Урт даашинзыг өмсөх шинэлэг санаанууд

Сүүлийн үед охид бүсгүйчүүд урт даашинзыг төрөл бүрийн хувцастай хослуулан өмсөх нь ихэсчээ. Учир нь сэрүү татуулсан урт, нимгэн даашинз нь зуны халууныг давах, мөн тухайн бүсгүйн биеийн өө сэвийг дарах чухал ач холбогдолтой. Тиймээс бид та бүхэндээ урт даашинзыг өдөр тутамдаа хэрхэн өмсөх, ямар хувцастай хослуулах талаар хэрэгтэй мэдээллийг бэлтгэлээ.

Урт даашинзыг өмсөх шинэлэг санаанууд

1 Үдээстэй кет

Ийнхүү судалтай болон даавуун, чөлөөт загварын урт даашинзыг кеттэй хослуулах өмсөх нь тохиромжтой. Ингэснээр илүү чөлөөтэй, загварлаг харагдах болно.

Үдээстэй кет

2 Жинсэн хүрэм

Харж байгаачлан урт өнгөлөг, аль эсвэл хээтэй даашинзыг жинсэн хүрэмтэй хослуулснаар та илүү чөлөөтэй, үзэсгэлэнтэй харагдана шүү.

Жинсэн хүрэм

3 Бүсэн дээр хослуулах

Сүүлийн үед охид бүсгүйчүүд урт даашинзыг ийнхүү өргөн бүс, тоноглолтой хослуулан зүүх болсон юм.

Бүсэн дээр хослуулах

4 Өндөр өсгийт

Урт даашинзан дээр өндөр өсгийт өмссөнөөр та илүү дур булаам, эмэгтэйлэг, урт сайхан хөлтэй харагддаг байна.

Өндөр өсгийт

5 Савхин хүрэм

Оройн сэрүү орсон үед, даашинзныхаа гадуур савхин хүрмийг хослуулан өмсөөрэй. Та үнэхээр дэгжин харагдаж чадна.

Савхин хүрэм

6 Нарны малгай, шил

Далайн эрэг, гол орох үедээ урт даашинзаа, нарны шил, малгайн хамтаар хослуулан өмсөөрэй. Үнэхээр хөнгөн, нимгэн, сэрүүхэн мэдрэмжийг төрүүлдэг.

Нарны малгай, шил

7 Далиу хормойтой даашинз

Энэ төрлийн даашинз нь хөлийг гоолиг, урт нарийн харагдуулахаас гадна, илүү эмэгтэйлэг, дур булаам төрхийг бүрдүүлдэг аж. 

Далиу хормойтой даашинз

8 Намхан сандаал

Урт, хээтэй даашинзыг намхан ултай углааш, сандаалтай хослуулан өмсөх нь зохимжтой харагдуулдаг байна.

Намхан сандаал

9 Гоёл чимэглэл

Бүсгүй хүний гоёл чимэглэл, ээмэг зүүлтгүйгээр төсөөлөхийн аргагүй шүү дээ. Учир нь ийнхүү гоёл чимэглэл зүүсэн бүсгүй улам бүр үзэсгэлэнтэй харагдаж, өөртөө итгэлтэй болдог юм. 

Гоёл чимэглэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()