүй

Нийт хөрөнгө чинээ ихтэй хүмүүсийн 48 хувь нь ирээдүйдээ санаагаа чилээж, хурааж хуримтлуулсан мөнгө нь хүрэлцэх байгаа эсэхэд эргэлзэж суудаг аж. Тэдний хувьд мөнгө, ажил зэрэг нь ямагт тэргүүн байрыг эзэлдэг бөгөөд мөнгө байхгүй бол дэлхий эргэхгүй гэж төсөөлж явдаг байна шүү. Хүний шунал гэж хэзээ ч дуусдаггүй тул ирээдүйд хийх ажлаа төлөвлөж, одоо байгаагаас илүү баян болох зорилго тавьж, уйгагүй хөдөлмөрлөх хэрэг гардаг байна.

Ирээдүй

5 Хувцаслалтандаа санаа зовно

Юу өмсөж зүүхээс авахуулаад санаа зовох асуудал өч төчнөөн аж. Бид бол таарснаа өмсөөд гарч одох бол баячууд өндөр үнэтэй, чанар сайтай хувцас эдлэлээр өөрийгөө гоёхгүй бол хэл аманд өртөж, нарийн хямгач, өмсөхөө ч өмсөж чадахгүй гэхчлэн бусдын амны бай болдог юм. Тиймдээ ч өмсөж, зүүж байгаа бүхэндээ анхаарал хандуулж, багагүй хугацааг үрж орхидог аж. 

Хувцаслалтандаа санаа зовно

6 Жинхэнэ найз мөн үү?

Мөнгөтэй хүнтэй хүн бүр л нөхөрлөж, ивээлд нь багтахыг хүсч, ойртдог юм. Харин тэднийг жинхэнэ найз, эсвэл зүгээр мөнгөний төлөө дүр эсгэгч зэргийг ялгахад тун бэрх бөгөөд баячууд ихэвчлэн өөрийг нь ашиглах зорилготой дүр эсгэгчидээр хүрээлүүлсэн байдаг аж. Тиймдээ тэд жинхэнэ анд, найзын нөхөрлөл гээчийг ч мэдэхгүй байсаар ч насыг барах нь бий. 

Жинхэнэ найз мөн үү?

7 Алдаа гаргаагүй байгаа?

Хүн бүр алдаа гаргаж, түүнээсээ суралцаж байдаг боловч баян хүмүүст алдаа гаргах эрх байхгүй юм. Өндрөөс унахад илүү өвдөлт мэдэрдэг гэгчээр нэг л буруу үйлдэл хийх аваас өнөөг хүртэл хийж, хичээж ирсэн бүх зүйлс нь нуран унах тул гаргаж буй шийдвэр, хийж үйлдэл бүрээ нягталж, ямагт сэтгэлээ чилээж, толгойгоо өвтгөж явдаг байна. 

Алдаа гаргаагүй байгаа?

8 Би үнэхээр аз жаргалтай байна гэж үү?

Амьдралын хамгийн чухал зүйл бол гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, найз нөхөд, эрүүл мэнд юм. Харин баян хүмүүст мөнгөнд дурласан охид бүсгүйчүүд, найз нөхөд л байдаг бөгөөд тэдний дотны найз нь мөнгө болж хувирсан байдаг билээ. Харин амьдралын хамгийн сайхан зүйлсийг мэдэрч чадаагүй хүмүүс өөрийгөө аз жаргалтай, сайхан байгаа эсэхэд эргэлзэж эхэлнэ. Амжилт гаргах гэж зүтгэсээр гэр бүлээ умартаж, урьдын сайхан харилцаагаа үгүй хийсэн нэгэн байхад, жинхэнэ хайр, нөхөрлөлийг хүсэх боловч түүний хөрөнгө садаа хийж, цаашлаад энэ нь шаналал болж хувирсан нэгэн ч гэж байна. Харин тэдгээр хүмүүс аз жаргалаар бялхаж байгаа эсэх нь тун  ч эргэлзээтэй...

Би үнэхээр аз жаргалтай байна гэж үү?

9 Хулгай, дээрэм

Хөрөнгө чинээ ихсэх тусам үүнийгээ хэрхэн хадгалах хамгалах вэ гэдэг том асуудал урган гарна. Тэдний толгой өвтгөх асуудал дахин нэгээр нэмэгдэж, байнгын түгшүүр дунд өдөр хоногийг өнгөрөөх хэрэг гардаг байна шүү. Баян хүмүүс биднийг бодвол хамгаалах, харамлах зүйл ихтэй тул тэр хэрээрээ санаа зовних, сэтгэл тогтворгүй болдог аж. 

Хулгай, дээрэм

10 Асуудалд хутгалдсан амьдрал

Сэтгэл тайван амгалан өнгөрөх өдөр хоног гэж тун  ховор байдаг аж. Өрсөлдөгч компани, хөрөнгийн зах зээл, мөнгө төгрөг гээд л уул овоо шиг их бодох зүйл, шийдэх асуудал байдаг тул тэднийг жаргалтай гэхээс илүү төвөгтэй, хариуцлагатай хэмээн нэрийдэж болох юм. Мэдээж мөнгө төгрөг ихтэй, хүссэн бүхнээ авч чаддаг байх нь сайхан ч гэлээ хэзээ ч төгс, 100 хувь аз жаргалтай, ямар ч асуудалгүй байна гэж үгүй билээ. 

Асуудалд хутгалдсан амьдрал

11 Хүүхдээ хүмүүжүүлэх

Баян айлын хүүхдүүд ихэвчлэн дур зоргоороо, мөнгөний үнэ цэнийг мэдэлгүй өссөн байдаг. Гэхдээ энэ нь бүгдийг нь хэлж байгаа хэрэг биш юм. Ямартай ч баячууд хүүхдээ хэрхэн зөв хүмүүжүүлж, ирээдүйд бусдаас хамааралгүй биеэ даасан нэгэн болгох тал дээр үргэлж л гайхан бодлогоширч байдаг аж. Тэд ажил хийж үзээгүй, бүх зүйлсийг үнэгүй олддог гэж итгэж явдаг тул баян эцэг эх нь байхгүй бол биеэ дааж, амьдарна гэдэг бүтэшгүй зүйл юм. 

Хүүхдээ хүмүүжүүлэх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()