Орон орны охид хаана, яаж бүсгүй хүн болдог вэ?

Орон орны эмэгтэйчүүд ихэвчлэн хаана, хэдийд охин насаа үддэг талаар сонирхолтой тоон баримтуудыг танд хүргэж байна. Хүний амьдралын утга учир нь хайр гэдэг. Хайр олон янз байдаг боловч эр эмийн хайрыг хосоор амьдрахын утга учир гэлцдэг.

Орон орны охид хаана, яаж бүсгүй хүн болдог вэ?

Харин эр, эмийн хайр дурлалыг бэлгийн амьдрал холбодог билээ. Тиймээс сексгүйгээр хүний амьдралыг төсөөлөхийн аргагүй. Харин хүн бүрийн хувьд, тэр тусмаа эмэгтэй хүний хувьд анхны бэлгийн харьцаа буюу охин насаа алдахтай холбоотой бүх зүйл хамгийн чухал байдаг. Ингээд бүгдээрээ орон орны эмэгтэйчүүд охин насаа хаана, хэдийд, хэдэн насандаа алддаг талаар сонирхолтой нийтлэлийг хүлээн авцгаая. Харамсалтай нь энд Монгол бүсгүйчүүдийн талаар статистик багтаагүй байсан. Гэвч хэрэв та мэдэж байвал бидэнтэй хуваалцаж болох юм.

 

1 Америкчууд

Америк охидын 50% нь найз залуугийнхаа авто машины арын суудал дээр охин настайгаа салах ёс хийдэг байна. АНУ-д жолооний үнэмлэх авах эрхийг 16 настай иргэддээ олгож эхэлдэгт хэргийн учир оршино.

Америкчууд

2 Германчууд

Германы залуучуудад хүүхэд насаа үдэж, амьдын жаргалыг эдлэхэд байршил, нөхцөл биш, харин жилийн улирал чухал байдаг ажээ. Учир нь герман бүсгүйчүүдийн дөрөвний нэг нь 10-р сард болдог Германы шар айрагны наадмын үеэр охин насаа үддэг байна.

Германчууд

3 Чехүүд

Харин чехийн залуус бороотой 10-р сарыг биш, урин дулаахан зун цагийг сонгодог байна. Чехийн өсвөр насныхны 45% нь зуны амралтаараа зуслан дээр, эсвэл амралтын газар дээр анх удаа бэлгийн харьцаанд ордог ажээ.

Чехүүд

4 Латин-Америкчууд

Латин Америкийн орнуудын хувьд анхны бэлгийн харьцаанд хэзээ орох нь тухайн өсвөр насны хүүхдийн нийгмийн давхаргаас шалтгаалдаг. Тус бүсийн чинээлэг гэр бүлүүд охидынхоо нэр төр, ёс суртахуунд маш их анхаардаг учраас дунд болон дундаас дээш төвшний айлын хүүхдүүд хуримийнхаа өдрийг хүртэл цэвэр ариунаараа байдаг. Харин зиндаа доогуур иргэд нь бэлгийн амьдралд маш хөнгөн ханддаг учраас охид нь хайртай залуугийнхаа гэр, цэцэрлэгт хүрээлэн, тэр битгий хэл олон давхар орон сууцны орцны шатан дээр эмэгтэй хүн болцгоодог ажээ.

Латин-Америкчууд

5 Францчууд

Францын өсвөр насныхан Европын бусад орнуудаас хамаагүй хожим бэлгийн амьдралд хөл тавьдаг болохыг статистик харуулж байна. Тэдний 40% нь найз залуугийнхаа гэрт, 20% нь кино театрт охин настайгаа салах ёс хийдэг ажээ. Ичимдэг залуу насны хамгийн сайн нөхөр бол харанхуй орчин байдаг. Францын кино театруудын арын суудал нь ганц үнсэлцэхэд биш, илүү дотно харьцаа үүсгэхэд тохиромжтой газраар “шалгарчээ”.

Францчууд

6 Англи

Англичуудын ёсорхог, ихэрхүү зан нь хүүхдүүдийн сэтгэхүйд гэмшлийн тод мөрийг суулгадаг учраас ч тэр үү, залуу охид нь аялал, зугаалгаар явах үедээ, төрөл бүрийн амралтын газрууд, зуслан гэх мэт гэрээсээ нилээн хол газар анхны бэлгийн харьцаанд ордог байна.

Англи

7 Италичууд

Дулаахан цаг уур, хүмүүсийн найрсаг харьцаа, романтик ахуйг үл хайхран, Италийн өсвөр насны охид маш энгэр “чангатай” ажээ. Статистик судалгааны дүнд Итали охидын 65% нь найз залуугаа заяаныхаа хань гэж итгэснийхээ дараа, тэр битгий хэл хуримынхаа даашинзны загварыг бараг гаргасныхаа дараа охин насаа үддэг байна. Магадгүй энэ нь хэт романтик итали сэтгэхүйтэй холбоотой байх.

Италичууд

8 Энэтхэгчүүд

Энэтхэгт өнөөдрийг хүртэл бэлгийн амьдралыг маш хуучинсаг хэлбэрээр хүлээж авдаг. Тиймээс бүсгүй, залуу хоёр гэрлэхээс нааш бэлгийн харьцаанд ордоггүй байна. Тэд хуримын анхны шөнөдөө, аль нэгнийхээ эцэг эхийн гэрт хайрын галыг амсацгаадаг.

Энэтхэгчүүд

9 Украинчууд

Украин охидын 25% нь эцэг эхийнхээ эзгүйд, гэртээ охин насаа үддэг. 35% нь их сургуулийн дотуур байранд, 10% нь найз нөхдийнхөө гэрт анх удаа эр хүний өвөрт ордог байна.

Украинчууд

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()