Авто KFC гэдэг үг хэрэглэгчдийн хувьд хэдийнээ танил болсон бөгөөд үйлчлүүлэгч чиглэл заах сумаар баримжаалан зүүн гар талдаа байрлах захиалга авагч төхөөрөмжийн дэргэд автомашинаа зогсоон, KFC бүтээгдэхүүний цэснээс сонголтоо хийн, захиалгаа өгөөд, хажууд нь байрлах дэлгэцэн дээрээс захиалгаа баталгаажуулаад цааш хөдлөн кассан дээр төлбөрөө бэлнээр нь тушаагаад, хоол олгох цонхон дээрээс авдаг билээ.
Энэхүү үйлчилгээг Монголдоо анхлан нэвтрүүлсэн Таван Богд Фүүдс ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хулан KFC Сансар салбарыг нээж үг хэлж, АНУ-ын ЭСЯ-ны эдийн засаг, худалдааны хэлтсийн дарга John Mc Daniel, Таван Богд Фүүдс ХХК-ийн үйл ажиллагааны менежер Д.Ганбат нарын хамт нээлтийн тууз хайчиллаа.
“Таван Богд Фүүдс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Хулан хэлсэн үгэндээ: “Бид KFC рестораны анхны авто KFC салбараа 1 жилийн өмнө, 5 сарын 29- ны энэ өдрийн морин цагт, нээж байсан билээ. Нээлтийнхээ үеэр хэрэглэгчдэдээ автомашинаасаа буулгүйгээр үйлчлүүлдэг KFC рестораныг нээнэ гэсэн амлалтандаа хүрсэнээ онцолж байсан бол өнөөдөр хэрэглэгчдийнхээ хүсэлтээр 2 дахь салбараа нээж байна.
Автомашинтайгаа үйлчлүүлдэг шинэ үйлчилгээ маань их хотынхонд таалагдсанд бид баяртай байна. Та бүхэн KFC ресторанд маань тухлан саатаж, амтат шарсан тахиагаа амтлах боломжтой. Зуслан явахдаа, хайртай хүмүүсээ баярлуулахаар очихдоо, тэмдэглэлт баяр, төрсөн өдрөөрөө KFC- ийн амтат шарсан тахиаг сонгоорой. ” хэмээн онцоллоо.
YUM! Brands Inc–н тухай: YUM! Brands Inc. нь АНУ-н Кентаки мужийн Луисвиллед байралдаг бөгөөд 120 гаруй оронд 38000 орчим ресторан бүхий дэлхийн хамгийн том сүлжээ ресторан бүхий компани юм. YUM! нь Фортун 500 – н жагсаалтад 213 дугаарт ордог бөгөөд 2011 онд 12 тэрбум ам.долларын орлого олсон. YUM! Brand – н KFC, Pizza Hut, Taco Bell зэрэг нь тахиа, пицца, Мексик стилийн хоолны ангиллуудаар дэлхийд тэргүүлэгч брэндүүд билээ.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.