Орон орны үзэсгэлэнтэй бүсгүйчүүд

ОХУ-ын зурагчин бүсгүй Наталья Иванова (Natalia Ivanova), "The Ethnic Origins of Beauty" буюу "Олон үндэстний гарал үүсэл, гоо сайхан" хэмээх төслийн хүрээнд 15 орны 50 гаруй үндэстний бүсгүйчүүдийн зургийг авчээ. Зураг бүхэнд тухайн үндэстний бүсгүйчүүдийн онцлог, ёс заншлыг илэрхийлсэн аж. Ийнхүү түүний фото төсөлтэй хамтдаа танилцацгаая.

Орон орны үзэсгэлэнтэй бүсгүйчүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Волоф: Баруун Америкийн нутгаар тархан суурьшдаг үндэстэн юм. 

Мартиник: Франц, Гваделуп арал, АНУ-ын Виржин арлын нутгаар суурьшдаг бөгөөд хүн ам нь ойролцоогоор 500 мянга ажээ.

Конго: Төв Африкийн нутгуудаар тархан суурьшдаг. Хүн ам нь ойролцоогоор 10 сая хүрэх гэнэ.

Эве: Баруун Африкийн нутагт суурьшдаг бөгөөд хүн ам нь 4 сая байна.

Фула: Баруун Афик, Судан, Камерун орчмоор нутагладаг бөгөөд ойролцоогоор 23-25 сая хүн амтай аж.

Гайти: Гайти улс болон Карибын тэнгисийн орчмоор тархан суурьшдаг. Хүн ам нь 7.2 сая гэнэ.

Аняи: Ойролцоогоор сая гаруй хүн амтай бөгөөд Африкийн баруун өмнөд хэсгээр тархан амьдардаг аж.

Кабо-Верде: Португаль цустай холимог бөгөөд хүн ам нь ойролцоогоор 300 мянга хүрнэ.

Гуаделоупеанс: Карибын тэнгис болон Францын нутгаар тархан суурьшдаг байна. Хүн ам нь 100 мянга давах аж.

Рёонионнайс: Энэтхэгийн далай орчмоор амьдардаг. Хүн ам нь 250 мянга байна.

Бенгаль: Дэлхий даяар тархсан, маш хүчирхэг үндэстэн юм. Ойролцоогоор 250 сая орчим хүн амтай. 

Индо-Маврикий: Энэтхэг гаралтай бөгөөд, дэлхий дахинаа 800 мянга орчим тархан суурьшсан аж.

Шила: Дэлхийн бөмбөрцгийн баруун хэсгээр түлхүү суурьшсан байна.

Тунис: Араб гаралтай бөгөөд Тунис улсад амьдардаг байна. Хүн ам нь 10 саяд хүрэх аж.

Риффианс: Мароккон баруун хэсгээр тархан суурьшдаг. Хүн ам нь 3 сая гаруй гэнэ.

Кабул: Алжирын баруун хэсгээр амьдардаг бөгөөд хүн ам нь 6.5 сая байна.

Армян: Дэлхий дахинаа тархан суурьшсан бөгөөд 8 сая гаруй хүн амтай ажээ.

Гүрж: Турк болон Ираны нутаг дэвсгэрээр тархан суурьшдаг бөгөөд ойролцоогоор 6 сая хүн амтай.

Халимаг: Монголын баруун хэсгээр тархан суурьшдаг Халимаг үндэстэн нь дэлхий дахинаа тархан суурьшдаг бөгөөд 200 мянга хүрэх гэнэ.

Хан үндэстэн: Тус үндэстэнд Хятад, Хонг Конг, Макау, Сингапур зэрэг улсууд багтах бөгөөд дэлхий дахинаа 1.3 тэрбум, нийт хүн амын 19 хувийг дангаараа эзэлдэг аж.

Буриад: Сибир, Орос, Монголын баруун хэсгийн нутгаар тархан суурьшдаг бөгөөд хүн ам нь 500 мянга хүрнэ.

Уйгар: Туркын зүүн хэсэг, Шинжанг Уйгарын нутагт амьдардаг бөгөөд 11 сая орчим хүн амтай байна.

Алтай: Дэлхий дахинаа нийт 71 мянга орчим хүн амтай юм.

Узбек: Афгенистан, Тажгистан,Казахстаны нутгуудаар суурьшдаг. Хүн ам нь 29 саяд хүрэх аж.

Осетин: Гүрж, болон ОХУ-ын орчимд амьдардаг бөгөөд хүн ам нь 700 мянга хүрэх гэнэ.

Башкир: Хүн ам нь ойролцоогоор 2 саяд хүрэх ажээ.

Кумьяк: Дагестаны нутгаар суурьшдаг бөгөөд хүн ам нь 505 мянгад хүрэх байна.

Казак: Турк, Монголын баруун хэсэг, болон Казахстаны нутгаар амьдардаг бөгөөд хүн ам нь 14.5 саяд хүрэх аж.

Чеченец: Гүрж, Дагестаны нутагт амьдардаг. Хүн ам нь ойролцоогоор 1.55 сая байна.

Черкес: Ойролцоогоор 3 сая гаруй хүн амтай.

Абазин: Турк, Египет, Иордан, Сири, Исламын нутгуудаар тархан суурьшдаг. Хүн ам нь 45 мянга ажээ.

Ингуш: Ойролцоогоор 700 мянга гаруй хүн амтай байна.

Шугнанс: Тажгистан болон Афгенистаны нутгаар суурьшдаг. 

Герман: Америк, Англи, Германы нутагт амьдардаг. Ойролцоогоор 140 сая гаруй хүн амтай байна.

Франц: Дагестан болон Азербайжан, Казахстан, Туркийн нутгаар амьдардаг байна. Хүн ам нь 63 саяд хүрнэ.

Лезгин: Казахстан, Киргизстан, Туркийн нутгаар амьдардаг. Хүн ам нь 800 мянгад хүрэх гэнэ.

Португаль: Хүн ам нь ойролцоогоор 31.2 саяд хүрнэ.

Лотарин: Герман, Франц, Белгийн нутгаар амьдардаг. 1 сая орчим хүн амтай байна.

Татар: Дэлхийн дахинаа 7 сая гаруй хүн амтай. Орос, Башкортостан, Мордов, Казахстан, Узбекистан, Тажикистан, Азербайжан, Украин, Литва, Латви, Эстонийн нутгуудаар амьдардаг.

Беларус: Дэлхий дахинаа 9.4 сая гаруй хүн амтай байна.

Орос: Тус үндэстний хүн ам нь 3 сая гаруй ажээ.

Финлянд: Канад, Америк, Орос, Австралийн нутгуудаар амьдардаг. Нийт 6.5 сая хүн амтай гэнэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()