1
Таныг гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгээ танилцуулахгүй
Хэрэв таны болзож байгаа бүсгүй өөрийг тань гэр бүлийнхэн, дотны найз нөхөддөө танилцуулахгүй байвал тэр таньтай урт удаан хамт байхыг хүсээгүй, ердөө л зугаагаа гаргаж, ашиглах зорилготой байгаагийн илрэл аж. Тиймээс та харилцаагаа тодорхой, баттай болгож түүнтэй сайтар ярилцаад үзэх хэрэгтэй юм шүү.
2
Таныг үнэтэй эд зүйлээ алдахад уурладаг
Таныг үзэл бодол, хүн чанараа алдахаас илүүтэй, эд хөрөнгө, үнэт зүйлсээ алдахад бухимдан, уурлаж байвал түүнийг сайтар ажиглаад үзээрэй. Хөрөнгө мөнгийг олдогтой адил алдаж ч бас болдог. Харин таныг үүрд мөнгөтэй байх мэт бодон хажууд тань наалдсан бүсгүй хань болохгүй нь лавтай. Энэ нь ердөө л түр зуурын бороо адил таныг гундан гутарч, хөрөнгө мөнгөгүй нэгэн болоход хаяад явна гэсэн үг юм.
3
Гадуур зугаалах дуртай
Юм л бол гадуур зугаалж, кино үзэн, амттан авч идье хэмээн ятгаж, аль болох зугаалж, мөнгө үрэх дуртай бүсгүйчүүд нь таныг зүгээр л ашиглаж байна гэсэн үг аж. Гэртээ хамт үлдэж, өөртэй тань байхаас татгалзаж аль болох гадагш тэмүүлж байвал тэдэнд гадуур зугаацаж, хөгжилдэх нь сайхан байдаг тул таныг сонгосон гэдгийг ойлгоорой.
4
Хүссэн бүхнээ хийдэг
Өөрийн хүссэн бүхнээ хийх гэж тэмүүлэх бүсгүйчүүдэд хэзээ ч 100 хувь итгэж болохгүй юм. Тэдний төлөө гэж хөлөө хугалах шахам гүйсний хэрэггүй бөгөөд энэ чинь таны ч бас амьдрал гэдгийг ухаарч үзээрэй. Эд хөрөнгө, мөнгөнд дурлагч бүсгүйчүүд ихэвчлэн ганц зуны цэцгийн настай харилцааг авчирдаг билээ.
5
Ажилдаа идэвхитэй царайлах
Хэрэв та түүнтэй хамт ажилладаг, дээгүүр албан тушаал хашдаг бол тухайн бүсгүй өөрт тань таалагдаж, ашиглах гэж сайхан сэтгэгдэл төрүүлэхийг хүсэх болно. Ингэхдээ ажилдаа идэвхитэй дүр эсгэж, ардуур хойгуур тань гүйх юм. Харин та тэдний зальд хэрхэвч автаж болохгүй ба эс бөгөөс тэд таныг ердөө л дээш ахих гүүр болгон ашигладаг аж.
6
Найзтай чинь дотносох гэж оролдоно
Хэрэв найз бүсгүй тань найзтай чинь дотносох гэж хичээн, үргэлж түүнийг ярьж дурсаад байвал бага зэрэг анхаарлаа хандуулаад үзэхэд гэмгүй. Тэд ердөө таны найзтай дотносох гэсэндээ өөрийг тань ашиглаж байж ч мэднэ. Ерөнхийдөө таныг зүгээр нэг гүүр болгосон гэсэн үг. Гэхдээ аливаа зүйлсийг сайтар судалж, баттай олж мэдээгүй атлаа өөрийн бодолдоо хэт гүн автах нь тун осолтой бөгөөд хайртай хүмүүсээ өөрөөсөө үргээж ч мэдэх юм шүү.
7
Олон хүн хараад тэс өөр болж хувирдаг
Хоёулаа байхдаа дуугүй байдаг ч олон нийтийн дунд орохоороо тэс өөр нэгэн болж , инээж хөхрөн, айлгүйтэх бүсгүйчүүд олон байдаг. Энэ нь тэднийг танд чин сэтгэлээээ хайртай биш бөгөөд хамт байх дургүй болохыг нотолж өгч байгаа юм.
