Хүмүүс Кимийн гэр бүлд яагаад хайртай байдаг вэ?

2007 оноос гарч эхэлсэн “Keeping Up With Kardashian” реалити шоугаараа олноо танигдсан Кардашьяны гэр бүлийнхэн өдгөө өөр өөрийн карьераа хөөж, алдар нэрд гарч яваа билээ. Тэдэнд дургүй, үзэн яддаг хүмүүс маш олон байдаг ч тэднийг хайрлаж, хүндэлж явдаг хүмүүс цөөнгүй бөгөөд олон нийтийн сүлжээн дэхь тэдний дагагчид, үнэнч шүтэн бишрэгчидээс нь үүнийг харж болно. Харин одоо та бүхэндээ яагаад тэднийг хайрлах, хүндлэх шалтгаануудыг танд дуулгая.

Хүмүүс Кимийн гэр бүлд яагаад хайртай байдаг вэ?

1 Хөгжилтэй

Хэрэв та тэдний гэр бүлийнхний “Keeping Up With Kardashian” реалити шоуг үздэг, үзэж байсан бол тэднийг ямар хөгжилтэй хүмүүс гэдгийг хэлүүлэлтгүй мэдэх биз. Тэд хоорондоо их дотно бөгөөд инээдтэй зүйлс ярьж, үзэгчдийг хөгжөөхдөө гаргууд билээ. Кардашьяныхан бусдад ямар харагдах бол гэж санаа зовниж, огт шаналдаггүй төдийгүй зүгээр л өөрт мэдрэгдсэн мэдрэмжээ дагадаг гэдгээрээ бусдын хайрыг татдаг байна. 

Хөгжилтэй

2 Бизнес хадагтай нар

Тэд огт зүгээр суудаггүй. Ямар нэгэн байдлаар бизнес эрхэлж, нэр хүндээ өсгөж, өөрсдийн амьдралаа бүтээж яваа билээ. Хлое (Khloe) өөрийн шоуг гаргаж, тэр бүү хэл судалгаа ихээр хийсний үндсэн дээр ном бичсэн, Куртни (Kourtney)  гэхэд хувцас загварын чиглэлээр ажилладаг, Ким хувцасны дэлгүүр ажиллуулж, реклам сурталчилгаанд тоглодог, Кендалл (Kendall) загвар өмсөгч, Кайли (Kylie) өөрийн нэрийн гоо сайхны бүтээгдэхүүн гаргаж байгаа гэхчлэн бүгд л тус тусын ажилдаа амжилт гаргаж яваа бөгөөд үүгээрээ дэлхий нийтийн анхаарлыг татсаар байгаа билээ.

Бизнес хадагтай нар

3 Бие биенээ дэмждэг

Гэр бүлийн үндсэн үүрэг бол нэгнээ дэмжин, унахад нь босгож, урагшлахад нь түлхэж өгөх байдаг юм. Кардашьяны гэр бүлийнхэн ч өөрсдийн үүргээ гайхалтай сайн биелүүлдэг бөгөөд хэзээ ч нэгнээ хаяж, орхидоггүй гайхалтай чанартай билээ. Хлоё өөрийн номоо бичихдээ өөртөө итгэлгүй, яахаа мэдэхгүй байхад тэдний эгч дүүс гайхалтай нөлөө үзүүлсэн гэдэг. Мэдээж тэдэнд ч гэсэн сул тал гэж байх боловч бид бүхэн авах гээхийн ухаанаар хандаж, тухайн хүний сайн чанараас үлгэр дууриалал авч, саар чанарыг нь хаях хэрэгтэй юм шүү. 

Бие биенээ дэмждэг

4 Гайхалтай харагддаг

Тэд хаана юу өмсөх, яаж хувцаслах вэ гэдгээ тун ч сайн мэднэ. Тиймдээ хаана ч явсан хүмүүсийн анхаарлыг татаж, атаархлыг төрүүлдэг юм. Загварын өндөр мэдрэмжтэй, хөрөнгө чинээ ихтэй тул тэдэнд асуудал болох зүйл үгүй бөгөөд төрөлхийн өнгөлөг бор арьс нь хувцаслалттай нь зохицно гэж жигтэйхэн. Тэд өөрсдийн энэхүү сайхан төрх байдлыг хадгалахын тулд элдэв гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж, гоо сайхны мэс засалд орж байсан хэдий ч, өдгөө гоё сайхан байдлаараа хүн бүрийг араасаа байлдан дагуулж байна шүү дээ. 

