1
Цай уухаар суухдаа:
Цайлахаар суухдаа хоёр том буйдангийн дунд, кофены ширээг байрлуулах нь зохимжтой.
2
Ганцаараа байхдаа:
Харин ганцаараа байдаг хүнд 1 буйдан, түүний урд жижиг кофены ширээг тавьж, харин хажуудаа дагалдах жижиг буйданг байрлуулж болох юм.
3
Хөзөр тоглохдоо:
Гэр бүлээрээ хамтдаа хөгжөөнтэй тоглоом, хөзөр тоглохдоо кофены ширээг голдоо тавьж, харин жижиг хоёр буйданг зэрэгцүүлэн, том буйдангийн эсрэг талд байрлуулах нь зүйтэй.
4
Гэрлэсэн хосууд:
Шинээр гэрлэсэн хосуудын хувьд, тэд буйданг ташуу чиглэлд байрлуулж, 2 жижиг буйданг зэрэгцүүлж тавина. Дугуй ширээний диаметр 35*35 см байвал зохимжтой юм.
5
Зочид урихдаа:
Хэрвээ гэртээ зочин урихаар зэхэж байвал, өргөн буйданг голлуулан тавьж, дугуй кофены ширээ, хоёр жижиг буйданг зурагт үзүүлсэн байрлалаар тавиарай.
6
Үдэшлэг зохиоход:
Үдэшлэг зохиоход сул, хоосон талбай хэрэгтэй учир та буйданг өрөөний хананд тулган тавьж, хоёр жижиг буйданг, зурагтын хоёр талд байрлуулах нь зохимжтой.
7
Маш олон зочинтой байхад:
Гэрт олон зочин ирэхэд та жижиг кофений ширээг хоёр том буйдангийн голд байрлуулж, нөгөө талд нь дугуй ширээг нэмэлтээр байрлуулж болох юм.
8
Ажил хийхдээ:
Хэрвээ та зочины өрөөндөө ажлаа хийх гэж байгаа бол буйдангийн урд жижиг хоёр ширээг нийлүүлэн, эсвэл том ширээг тавиарай. Мөн нэмэлт буйданг тавьж болох юм.
9
Шөнө унтахдаа:
Сунадаг буйдантай айлууд шөнө зочны өрөөндөө унтах бол буйдангаа зурагт үзүүлсэн байрлалаар тавиарай...