8
Таны гэр бүл, найз нөхдөд ач холбогдол өгдөггүй
Та хоёр хэдий удаан үерхэж, хамт амьдарч байгаа боловч бүсгүй тань гэр бүлийнхэн болон найз нөхөдтэй тань холбоо үүсгэж, дотно байхаас татгалзаж, дургүйлхэж байвал энэ нь мөн л тухайн бүсгүй таньтай удаан байхыг хүсэхгүй байгаагийн илрэл аж. Тиймээс та бүсгүйнхээ чухам юу бодож явааг сайтар лавлаж, тухтай ярилцаад үзээрэй.
9
Таниас үргэлж зайгаа барьдаг
Та хоёрын дунд яг л хана байдаг мэт аашилж, үргэлж өөрөөс тань зайгаа барьж, дөлөөд байна уу? Гадуур зугаалж, хүссэн бүхнээ авхуулдаг атлаа өөрт нь ойртох гэхээр татгалзаад нэг л хөндий байна уу? Энэ нь ихэвчлэн таныг ашиглаж байгаа бүсгүйчүүдийн шинж хэмээгддэг юм шүү.
10
Таниас хамааралтай байхыг хүсдэггүй
Өөрийн хувийн амьдралаас таныг хөөн гаргаж, аль болох хамааралгүй байх гэж хичээх бүсгүйчүүд тун ч асуудалтай байдаг аж. Олон нийтийн сүлжээнд хэт их ач холбогдол өгч, бусдад таны талаар огтхон дурсдаггүй бол эртхэн түүнээс холдсон нь дээр гэж зөвлөе.
11
Таны бодлыг хүндэтгэдэггүй
Таны үзэл бодол, хүсэл эрмэлзлэл түүнд огтхон ч хамаагүй. Түүний амьдралын гол дүр тэр өөрөө, өөр хэн ч байхгүй бөгөөд өөрийгөө сайхан, амар амгалан, тухтай байлгахын тулд таныг, таны амьдралыг ашиглаж байгаа хэрэг юм. Хайр гэдэг нь хоёр биенийхээ эрх ашиг, үзэл бодлыг хүндэтгэхийн нэр шүү дээ.
12
Хэзээ ч тооцоог төлдөггүй
Тэд эрчүүдийг цүнх дүүрэн мөнгө, төлбөрийн карт гэсэн нүдээр л хардаг юм. Харин таны хайртай бүсгүй гадуур зугаалах бүрдээ даалгаж, ганц ч төгрөг цухуйлгахгүй байх нь бага зэрэг сэжиг төрүүлнэ. Мөн үргэлж л надад тэрийг, энийг аваад өг хэмээн эрхэлж, зөвхөн өөрийгөө л халамжуулах нь танд хайргүй, ердөө мөнгийг тань ашиглаж байгаагийн илрэл аж.
13
Зөвхөн орой л тань руу залгадаг
Хийх зүйл олдохгүй, уйдсан үедээ л тань руу залгаж, харанхуй шөнө байсан ч хамаагүй дуудан ирүүлдэг бүсгүй танд хайртай гэсэн үг огтхон ч биш юм. Тэр ердөө л уйдаагаа гаргаж, цэнгэлдэж, сексийн хэрэгцээгээ нөхөх гэсэндээ таньтай уулзаж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй юм шүү залуусаа.
14
Түүнд таниас өөр залгах хүн олдоогүй
Хажууд нь өөр хэн ч үгүй, ганцаардсан үедээ л танийг дуудаж уулзах бүсгүй огтхон ч ялгаагүй. Тэдэнд ердөө таниас өөр сонголт үлдээгүй хэрэг. Мөн амьдралд нь өөр хэн нэгэн залуу ороод ирвэл таныг зүгээр л урагдаж хуучирсан гутал шигээ хогийн сав руу хийгээд л одох болно.
15
Таны юу гэх хамаагүй
Өчигдөр таны юу хийсэн, юу үзсэн, юунд дуртай зэрэг нь тухайн бүсгүйд огтхон ч хамаагүй байх аж. Та түүнд чухал нэгэн биш бөгөөд ердөө л уйдаа гаргаж, цаг аргацаахад ашиглаж байгаа хүүхэлдэй гэсэн үг юм.