Гайхалтай харагддаг

5 Өнөр өтгөн гэр бүл

Кардашьян болон Женнерийн гэр бүлийн гишүүд нийлээд 12-уулаа болдог билээ. Хэдийгээр тэд цусан төрлийн холбоо байхгүй ч гэлээ яг л төрсөн ах дүүс шиг байж чаддаг бөгөөд хэн нэгэнд нь хэцүү зүйл тохиолдоход гараа сунгаж, чадах чинээгээрэй тус хүргэдэг байна. 

Өнөр өтгөн гэр бүл

6 Өгзөг

Кардашьяны гэр бүлийнхнийг том тонтгор өгзөггүйгээр төсөөлөх ч аргагүй билээ. Тэдний нэрийн хуудас болсон өгзгийг хиймэл гэхчлэн хэл ам ихээр гардаг юм. Ямартай ч Ким олны хэл ам, шуугианыг намдаах зорилгоор реалити шоуны үеэр өөрийн өгзгөө шалгуулж, ямар нэгэн гадны биет байхгүй болохыг баталсан бөгөөд гуяныхаа махнаас аван өгзгөндөө хийсэн хэмээдэг билээ. Ким гэлтгүй Хлоё, Кортни, Кайли гээд л тэд бүгд дасгал сургуулилтын хүчинд гоё сайхан бие хаа, том хөх, тонтгор өгзөгтэй болж чадсан аж. 

Өгзөг

7 Бусдын доромжлолыг тоодоггүй

Тэд хэн ч байлаа гэсэн өөрийн хэлэх гэснээ шууд л хэлж орхидог хүмүүс. Магадгүй үүнээс нь болж тэднийг үзэн ядах хүмүүсийн тоо улам өссөөр байдаг биз. Харин тэд өөрсдийг нь хийгээгүй зүйлээс нь болж гутаан доромжлоход эргэлзэх зүйлгүй хариуг нь барьж орхидог билээ. Эндээс та хэрэв өөрийн тань үнэхээр зөв байхад гүтгэх юм бол бүгдийг хэлж, өөрийгөө илэрхийлж, бухимдлаа гадагшлуулж бай гэдгийг сурч авч болох бөгөөд өөрийнхөөрөө байх нь хамгийн эрхэм чанар билээ.

Бусдын доромжлолыг тоодоггүй

8 Эрсдэл гаргах дуртай

Энэ нь тийм ч сүртэй томоор ойлгох  эрсдэл биш юм. Ердөө л тэдний хэт замбараагүй, олны нүдийг орой дээр гаргамаар хувцаслалтыг дурдаж байгаа гэдгийг ойлгож аваарай. Тэд улаан хивсний ёслолд оролцохдоо үргэлж л хэний ч санаанд оромгүй хувцсаар гоёдог бөгөөд тэд юу өмсөж ирэх бол хэмээн хүмүүс бүр хүлээж суудаг байх юм. Тэдний өмссөн хувцаснаас тухайн үеийн трэнд болж буй загварыг  ч харж болох аж. 

Эрсдэл гаргах дуртай

9 Ажилтануудтайгаа дотно

Тэдний нүүр будгийг хийж, үсийг засах чадварлаг мэргэжилтнүүдийг тэд огтхон ч өөрсдийн ажилчид гэж дорд үздэггүй бөгөөд харин ч  эсрэгээрээ дотны найз мэт л хүлээж авдаг байх юм. Энэхүү гайхалтай чанар нь өдгөө хүн бүрт хүндлэгдэн яваа билээ. Мөн сонирхуулахад Ким жилд зөвхөн өөрийн гоо сайхандаа л гэхэд 2.6 сая долларыг зарцуулдаг байна шүү. 

