Вилл Смитийн хүү амиа хорлох уу?

Холливуудын чадварлаг, дур булаам жүжигчин бол яахын аргагүй Вилл Смит (Will Smith) билээ. Үзэсгэлэнт эхнэр Жада Пинкетт Смит (Jada Pinkett-Smith) болон авьяаслаг мундаг хүүхдүүдээрээ өөрийгөө чимж явдаг, амьдрал уран бүтээл нь амжилттай яваа олны танил гэр бүл юм. Тэд үргэлж л ямар нэгэн байдлаар хэвлэл мэдээллийн байнд өртөж, адал явдалтай, дуулиантай амьдарсаар ирсэн. Үүний нэгэн жишээ бол саяхнаас түүний хүү Жейден Смит (Jaden Smith)-ийн тухай таагүй цуурхлууд газар авах болжээ.

Вилл Смитийн хүү амиа хорлох уу?

1

Жүжигчин Вилл Смитийн хүү, өдгөө 17 настай Жэйден Смит (Jaden Smith) бол жүжигчин, фото модель, дуучин гэх мэт насандаа багтамгүй олон цолтой, олон авьяастай нэгэн. 

2

Гэвч заримдаа тэр хачин хачин зүйл цахим хуудсаараа бичиж, ээж аавыгаа айлгах, олныг цочирдуулах үйлдэл гаргасаар ирсэн билээ. Тэрээр саяхан твиттер хуудсаараа дамжуулан "Би 13 настайгаасаа хойш үүнийг хийхийг маш их хүссэн ч бие даан шийдвэрлэхэд миний санхүүгийн асуудал төвөг болж байлаа." хэмээн учир битүүлэг зурвасыг бичээд байсан билээ.

3

Мөн тэрээр "Харин одоо бол бүх зүйл боломжтой. Би бэлэг эрхтнээ тайруулмаар байна" хэмээх итгэмээргүй зүйлийг хэлж шүтэн бишрэгчид, эцэг эхийнхээ санааг нэг бус удаа чилээгээд амжсан. 

4

Мөн өөрийн энэхүү үгийг зөөлрүүлж, "Энэ нь хүйсээ солиулж байгаа хэрэг гэж ойлгож болохгүй. Бэлэг эрхтэнтэй, эрхтэнгүй би хүн хэвээрээ л үлдэнэ" хэмээн тайлбарласан юм.

5

Түүнийг тойрсон шуугиан үүгээр ч зогссонгүй. Учир нь сүүлийн үед, цахим ертөнцөд түүний хүйсийн тэнцвэргүй байдлаасаа болж амиа хорлохоор завдсан, зарим хэвлэлээр бүр түүнийг нас барсан хэмээж байна.

6

Энэ сарын эхээр залуу хүүг гэртээ амиа хорлохоор зэхсэн, түүнчлэн цахим хуудсанд орж ирэхгүй байгаа гэхчлэн "синсаци" дэгджээ.

7

Зарим хүмүүс түүнийг "Гэрийнхэн болон, найз нөхөд нь түүний бэлгийн чиг хандлага, сексийн дур хүслийг сонирхохгүй, эрс үгүйсгэсээр байдлыг хурцдуулсан" хэмээж байна.

8

Магадгүй түүнд өсвөр нас, шилжилтийн үе нь үнэхээр бэрх байгаа бололтой. Ямартай ч түүний талаарх мэдээлэл хэр үнэний ортой, үнэн эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

9

Гэвч үнэн худлыг цаг хугацаа л харуулах биз ээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()