1
"Солиот шинжээч"
1762-1834 оны хооронд амьдарч байсан Жиованни Альдини (Giovanni Aldini) нь хүний бие судлаач, профессор мэргэжилтэй нэгэн байжээ. Харин тэрээр нэг удаа ажлынхантайгаа хамтарч, цахилгаан гүйдэл ашиглан, эмчилгээ хийж үзсэн юм.Тэрээр үүнийг туршихаар Европыг тойрч, хүн амьтанг тогонд цохиулж туршилт хийн явжээ. Түүний энэхүү аймшигт үйлдэл, судалгааг нь хүмүүс жигшин, эмээж "солиотой шинжээч" хэмээн нэрлэх болсон байна. 1803 онд тэрээр Лондон хотын мэс заслын танхимд очиж, нэгэн цогцсыг ашиглан, цахилгаан гүйдлээр цохиулж үзсэн байна. Хамгийн гайхалтай нь өнөөх цогцосны хамаг бие нь чичирч, булчингууд нь ажиллагаанд орж, нүд нь хагас нээгдсэн гэдэг шүү.
2
Зомби
Зомби гэгч урьд өмнө байсан эсэх нь тун ч эргэлзээтэй асуудал билээ. Харин 1962 оны 5-р сард Гайтиан хотод нэгэн залуу, золгүй тохиолоор нас баржээ. Түүнийг Клэйрвиүс Нарциззэ (Clairvius Narcisse) гэдэг байсан бөгөөд тэрээр 1980 он гэхэд амьд явж байсан нь гайхшрал төрүүлнэ. Тэрээр энэ тухайгаа "Би яах аргагүй үхсэн. Авсанд хийлгээд, газарт булуулсан. Гэхдээ би энэ бүхнийг болж байгааг мэдээд байсан юм. Харин тэндээс эмч намайг гаргаж, асар хүчтэй тариа тарьж, зомби болгож хувиргасан юм" хэмээжээ. Энэ мэтчилэн тус хотын эмч үхсэн хүмүүсийг эргүүлэн сэргээж зомби болгон, нэг төрлийн аймшигт туршилж хийж байсан гэдэг. Үүнийг олж мэдсэн судлаач Вэйд Дэвис (Wade Davis) тус хотыг зорин, зомбинуудыг судалж үзжээ. Гэтэл тэднийг хордуулсан эмэнд мэдрэлийн системийг устгах "тетродотоксин" хэмээх бодисыг суулгасан болохыг тогтоосон бөгөөд үүнийг нь устгаж, цаашдаа зомби бий болгох явдлыг ул мөргүй устгасан аж.
3
Хорны лаборатори
Зөвлөлт Холбоот Улсад байрлах тус лаборатори нь хамгийн хүчирхэг хор ерөндөгийг туршин, гаргадаг байжээ. Нэг удаа тэдний гаргасан өнгө, үнэр, амтгүй хор нь хамгийн ихээр ашиглагдах болсон юм. Энэ нь амтлах төдийд зүрхэнд нөлөөлж, тэр дор нь амийг нь авч одох хүчтэй эд байсан аж. Үүнийг туршиж үзэхийн тулд гэм зэмгүй олон хүн амиа алдсан байдаг билээ.
4
"Бодол санаа удирдагч"
1960 онд Испани улснаа Хосе Дельгадо (Jose Delgado) хэмээх шинжээч эрхэм, судалгаа явуулж, уурт бухыг номхотгож чаджээ. Ингэхдээ тэрээр гартаа радио төхөөрөмж барьж байсан төдийгүй үүгээрээ бухны бодлыг удирдаж байсан юм. Түүнийг ир хэмээн дохиход бух ирэх бөгөөд яв гэх дохио өгөхөд цааш явж байсан төдийгүй ганц бух ч биш хүнийг ч мөн ингэж болохыг тэд судалж байсан билээ. Энэ нь нэг ёсондоо уур бухимдлыг барьж байх зориулттай зүйл аж. Гартаа төхөөрөмжийг барих ба бухны биед удирдах үүрэгт төхөөрөмжийг суулгаж өгснөөр энэ нь үр дүнгээ өгч байсан гэдэг.
5
Эгас Монис (Egas Moniz)
Эгас Монис нь Португалийн мэдрэлийн эмч бөгөөд шизофренийг эмчлэх тал дээр арга хайж, судалгаа хийж байсан юм.Тэрээр ямартай ч тархинд мэс засал хийж, эмчилгээгээ амжилтай болгосон төдийгүй шизофренийг эмчлэх аргыг олсон гэдгээрээ Нобелийн шангал хүртэж байсан аж. Эгас Монис 1952 онд анхны эмээ танилцуулж, өвчтөнүүд дээр туршсан байна. Гэтэл харамсалтайгаар түүний эмийг ууж хэрэглэсэн зарим хүмүүсийн өвчин нь улам дордож хүндрэх болсон төдийгүй босч ч чадахаа больсон хүмүүс ч олон байсан аж.
