1
Жижиг уруул
Энэ нь талбай багатай, жижигхэн хэрнээ бумбагар уруулыг хэлэх юм. Яг л бяцхан мөөг, эсвэл дугуй хэлбэртэй товч шиг харагддаг. Энэ төрлийн уруултай хүмүүс маш аз жаргалтай, баяр баясалтай байдаг ажээ. Мөн адал явдалд дуртай, шинийг нээх, олон зүйлийг туршиж үзэх хоббитой гэнэ.
2
Зузаан уруул
Хэлбэрлэг, зузаавтар уруул нь хүн бүрийн анхаарлыг татдагаараа давуу талтай. Бүсгүйчүүдийн хувьд, энэ төрлийн уруул нь тэднийг илүү дур булаам, үзэсгэлэнтэй харагдуулдаг юм. Тэдгээр хүмүүс өөртөө итгэлтэй, биеэ даасан, сэтгэлийн хөдлөл ихтэй, маш зоригтой хүмүүс байдаг байна.
3
Том уруул
Энэ нь зузаан уруулаас юугаараа ялгаатай вэ гэхээр тэдний уруул нимгэн зузаандаа чухал биш, хамгийн гол нь илүү өргөн, том гэсэн үг юм. Ийм уруултай бүсгүйчүүд, олон нийтийн ажилд идэвхитэй, амьдралдаа идэвхитэй, сэтгэл хангалуун байдаг бол эрчүүдийн хувьд давамгайлагч, амжилттай бизнесмэн, эсвэл маш авьяастай нэгэн байдаг ажээ.
4
Нимгэн уруул
Нимгэн уруултай бүсгүйчүүд маш ганцаардмал, сайхан сэтгэлтэй, ичимхий, өөрийн мэдрэмжийг ил гаргах дургүй байдаг аж. Харин эрчүүдийн хувьд, алсын хараатай, гүн бодолхийлэгч, дотуур тамиртай байх нь бий.
5
Зүрхэн уруул
Уруулын хэлбэр нь бидний ярьдгаар уул шиг хэлбэртэй бол тэд маш бүтээлч, биеэ даасан, хариуцлага өндөртэй нэгэн байна. Өөрийн сэтгэл хөдлөл, бодлоо үргэлж ямарваа байдлаар илэрхийлж байдаг. Нөгөөтэйгүүр маш романтик, дэгжин хүмүүс гэнэ шүү.
6
Доод уруул нь зузаан
Хэрвээ та ийм уруултай бол үнэхээр азтай юм. Учир нь энэ төрлийн уруул нь тухайн хүнийг үнэхээр дур булаам, сайхан харагдуулдаг. Зарим охид бүсгүйчүүд ийм уруултай болохын төлөө үхэн хатан тэмцэнэ гээч. .. Харин энэ төрлийн уруултай хүмүүс маш нууцлаг, зарчимч хүмүүс байдаг аж. Өөрийн үзэл бодолдоо үнэнч, тууштай учир тэднийг юу ч зогсоож чадахгүй юм.