Дайны үед хэрэгжүүлж байсан нууц ажиллагаанууд

Дайн тулаан гэдэг тухайн хүн, арми, улсаас асар их ур чадвар ухаан шаарддаг бөгөөд аль их ухаан зарцуулж, тактик ашигласан улс нь ялалт байгуулдаг жамтай. Иймд та бүхэндээ дайны үед хэрэгжүүлж байсан цэргийн нууц ажиллагаануудыг дэлгэхээр бэлтгэлээ. Ингээд мэдээлэлтэй танилцаж, мэдлэгээ тэлцгээе. 

Дайны үед хэрэгжүүлж байсан нууц ажиллагаанууд

1 Эрүүдэн шүүлт

Дайн тулааныг тагнуулгүйгээр төсөөлөх аргагүй юм. Тиймдээ ч дэлхийн хоёрдугаар дайны үеэр Британи улсад маш их тагнуулууд оршин байсан бөгөөд тэд төрөл бүрийн залхаан цээрлүүлэх аргуудыг ашиглан, тагнуулуудыг эрүүдэн шүүж, улсынх нь талаар мэдээлэл олж авахыг оролддог байсан аж. Энэ нь ч маш их тусыг хүргэж, тэднийг ялалтын замд хөтөлсөн байдаг билээ.

Эрүүдэн шүүлт

2 Дэлхийн нэгдүгээр дайн: сардин загас

Дэлхийн нэгдүгээр дайны үеэр Германчууд сардин загас ашиглаж байжээ. Лодовико Зендер (Ludovico Zender) гэх Перу гаралтай нэгэн эр, 1914 онд Их Британи улсад худалдаачны дүрээр иржээ. Тэрээр сардин загасны наймаа эрхэлж, тус улсын дайны бодлого тактикийг судалж, Герман улс руу нууцаар мэдээллэж байсан гэдэг. Харин тэрээр 1916 онд баригдан, Лондонгийн цамхагийн гадаа дүүжлүүлж нас барсан байна.

Дэлхийн нэгдүгээр дайн: сардин загас

3 Мөнгөн сум

1777 онд Америкийн тусгаар тогтнолын дайны үеэр Британий тагнуул Данейл Тейлор (Daniel Taylor) Америкийн байр байдлыг хянаж, нууц бодлогыг мэдэж авснаар, Английн генерал Хэнри Клинтон (Henry Clinton)-руу нууц мэдээ явуулахдаа мөнгөн сумны дотор талд бичгийг нууж байжээ. Харин үүнийг Америк цэргүүд мэдсэн бөгөөд тагнуулаас мөнгөн сумыг авах гэхэд тэрээр залгиж орхисон гэдэг. Ямартай ч түүнийг тагнуул гэдгийг мэдсэн тул, дүүжилж хөнөөсөн гэдэг.

Мөнгөн сум

4 Хөгжимчин тагнуул

1500-аад оны үед чадварлаг хөгжимчид улс орон, хотуудаар хэрэн хэсч, өөрийн авьяасаа гайхуулан явдаг байжээ. Харин Сарнайн дайны үеэр Пьер Аламейр (Pierre Alamire) гэх хөгжимчин, Английн хаан VIII Хенригийн зарлигаар Франц улсыг зорин, Ричард де-ла-полюс (Richard de la Pole)-ийн талаарх мэдээлэл олж ирэхээр холын замд морджээ. Тэрээр Франц улсад очин, мэдээлэл цуглуулж, Хенри хаанд нууц зүйлс явуулдаг байсан боловч, гэнэт Англи улс руу нууц зурвас илгээхээ больсон төдийгүй ахин хэзээ ч эргэж очоогүй байдаг юм. 

Хөгжимчин тагнуул

5 Ковбой эр

Мексикийн хувьсгалын үеэр генерал Панчо Вилья (Pancho Villa) дайснуудаа хайн, тал нутгаар хэсэн тэнүүчилж явжээ. Хэрэв тэрээр тэднийг түрүүлж олохгүй бол дайнд ялагдаж ч мэдэхээр байсан юм. Түүний замд нэгэн Ковбой эр тааралдсан бөгөөд өнөөх эр түүний дайснуудын байрлалыг зааж өгөөд оронд нь тэдэнд колончлогдсон өөрсдийн нутаг нэгтнүүдээ аврахыг хүссэн байна. Панчо Вилья ч түүний саналыг хүлээн авч, дайснуудынхаа байршлыг мэдэж, довтолсноор ялалт байгуулсан төдийгүй Ковбой эрд төлж баршгүй өртэй үлдсэн байна. 