Ажилтануудтайгаа дотно

10 Тэйлортой таагүй харилцаатай

Ким болон түүний нөхөр Канье (Kanye) нар дуучин Тэйлор Свивт (Taylor Swift)-тэй таагүй харилцаа үүсгээд багагүй хугацаа өнгөрч байгаа билээ.  Тэйлорын шүтэн бишрэгчид хосуудыг үзэн ядаж, газарт ортол нь муулж, хэлэх хэлэхгүй үгсээр доромжилж байгаа боловч хосууд үүнд нь огтхон ч бууж өгөлгүй тэмцсээр байна. Харин Тэйлорт дургүй, үзэн яддаг хүмүүс хосуудаар бахархаж, үзэл бодолдоо тууштай байгаад нь талархаж байгаа гэнэ шүү. Гэхдээ мэдээж тэднийг дэмжиж байгаа хүмүүсээс үзэн ядах хүмүүс нь хол давж байгаа аж. 

Тэйлортой таагүй харилцаатай

11 Илэн далангүй

Ганц Ким гэлтгүй түүний гэр бүлийнхэн үнэхээр илэн далангүй хүмүүс. Тэд хэзээ ч өөрсдийн мэдрэмжээ нууж, дүр эсгэж байгаагүй бөгөөд өөрийн үзэл бодол, дотоод мэдрэмжээ шууд л гаргаж орхидог билээ. Нэг ёсондоо тэднийг шударга гэж нэрлэж болох юм. Харин хүмүүст шударга зан чанар таалагддаг гэдэгт эргэлзэх зүйлгүй билээ.  

Илэн далангүй

12 Бяцхан үрс

Кардашьяны гэр бүлийн өхөөрдөм бяцхан үрс нь хүн бүрийн хайрыг татаж, тухайн гэр бүлийн нэр хүндийг илүүтэй өсгөх болсон юм. Ким, Кортней нарын хүүхдээ хэрхэн хайрлаж, өсгөж байгаа зэрэг нь тэдний талаарх сөрөг бодлуудыг замрхан үргээж, хүндлэх сэтгэл төрүүлэх болсон бөгөөд өнөр өтгөн, эв найрамдалтай сайхан гэр бүл дэлхий нийтийн үлгэр дууриалал болоод байгаа юм.  

Бяцхан үрс

13 Олон нийтийн сүлжээ

Тэдний гэр бүлийнхэн олон нийтийн сүлжээнд маш алдартай. Хэрхэн төгс зураг авхуулах вэ гэдгээ сайн мэддэг, дээрээс нь олон сая дагагчтай билээ. Үүнийг нь дагаад тэднээр бараагаа сурталчлуулах компани, брэндүүд ар араасаа дараалал үүсгэдэг төдийгүй үүгээрээ чамгүй мөнгө олдог байна шүү. Өдгөө олон нийтийн сүлжээ таны нэр хүндийн баталгаа, мөнгө олж болох хэрэгсэл болоод байгаа бөгөөд үүнээс нь та тэднийг хэр алдартай хүмүүс болохыг харж болно. 

Олон нийтийн сүлжээ

14 Боловсролтой

Хүмүүс тэднийг боловсрол нимгэн, зугаацаж, цэнгэхээс өөрийг мэддэггүй хэмээн ташаа ойлгож явдаг. Гэвч үнэн хэрэгтээ тэд бүгд л тун ч чадварлаг ухаалаг хүмүүс юм. Тиймдээ ч бүгд тус тусын карьертаа амжилт гаргаад явж байгааг та нүдээр харж, чихээр сонсож байгаа билээ. Ухаантай, зальтай хүмүүс л өдгөө амжилтанд хүрч, түрүүвчээ зузаалж байгаа нь нууц биш аж. 

Боловсролтой

15 Супер од

Үнэндээ өнөөдөр ярианы сэдэв, хүмүүсийн анхаарал бүгд л Кардашьяны гэр бүл, тэр тусмаа Ким дээр тусаад байгаа билээ. Тэрээр реклам сурталчилгаа, клипэнд тоглож, олон нийтийн сүлжээгээр од болон гялалзаж, хийж байдаг хачин жигтэй үйлдлээрээ хэдийн алдаршсан нэгэн юм. Түүний эгч дүү нар ч ялгаагүй нэр алдраа түгээж яваа бөгөөд ялангуяа хамгийн бага дүү болох ердөө 18 настай Кайли өдгөө өөрийн гоо сайхны бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, охид бүсгүйчүүдийг шууруулж байгаа юм. Ийм байхад тэднийг супер одууд хэмээхгүй байхын аргагүй. 

Супер од

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()