Зурган дээр хэрхэн гоё гарах вэ?

Найз нөхдийн, олон нийтийн хамтдаа авахуулсан зурган дээр та л ганцаараа эв хавгүй, бүдүүн, эсвэл бүр бүтэлгүй зургуудыг авахуулсаар байна уу? Тэгвэл яг одооноос үүнд цэг тавьцгаая. Учир нь бид бид та бүхэндээ зурган дээр  хэрхэн сайхан гарах бяцхан залийг танилцуулж байна. Ямарваа зурган дээр хэрхэн сайхан гарахаа мэдчихвэл, дахиж таагүй зургуудыг авахуулахгүй шүү дээ.

Зурган дээр хэрхэн гоё гарах вэ?

1 Нүүрээ хэт тулгаж зураг дарах

Хэрвээ та яг л нэг аварга үлэмж биет мэт харагдахыг хүсээгүй бол нүүрээ хэт ойрхоноос, тулгаж авах хэрэггүй. Ингэснээр таны царай зурган дээр мэлгэр том гарах талтай.

Нүүрээ хэт тулгаж зураг дарах

2 Хаанаас илүү үзэсгэлэнтэй харагддагаа мэдэх

Юун түрүүнд, та өөрийн зургийг тал бүрээс дарж үзээрэй. Үүнийхээ дараа зургуудаа харьцуулан үзэж, аль талаасаа илүү үзэсгэлэнтэй харагддагаа олж мэдэх боломжтой. 

Хаанаас илүү үзэсгэлэнтэй харагддагаа мэдэх

3 Эрүүгээ хэт өргөх хэрэггүй

Зургаа авахуулахдаа эрүүгээ ийнхүү өргөж авахуулах нь таныг илүү жин ихтэй, махлаг харагдуулах талтай. Ялангуяа давхар эрүүтэй , шанаа томтой харагддаг.

Эрүүгээ хэт өргөх хэрэггүй

4 Хацраа хонхойлгох

Зарим бүсгүйчүүд зурган дээр хацраа илүү туранхай, жижигхэн харагдуулахын тулд ийнхүү хацраа сорж, хонхойлгодог. Ингэснээр та харин ч хиймэл, онцгүй харагдах болно шүү.

Хацраа хонхойлгох

5 Нүдээ бүлтийлгэх

Бүлтгэр том нүдтэй харагдахыг тулд хүчээр том харах хэрэгтэй гэж үү? Харин түүний оронд илүү хөмсгөө бага зэрэг өргөж өгвөл, та илүү нууцлаг, үзэсгэлэнтэй харагддаг.

Нүдээ бүлтийлгэх

6 Духаараа харах

Бүсгүйчүүдийг анзаараад байхад тэд зурган дээр духаараа харах гээд байдаг. Ингэснээр таны үзэсгэлэнтэй, зөөлөн дөлгөөн царай тань ширүүсч, их түрэмгий харагдах болно.

Духаараа харах

7 Толгой цэх, харц дээгүүр

Энэ нь мэдээж эрүүгээ хэт өндөр, эсвэл нам байлгахын нэр биш юм. Та цэх, харц дээгүүр байвал илүү жавхаалаг, үзэсгэлэнтэй харагдаж чадна шүү.

Толгой цэх, харц дээгүүр

8 Уруулаа түмбийлгэх

Төрөлхөөс заяагаагүй бумбагар уруулыг яаж л түмбийлгээд сайхан харагдахгүй. Харин ч таныг ил хиймэл, таагүй харагдуулах талтай. Түүний оронд нүдээрээ мишээж, сайхан инээмсэглэхэд л хангалттай юм. 

Уруулаа түмбийлгэх

9 Ярзайтлаа инээх хэрэггүй

Чин сэтгэлээсээ сайхан инээмсэглэхэд зурган дээр маш үзэсгэлэнтэй харагддаг. Гэвч буйлаа гялалзуулаад шүдээ ярзайтал инээх нь тохиромжгүй. Харин түүний оронд мишээх, энгийн сайхан инээмсэглээрэй.

Ярзайтлаа инээх хэрэггүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()