Хамгийн гайхамшигтай усан гулгуурууд

Зуны зугаатай өдрүүдийг усан гулгуурт өнгөрүүлэх шиг сайхан зүйл үгүй. Халуун наранд бухимдаж, халширч байгаа уншигчиддаа зориулан сэрүүцүүлж, сэргээх усан гулгууруудын талаарх мэдээг бэлтгэлээ. Ингээд дэлхийн хамгийн гайхамшигтай усан гулгууруудтай танилцъя. 

Хамгийн гайхамшигтай усан гулгуурууд

1 АНУ-ын Нью Жерси муж "King Cobra"

Энэхүү өвөрмөц өнгө төрхийг бүрдүүлж өгсөн усан гулгуур нь хүн бүрийн очих дуртай газрын нэг билээ. Тус гулгуур нь аварга том кобра могойн хэлбэртэй бөгөөд та 8 м зайг, 48 км цагийн хурдтайгаар туулан, ус руу унах аж. Үнэхээр гайхалтай биш гэж үү? 

АНУ-ын Нью Жерси муж "King Cobra"

2 Бразил улс "Insano"

Дэлхийн хамгийн өндөр усан гулгуур гэгддэг "Insano" нь 39 метрийн өндөртэй аж. Энэ нь 14 давхар барилгатай дүйцэх бөгөөд та гулгаж байхдаа өндрөөс байгалийн үзэсгэлэнг харж, бишрэх боломжтой. Үүнээс доош уруудахдаа 100 км-ын хурдыг авч, яг л нисч буй мэт хамгийн гайхалтай мэдрэмжийг хүртэх юм. 

Бразил улс "Insano"

3 Дубай хот " Master Blaster "

Орд харш шиг л сүндэрлэн харагдах энэхүү усан гулгуур нь зүгээр ч нэг гулгуур төдий зүйл биш бөгөөд бүхэл бүтэн цогцолбор юм. Гайхалтай үзэсгэлэнт дал мод, байгаль зэргийг хослуулан, байгуулж хүн бүрийн мэлмийг мялаах аж. Энэ нь таныг усанд хөгжилдүүлж сэрүүцүүлэхээс гадна маш олон төрлийн сонирхолтой үйлчилгээнүүдтэй билээ. 

Дубай хот " Master Blaster "

4 АНУ, Висконсин муж "The Scorpion’s Tail"

Та жинхэнэ кайф, сэтгэл хөдлөлийг мэдрэхийг хүсвэл энэхүү газрыг зориорой. Үйлчлүүлэгчдээс өндөр үнэлгээ хүртдэг тус усан гулгуур нь 120 метр урттай бөгөөд танд аз жаргалыг мэдрүүлэх болно. 70 акр хэмжээтэй томоохон усан паркд гулгуураас гадна маш олон төрлийн сонирхолтой зүйлс таныг хүлээж байх аж. 

АНУ, Висконсин муж "The Scorpion’s Tail"

5 АНУ, Кансас муж "Verrückt"

Гайхалтай өндөр энэхүү усан гулгуураар гулгахад таны стресс, ядаргаа бүрэн тайлагдаж, хамгийн гайхалтай мэдрэмж, эрх чөлөөг хүртэх болно. Эрх чөлөөний хөшөөнөөс ч өндөр тус усан гулгуурын орой дээрээс та үзэсгэлэнт байгалийг харах боломжтой бөгөөд хөгжилдөн цэнгэх боломжыг олон төрлөөр, дээд зэргээр хангаж өгсөн байх аж.

АНУ, Кансас муж "Verrückt"

6 Хятад улс "Head-First Racer"

Зуны нарлаг өдрүүдийг гулгаж өнгөрүүлэх дургүй хүн гэж байхгүй нь тодорхой. Харин манай урд хөрш болох Хятад улсад байрлах энэхүү усан гулгуур нь олон хүнийг зэрэг хөгжөөж, онцгой өдрийг бэлэглэдэг байна. Доош буух гулсуур нь 8 ширхэг байдаг бөгөөд та хамт гулгаж байгаа хүмүүсээс туршлага судалж, хамтарч гулгаж болохоос гадна тэмцээн уралдаан зохион байгуулах ч боломжтой юм. 

Хятад улс "Head-First Racer"

7 Швейцарь улс "Vertigo"

Хөлгүй гүн цэнхэр далайг ажингаа хөгжилдөн усанд гулгана гэдэг жинхэнэ жаргал биш гэж үү? Энэ нь 120 метр урт бөгөөд хамгийн гайхалтай мөчүүд тэнд өрнөх болно гэдэгт итгэлтэй байж болно. Дээд зэргээр зохион байгуулагдсан цогцолбор, соёлтой үйлчилгээ, шинэ найз нөхөд гээд л залуу хүн бүрийн хүсэл үүнд нуугдсан байна.

