1
Өрөөнийхөө гэрлийг бүдгэрүүл
Хурц гэрэл нь нүдийг маш их чилээж, өвтгөдөг. Иймд эрээлжилсэн, хурц гэрэлд хүн тайван амарч, унтаж чаддаггүй байна. Харвардын эрүүл мэндийн сургуулийн эрдэмтэн докторууд цэнхэр тусгалтай гэрэл нь нойрыг сэргэг байлгаж, харин улаан шар туяатай гэрэл нь биднийг тайван амгалан нойрсоход тусалдаг болохыг хэлжээ.
2
Утас, компьютерээсээ холд
Утас, компьютер зэрэг цахилгаан соронзон орон бүхий эдгээр зүйлс нь бидний нойрыг хулжааж, тархийг маш ихээр ядраадаг. Тиймээс унтахаас 2 цагийн өмнө тэдгээр зүйлсээс өөрийгөө холдуулж, амрах хэрэгтэй. Учир нь утсаараа оролдсоор унтах нь тархийг ядрааж, түүнээс болж хар дарах, нойр хулжих зэрэг асуудлууд гардаг байна.
3
Кофе уухаа багасгах
Хэрвээ та энгийн үедээ ч маш их кофег уудаг бол одооноос түүнийгээ багасга хэмээн зөвлөе. Учир нь унтах үеэр, оройн цагаан кофе уух нь таны нойрыг хугаслаж, зүрх дэлсүүлэн амрааж чаддаггүй. Кофенд агуулагдах "мелатонин" хэмээх бодис нь хүнийг гүн нойрсох, бат бөх унтахад сөргөөр нөлөөлдөг.
4
Согтууруулах ундаанаас татгалзах
Нойр хулжаад унтаж чадахгүй үедээ хүмүүс ганц нэг шар айргийг уугаад унтах нь бий. Гэвч энэ нь харин ч эсрэг үйлчилгээтэй. Архи, согтууруулах ундаа нь тархины ажиллагаа, эд эсийг удаашруулж, биднийг унтаж амраах бус зүгээр л ухаан алдсан мэт үйлчилгээг үзүүлдэг байна. Энэ хугацаанд тархи амрахгүй ажилласаар унтаад сэрэхэд толгой маш ихээр өвдөх нь бий.
5
Хурхирдаг хүмүүсээс тусдаа унтах
Хэрвээ таны эргэн тойронд хэцүү нэртүүд байдаг бол тэднээс аль болох зайгаа барих хэрэгтэй. Хурхирдаг нөхөртэй зарим эхнэрүүд чимээнд нь хэдийн дасал болсон байдаг бол сураагүй хүмүүс шөнөжин хөрвөөж, унтаж чаддаггүй. Тиймээс та аль болох хурхирдаг, шүдээ мэрдэг, зүүдэндээ ярьдаг хүмүүсээс зайтай унтахыг хичээгээрэй.
6
Унтах хувиарыг гарга
Тодорхой хувиарын дагуу унтаж амран, тогтсон зүйлийг цаг тухайд нь хийгээд байвал танд нойр хулжих, нойргүйдэх шинжүүд эрс багасах болно. Учир нь таны бие организм эдгээр зүйлсэд дасал болж, тухайн цагтаа нойр хүрч, унтмаар болдог. Харин нэгэнт тогтсон хувиараа зөрчиж, түүнийг алдагдуулвал бүх зүйлийг эхлэх хэрэгтэй болдог.
7
Гар, хөлөө дулаан байлга
Гар хөл дулаан байхад хүн илүү бат бөх, тайван сайхан унтаж амардаг аж. Тиймээс хэрвээ үнэхээр яаж ч хичээгээд унтаж чадахгүй байвал, дулаан даавуун, сул оймсыг өмсөөд орондоо ороорой. Хүйтэн хөл гар нь биеийг заралзуулж, нойр хулжаах талтай.
8
Сэрүүн байхыг хичээ
Хамгийн хачирхалтай нь хүн заримдаа унтахыг хичээх тусмаа унтаж чадахгүй, нойр хулжих тохиолдлууд цөөнгүй тохиолддог гэнэ. Тиймээс та унтахгүй байхыг хичээж, аль болох сэргэх байх гээд үзээрэй.
9
Халуун ваннд орох
Унтахаасаа өмнө халуун бүлээн ургамлын ванн, эсвэл давстай, хөөстэй гээд л аль таалагдсан ванндаа хэвтээд үзээрэй. Уснаас гарсны дараа биеэ салхи авахуулахгүй тослоод орондоо орвол бат бөх, сайхан амрах болно. Хүсвэл зориулалтын тайвшруулах үйлчилгээтэй хөөс, биеийн тосыг хэрэглэж болох юм.
10
Жаргалтай газар байх
Нойр хулжих асуудал нь стресстэй шууд холбоотой. Мөн эрүүл мэндийн таагүй байдал, сэтгэл санаа ч мөн давхар нөлөөлж болох юм. Тиймээс та өөрийгөө аль болох тайван байлгаж, хүүхдүүдтэйгээ тоглон, гэр бүлээрээ зугаалга хийх мэтээр өөрийгөө аз жаргалтай байлгаарай. Тэр үед та илүү сайхан амарч чадна.
11
Хөгжим сонсох
Заримдаа намуухан эсвэл дуртай уран бүтээлчийнхээ дууг сонсож, сайхан зүйлийн талаар дурсан бодох нь таны сэтгэл санааг тайвшруулахаас гадна, илүү сайхан бат бөх нойрсуулдаг.
12
Анхилуун лааны үнэрт хэвтэх
Унтахынхаа үед орноосоо холгүйхэн анхилуун үнэртэй лааг асааж, түүний үнэрт хэвтэх нь таныг тайвшруулан, тайван амраадаг. Гэхдээ аюулгүй байдлаа бодож, ор цагаан хэрэглэлээсээ хол тавих хэрэгтэй юм.
13
Ажиллах, ном унших
Зарим үед унтахынхаа өмнө ном унших, ажиллах нь нойрыг илүүтэй хүргэж, таныг бат бөх унтахад тусалдаг. Тиймээс хэрвээ таны нойр хүрэхгүй хулжвал, энэхүү аргыг туршаад үзээрэй.