1
"Suicide Squad"
Түүний тоглосон "Suicide Squad" кино нь дэлхий нийтээр хүлээлт үүсгээд удаж байгаа билээ. Тэрээр "Joker"-ын дүрийг бүтээсэн бөгөөд дүрдээ орохын тулд хамтран тоглосон жүжигчидтэйгээ зураг авалтаас бусад үед, юу ч ярьдаггүй байсан юм. Тус кинонд тоглосон жүжигчин Вилл Смит (Will Smith) нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагандаа "Би зураг авалтаас бусад үед Жаред Летотой үг ч сольж үзээгүй. Бид 6 сарыг хамт өнгөрүүлсэн боловч тэр надтай гэлтгүй бусад жүжигчидтэй ч ярилцдаггүй" хэмээжээ. Харин Жаред Лето энэ талаараа "Би дүрээ төгс гаргахын тулд тэдэнтэй дотно байхыг хүсээгүй. Хэрэв тэдэнтэй дотно болчихвол дүрээ бүтээхэд шинэлэг байдал, үнэн төрх гаргахад бэрхшээлтэй болно" гэсэн байна.
2
Дүр бүтээх золиос
Тэрээр "Requiem for a Dream" кинонд хар тамхи, сексд донтсон залуугийн дүрийг бүтээхээр болсон байна. Тухайн үед Жаред дүрдээ хангалттай орж чадахгүй байсан тул найруулагч нь түүнийг сарын турш секс хийхгүй байхыг зөвлөсөн аж. Тэр ч найруулагчийнхаа үгэнд орж, бага багаар дүрдээ орж эхэлсэн бөгөөд 2 долоо хоногийг гудамжинд хоноглон өнгөрүүлсний эцэст тус дүрийг гайхалтай амилуулж чадсан билээ.
3
Таргалсан
Жаред Лето өөрийн бүтээхийг хүссэн дүрийн төлөө юу ч хийхэд бэлэн нэгэн билээ. 2007 онд "Chapter 27" киноны гол дүр болох Марк Чафмен (Mark Chapman)-ны дүрийг бүтээхийн тулд 28 кг жин нэмэх хэрэг гарсан байна. Тэрээр таргалахын тулд түргэн хоол, уураг шим тэжээл ихтэй хүнс тогтмол хэрэглэж байсан бөгөөд ямартай ч зорилгодоо хүрч итгэмээргүй өөрчлөлтийг авчирч чадсан байдаг билээ. Энэ тухай тэрээр "Үнэхээр тэнэг хэрэг. Таргална гэдэг турахаас ч хэцүү юм байна лээ. Би өдөр бүр жингээ үзээд их уур хүрдэг байсан шүү" хэмээжээ.
4
Турсан
2013 онд жүжигчин залуу "Dallas Buyers Club" киноны туслах дүрийг бүтээхээр болсон юм. Гэтэл түүнийг мөн л хэт тарган байна, дүрээ гайхалтай бүтээхийн тулд турах шаардлагатай хэмээсэн аж. Тэрээр 13 кг хасч, биеийнхээ бүх үсийг ваксдуулсан төдийгүй хөмсгөө хүртэл хусуулсан байна. Түүний бүтээх дүр нь трансжендер залуу байсан бөгөөд дүрдээ орохын тулд олон хоног нойр хоолгүй явсан гэдэг билээ. Ямартай ч тэрээр хийсэн бүтээснээ үнэлүүлж, Оскарын шилдэг туслах эрэгтэй дүрийн шагналыг хүртсэн юм.
5
Түүний найз ДОХ-с болж нас барсан
1991 онд Жаред Лето Лос Анжелес хот руу нүүж ирэн, 3 өрөөтэй байрны нэг өрөөг түрүүслэж амьдрах болжээ. Харин түүнтэй хамт амьдардаг байсан залуу ДОХ-той байсан бөгөөд үүнээсээ болж нас барсан аж. Жаред түүнийг талаар дурсан ярих дургүй боловч нэгэн ярилцлагын үеэр бүхнийг дэлгэн өгүүлсэн байна. "Тэр үнэхээр гайхалтай залуу байсан. Хүн шиг л хүн. Би транжендер залуугийн дүрийг бүтээхэд маш хэцүү байсан. Бэрхшээлтэй зүйлс ч ихээр тохиолдож байсан. Харин тэр бүрд би найзыгаа бодож, урам зориг, эрч авдаг байсан даа" хэмээж байсан удаатай билээ.
6
Дууны клип найруулсан
Тэрээр "Thirty Seconds to Mars" хамтлагийн дуучин бөгөөд "The Kill" гэх дууны клипны найруулгыг хийж байсан аж. Энэхүү өвөрмөц клипны талаар хүмүүс ярилцаж, хэн найруулсан болохыг асуухад Жаред Лето номын баатрын нэр хэлж, хуурч байсан билээ. Харин сүүлд хмүүст энэ нь ил болсон бөгөөд Жаред хүмүүс үүнд хэт их анхаарал хандуулж, секунд бүрийг толгойдоо сийлж, гашилгаасай гэж хүсээгүй тул худал хэлж байсан гэнэ.
7
Бие нь муудсан
Мэдээж таргалалт бол өвчний суурь үндэс, гол гүүр нь болдог. Жаред Лето дээр дурдсанчлан кинонд тоглохын тулд олон кг жинг богино хугацаанд нэмсний улмаас бие нь муудаж, "тулай" өвчин тусч байсан юм. Гэсэн хэдий ч тэрээр амжилттай кино зураг авалтаа дуусгасан байдаг билээ.