Ковбой эр

6 Ахмад Аллан МакЛэйн (Allan McLane)

Америкийн хувьсгалын дайны үеэр Жеоржи Вашингтон (George Washington) Англи улс руу өөрийн хамгийн итгэлт, эр зоригт нэгэн болох ахмад Аллан МакЛайныг тагнуул болгон илгээжээ. Тэрээр даалгавар аван, замдаа гарсан бөгөөд 1778 онд Аллан, Английн цэргийн хуаран Нью Жерси хотод байрлаж байгааг Жеоржи Вашингтонд дуулгасан байна. Вашингтон удалгүй цэргээ дагуулан Нью Жерси хотыг зорин, аян дайнд мордсон билээ. Түүний хүч хөдөлмөрийн үр дүнд Америк нь биеэ даасан улс болж чадсан байдаг. 

Ахмад Аллан МакЛэйн (Allan McLane)

7 Нацист генералууд

Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Нацист Германы генералууд Англичуудад олзлогдож, "Trent Park" гэх шоронд хоригдож байжээ. Гэхдээ үүнийг шорон гэхээсээ илүүтэй дээд зэрэглэлийн зочид буудал хэмээн нэрийдэж болохуйц байсан гэдэг юм. Тэднийг яг л хаад ноёд мэт байлгаж, хамгийн тансаг хоолоор хооллож байсан бөгөөд тусгай ярилцлагийн өрөөнд оруулж, өөрсдийн үзэл бодлоо хуваалцдаг байсан аж. Тэднийг ийн хайранд умбуулж байгаад нууц мэдээлэл олж авахыг оролддог байсан юм.

Нацист генералууд

8 Гертруд Белл (Gertrude Bell)

Дэлхийн нэгдүгээр дайн эхлэхээс хэдэн сарын өмнө аялагч, улс төрч Гертруд Белл, эртний Хайл хотыг зорьсон байна. Гэхдээ тэр зүгээр ч нэг аялахаар яваагүй бөгөөд Англичууд, Ал Рашид (Al Rahsid)-ын байр байдлыг тандан судлахаар бүсгүйг илгээсэн байна. Бүсгүй зорьсон газраа очиж, тус нутгийн бүсгүйчүүд, эхнэрүүдэд тал засан нууц мэдээлэл олж авдаг байжээ. Үүнийгээ улсдаа мэдэгдэж, томоохон тус хүргэж явсан байна. 

Гертруд Белл (Gertrude Bell)

9 Цагаан ордны хар тагнуулч

АНУ-ын албан ёсны элч төлөөлөгч Жефферсон Дэвис (Jefferson Davis) эхнэр Варина (Varina)-гийн хамтаар өөрсдийн цагаан ордондоо амьдардаг байжээ. Тухайн үед иргэний дайн болж байсан бөгөөд өнөөх цагаан ордонд хар арьст үйлчлэгчид ажилладаг байсан юм. Харин 1862 онд тус ордонд ажиллаж, Жефферсоны жолооч хийдэг байсан Виллиам Жексон (William Jackson) оргон зугтаж, тэдний дайны талаарх нууц мэдээлэл төлөвлөгөө зэргийг холбооны баазад мэдэгдэж байсан гэдэг. 

Цагаан ордны хар тагнуулч

10 Сильванус Морли (Sylvanus Morley)

Зурагчин, архелогич Сильванус Морли дэлхийн нэгдүгээр дайны үеэр буюу 1917 онд Гондурас улсыг зорьж, элдэв зүйлсийн зургийг авч явсаар хамгаалалтын хэрэмд тулж очсон байна. Цэргүүд түүнийг зогсоохыг оролдоход залуу зөвшөөрөл авсан хэмээж, аялалаа үргэлжүүлэн, Германы шумбагч онгоц, техник зэргийнх нь зургуудыг авч чаджээ. Тэрээр 3,200 км газар аялаж, Германы талаарх хэрэгтэй мэдээллийг бүгдийг цуглуулж чадсан бөгөөд энэ нь Америк улсад маш том тус хүргэсэн байдаг төдийгүй дэлхийн хоёрдугаар дайнд түүний энэхүү зальжин аргыг ашиглаж байсан хэмээдэг билээ. 

Сильванус Морли (Sylvanus Morley)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()