Швейцарь улс "Vertigo"

8 Автрали улс "The AquaLoop"

Гайхалтай үзэмж, олон төрөлт гулгуураас та аль дуртайгаа сонгон хөгжилдөх боломтой. Гэр бүл, найз нөхдөөрөө зорин очиход хамгийн тохиромжтой газар бөгөөд 360 градус эргэлттэй гэдгээрээ тун өвөрмөц аж. Энэ нь 2012 онд баригдсан төдийгүй жил бүр олон мянган хүн зөвхөн тус гулгуурыг зорин,  Австрали улсад хүрэлцэн ирдэг байна.

Автрали улс "The AquaLoop"

9 "Disney World"- "Summit Plummet "

"Disney World" хамгийн зугаатай, сайхан газар гэдгийг хүн бүхэн хэлүүлэлтгүй мэдэх билээ. Энэ нь таныг хором ч уйдахгүй байх бөгөөд хамгийн гоё нь усан гулгуур аж. Адреналиныг тань ихэсгэж, амнаас тань үг ч гаргахгүй болгох гайхалтай усан гулгуур нь 36 метр урттай төдийгүй таныг 95 км хурдлуулна гээд төсөөл дөө. 

"Disney World"- "Summit Plummet "

10 Канад улс "World Waterpark"

Канадад байдаг энэхүү усан паркд тоглон, өнжих нь жаргал юм. Энэ нь тусгайлан гадуураа бүрхэгдсэн, нэг ёсны барилга аж. Үүн дотор 15 ширхэг усан гулгуур байрлах төдийгүй танд хөгжин, цэнгэлдэх бүрэн боломжыг гаргаж өгснөөрөө онцлогтой.

Канад улс "World Waterpark"

11 АНУ, Орегон муж "Boeing 747"

Хүн бүрийн нүдэнд нисэх онгоц мэт харагдах энэхүү өвөрмөц шийдэл бүхий усан гулгуур таны сонирхлыг татах нь лавтай. Энэ нь таныг усанд гулгуулж, цэнгүүлэхээс гадна дотор хэсэгтээ сансрын музейг ч мөн багтаасан тул хүн бүр үүнийг зорьдог юм. Мөн энэхүү цогцолборт 200  гаруй нисдэг тэрэг, онгоцнуудыг багтааж өгсөн байдаг.

АНУ, Орегон муж "Boeing 747"

12 Австри улс "Twister and Speedy – Sonnentherme Lutzmannsburg Thermal Spa"

140 метр үргэлжлэн, таныг цэнгүүлэх усан гулгуур нь эргэлдсэн бүтэцтэй бөгөөд адал явдал эрэлхийлэгч хүн бүрт онцгойлон зориулсан юм. Өнгө төрх, үзэмж болоод онцгой үйлчилгээгээрээ бусдаас ялгарагч тус усан гулгуураар үйлчлүүлсэн хүн бүр, ам сайтай байдаг төдийгүй ахин ирэхийн ерөөл тавиад буцдаг байна шүү. 

Австри улс "Twister and Speedy – Sonnentherme Lutzmannsburg Thermal Spa"

13 Герман улс "X-Treme Faser "

Үүнийг эрэлхэг зоригт эрчүүдэд зориулсан хэмээдэг юм. Учир нь дэндүү хурдтай гулгадаг тул үүнээс эмээн, айх бүсгүйчүүд олон байдаг аж. Энэ нь 67 метр урттай бөгөөд хэтэрхий аюултай төдийгүй тус гулгуурт гулгаж байгаад 6 бүсгүй гэмтэж байсан гэдэг билээ. 

Герман улс "X-Treme Faser "

14 АНУ, Техас муж " Cliffhanger"

Мушгиралдсан усан гулгуурт та урьд өмнө нь гулгаж, хөгжилдөж үзсэнгүй. Хэрэв та ингэж үзэхийг хүсвэл АНУ-ын Техас мужыг зориорой. Энэ нь маш өвөрмөц шийдэлтэй бөгөөд амьдралын тань хэзээ ч мартагдашгүй өдөр зөвхөн энд өнгөрөх болно. Гулгуурын тунелд ямар ч гэрэл нэвтэрдэггүй бөгөөд энэ нь гулгаж байгаа хүмүүст айдас бэлэглэж, улам илүү кайфыг өгөх аж. 

АНУ, Техас муж " Cliffhanger"

15 АНУ, Нью Жерси муж "Cannonball Loop"

Энэ нь хамгийн аюултай, аймшигтай усан гулгуурын нэг билээ. 1980-аад оны үед бүтээгдсэн бөгөөд таныг 360 градус эргүүлээд газар чулуудчихна гээд боддоо. Үүнийг туршиж үзэхийн тулд хүмүүсийг 100 доллараар хөлсөлж авч байсан гэдэг бөгөөд нээлтээ хийгээд 1 сар ч хүрэлгүй хаалгаа барьсан байна. Учир нь үүгээр үйлчлүүлсэн хүмүүс хамраа гэмтээж, нуруугаа хугалж гэхчлэн бэртэж гэмтсэн юм. Харин өдгөө үүнтэй ижил 360 градусын эргэлттэй усан гулгуурыг бүтээж байгаа билээ.

АНУ, Нью Жерси муж "Cannonball Loop"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()