8
Гайхалтай жүжигчин
Хүмүүс түүнийг жүжиглэх тал дээр тааруухан дуучин гэж ойлгодог юм. Хэрэв та ч бас тэдний нэг бол "Highway" киног үзэхийг зөвлөе. Жаред Лето тус кинонд 30 настай байхдаа тоглосон бөгөөд үүгээр өөрийн жүжигчний карьераа эхлүүлсэн гэхэд хилсдэхгүй юм. Кино шүүмжлэгчид түүний бүтээсэн дүргийг хараад тэр дуучин биш төрөлхийн жүжигчин хэмээж байсан аж.
9
Хобби
Дуучин, жүжигчин залуугийн хобби нь ууланд авирах юм. Тэрээр боломж л гарвал уул, хадаар аялахаар үүргэвчээ үүрэн гарч оддог бөгөөд түүнд уулын оргилд гарах нь асар их эрч хүчийг хайрладаг байна. Өндөр уулын орой дээр гаран, бүх зүйлсийг сайтар ажиж, тунгаан өөрийгөө ойлгоход ч дөхөм болдог төдийгүй тэрээр сэтгэл дундсан, шийдвэр гаргаж чадахааргүй болсон үедээ ууланд авирдаг юм.
10
Жокер
Жокерын дүрийг үе үеийн гайхалтай ур чадвартай жүжигчид бүтээсээр ирсэн билээ. Хамгийн сүүлд жүжигчин Хит Леджер (Heath Ledger) Жокерын дүрийг бүтээсэн бөгөөд олноос өндөр үнэлгээ хүртсэн юм. Харин Жаред Лето өөрийн бүтээж буй дүрийн тухайд "Би үнэхээр сэтгэл хангалуун байгаа. Энэ дүрийг гайхалтай жүжигчид амилуулаад хэдийн хүмүүст хүргэчихсэн учраас би тэдэнтэй харьцуулагдах нь лавтай. Харин би тэднээс ялгарч, арай өөр байхыг хичээсэн. Миний хэрхэн өөрчлөгдсөн болохыг та бүхэн киноноос минь хүлээн авч үзээрэй" хэмээсэн байна.
11
Хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн амжилт
Тэрээр хамтлагынхаа анхны цомгийг гаргасны дараа огцом амжилт үзүүлж эхэлсэн юм. Тус хамтлагийн өвөрмөц өнгө төрх, Жаред Летогийн гайхалтай хоолой зэрэг нь хүмүүсийн сонирхлыг татаж, өөрсөддөө дурлуулж байсан аж. Хамтлагийн дуунууд бүгд л Жаредийн хүүхэд насны бодол эрмэлзлэл, төсөөлөл дээр тулгуурлан хийгдэж байсан гэдэг бөгөөд тэрээр хүн бүрээс өөр нэгэн байсан юм. Хүмүүс түүнийг хэдийн ирээдүйгээр аялчихаад ирсэн нэгэн байх хэмээн боддог байна шүү.
12
Жүжигчин үү, дуучин уу?
Энэ хоёрыг хослуулж явна гэдэг тун хэцүү бүтэхгүй хэмээж ч болно. Тэрээр өдгөө Жокерын дүрийг бүтээж, олны хүлээлтийг үүсгээд байгаа бөгөөд хэрэв түүний бүтээсэн дүр олноос өндөр үнэлгээ авч чадвал түүнийг кино урлагт хүч сорин үлдэнэ хэмээн хүмүүс таамаглацгааж байгаа юм. Харин Жаред Летогийн хувьд хөгжмийн ертөнцөөс хэзээ ч салж чадахгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд тэрээр "Би тайзан дээр байхдаа хамгийн жаргалтай байдаг. Эндээс би хэзээ ч буухгүй" гэж байсан удаатай билээ.
13
Дүрдээ орох
Тэрээр Жокерын дүрийг бүтээхийн тулд маш их хичээсэн гэдгийг дээр дурдсан билээ. Үүнээс гадна тэрээр хөмсгөө хусуулж, үсээ ногооноор будуулсан бөгөөд дүрээ гаргахын тулд олон нийтийн газраар явахдаа хүртэл чанга чанга инээж, солиотой хүн мэт аашилж байсан аж. Нөр их хөдөлмөр шингэсэн түүний дүрийг үзэх гэж яарах хүмүүс маш олон байгаа юм.
14
Аавтайгаа дотно биш
"Би аавыгаа мэдэх ч үгүй. Тэр биднийг жаахан байхад л хаяад явчихсан. Миний амьдралд ах, ээж гэх хоёр л хүн байдаг. Аавын орон зайг ах минь нөхөж, ээж минь биднийг тэжээх өдөр шөнөгүй хөлсөө урсган ажилладаг байсан юм. Тэр үед би хурдхан том болоод ээжийгээ жаргаах юмсан л гэж боддог байсан даа." хэмээсэн билээ. Жаред Летогийн ах болох Шейнон (Shannon) нь мөн л "Thirty Seconds to Mars" хамтлагийн хөгжимчин аж.
15
Бодит байдал дээрх Жокер
Тэрээр кинонд хамтран тоглож байсан жүжигчидтэй харилцдаггүй байсан боловч тэдэн рүү шуудангаар бэлэг явуулж, кино багийнханд бэлгэвч, сэтгүүл болон Жокерын бодлоос урган гарсан шүлгүүдийг хүртэл илгээдэг байжээ. Нэг удаа Вилл Смитэд шуудангаар сум хүртэл явуулсан байна. Түүний ааш зан байгаа төрх нь тэр чигээрээ Жокер гэнэ. Вилл Смит энэ тухайд "Тэр өөрөө байгаа нь л Жокер гэсэн үг. Тэр дүрдээ үнэхээр гайхалтай орж чадсан. Би түүний ирээдүй улам гэрэлтэж байгааг харж байна" хэмээсэн юм.