6
Иван Павлов (Ivan Pavlov)
Оросын нэрт эрдэмтэн, физиологич Иван 1890-аад оны дундуур ноход яагаад хоол харан шүлсээ гойжуулдаг болохыг судалж, үр дүн, хариултыг гаргаж ирсэн байна. Ингэхдээ нохойны харгалзагч нь тодорхой цагт хонхоо дуугаргадаг байсан бөгөөд энэ нь нохдын хооллох цаг болсны дохио байжээ. Түүнийг хонхоо дуугаргахад нохдынх нь шүлс нь савирч, хариу үйлдэл үзүүлж эхэлдэг байжээ. Ингэж харгалзагч, хонх, ноход, хоолны цагийг уялдуулан холбож өгснөөр нэгээс нөгөөд нөхцөлдөн холбогдож өдөөлт өгч байгаа болохыг олж илрүүлжээ.
7
Оросын анхны сансрын нисгэгч
1957 оны 11-р сарын 3-ны өдөр Зөвлөлт Холбоот улс сансарт хөлгөө нисгэх болсон бөгөөд энэхүү онцгой даалгаварыг Лайки гэх нэртэй нохойд үүрүүлжээ. Түүнийг "Спутник-2" хөлгөөр сансарт нисгэсэн боловч харамсалтай нь эргэж ирээгүй юм. Лайка нохой дэлхийн татах хүчний нөлөөллөөс гарч, ямар ч асуудалгүй тойрог замд оржээ. Аялал эхэлснээс 5-7 цагийн дараа халуун агаар, балмагдалд орсноос Лайка нохой үхжээ. Үүгээр амьд бие организм, дэлхийн татах хүчний дутагдлыг удаан хугацаагаар тэвчиж чадна гэдгийг батлан харуулсан юм.
8
Гэдэсний өвчин
Виллиам Бэүмонт (William Beaumont) 1812 оны 6-р сард эрүүл мэндийн лицензээ хүлээн авч, албар ёсоор эмч, судлаач болов. Харин удалгүй түүнийг цэрэгт дуудаж, эмч болгожээ. Тэрээр гэдсэндээ сумны шарх авсан нэгэн цэргийг эмчлэх хэрэгтэй болсон бөгөөд түүнийг эдгээсэн боловч гэдэс хэсэгт нь нүх үүсэж, энэ нь анихгүй байв. Иймд Виллиам түүний онгорхой гэдсийг ашиглан, хоол боловсруулах системийг судлаж үзсэн байна. Энэ нь түүний хувьд томоохон дэвшил болсон төдийгүй алдар нэртэй нэгэн болгосон юм. Түүний энэхүү судалгааны үр дүнд хүн төрөлхтөн ходоодны талаар олон зүйлсийг мэдэж авсан бөгөөд хамгийн томоохон зүйл нь ходоодны хүчил аж.
9
Биологийн дайн
1950-аад оны үед 230,000 гаруй шумуул цэргүүд рүү дайрсан байна. Үүнээс болж 6,7 цэрэг амиа алдсан бөгөөд чухам юунаас болж шумуулууд ийн дайрах болсны судалж, үзсэн юм. Гэтэл АНУ-ын цэргийг устгах гэсэн дайснуудын бодлогоос байсан бөгөөд тэд хорт шумуулыг онгоцоор доош хаяж байсан юм.
10
"Unit 731"
1936 онд Япончууд химийн болон бактериологийн зэвсэг турших, үйлдвэрлэх даалгавартай нэгэн нууц отрядыг байгуулж, Хятад улсын нутаг дэвсгэр дээр ажиллагаанд оруулжээ. Отрядын бүрэлдэхүүнд жирийн цэргүүд биш, харин эмч, эрдэмтэд гэх мэт эрдэм мэдлэгтэй хүмүүс багтаж байлаа. Хятадыг сонгосон нь санамсаргүй зүйл биш. Хэрэг бишдэж нууц задарвал, Хятадын хүн ам л хохирохоос биш, Японы ард иргэдэд аюулгүй байв. Хамгийн гол нь ажиллагааны материал буюу нохойноос дор гэгддэг олзны хүмүүс олон байсан аж. Олзныхон дээр хийж байсан туршилт нь гол төлөв төрөл бүрийн өвчин үүсгэгчдийг судлах явдал байв. Дэлхийн 2-р дайны сүүлээр хорт чанараараа жирийн бактераас 60 дахин илүү хүчтэй тахлын вирусыг хүмүүс дээр туршиж байжээ. Ингэхдээ тусгай бэлдсэн торонд хүмүүсийг хөдлөх аргагүй болтол дүүргэн чихээд, дараа нь тэсрэх бөмбөгөнд хийсэн вирусыг дэлбэлж халдаадаг байж. Олзны хүмүүс амь тавин орилолдох боловч хэн ч үл тоох бөгөөд тэднийг гол тасраагүй байхад нь мэдээ алдуулалгүй задлан хийж, эд эрхтнүүдийг нь гарган, вирус организмыг хэрхэн идэж байгааг задгай чигээр нь ажигладаг байлаа. Өнөөх өрөвдөлтэй хүмүүс хэдэн өдөр тарчлаад амьсгал хураахад тэднийг хүүр шатаах газар руу шилжүүлдэг байжээ.