Юнимюзикийн хэрэглэгч Дубай руу хосоороо явах эрхийн эзэн боллоо

2016-07-26, 11:05
3,882

Юнител групп Юнимюзик үйлчилгээний хэрэглэгчдийнхээ дунд “Дубайд хосоороо” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж өндөрлөлөө. Юнимюзикийн хэрэглэгчид дуучин Б.Лхагвасүрэнгийн “Толин хул” дууг 6-р сарын 23-наас 7-р сарын 19-ний өдрүүдэд татаж авснаар энэхүү хөтөлбөрт оролцсон юм.

Юнимюзикийн хэрэглэгч Дубай руу хосоороо явах эрхийн эзэн боллоо

Тэгвэл өнгөрсөн Мягмар гаригт хөтөлбөрийн ялагч тодорч 8666ХХХХ дугаартай, Өвөрхангай аймгийн Баянгол сумын малчин И.Батсайхан цөлийн сарнай Дубай хот руу 4 шөнө, 5 өдрийн аялалд хосоороо явах эрхтэй боллоо. Ялагч болсон И.Батсайхан орон нутгаас ирж амжаагүй учир түүний эгч Ч.Сумъяа шагналыг гардаж авсан билээ.

Ялагчийг тодруулах арга хэмжээг Gogo Facebook хуудсаар шууд дамжуулан хүргэсэн бөгөөд тусгай программын тусламжтайгаар, санамсаргүй байдлаар тодруулсан юм.

Морио дээдэлдэг Монгол түмний хийморь сүлдийг бадрааж, омогшил бахархалыг төрүүлсэн, баяр наадмын сүлд дуу болсон 15 жилийн түүхтэй “Толин хул” дууг Юнимюзик-дээ татаж аваад “Дубайд хосоороо” хөтөлбөрийн ялагч болсон И.Батсайхандаа аз хийморь, амжилт бүтээлийн дээдийг хүсье. И.Батсайхан дараах маршрутын дагуу аялах юм.

Улаанбаатар -Дубай - Улаанбаатар

/4 шөнө, 5 өдөр/

1-р Өдөр 

Өглөө эртлэн Улаанбаатараас Дубай чиглэлд ниснэ. МИАТ-ийн  агаарын хөлөг Арабын нэгдсэн Эмират Улсын алдарт хот Дубайг  зорино. Нислэг 9   орчим цаг үргэлжилсэний дараа Дубай хотод ирнэ. Ингээд онгоцны буудал дээр орон нутгийн хөтөчтэйгээ уулзан,  4 одтой олон улсын буффет ресторанд оройн  хоолоо зооглонгоо шөнийн Дубайтай танилцана.

2 -р өдөр.

Өглөөний цайгаа зочид буудалдаа уугаад, Дубай хотоор аялна. Дэлхийн 8 дахь гайхамшиг хэмээн алдаршсан “The Palm Jumeirah” хэмээх хиймэл арал дээр очно. Энэхүү аугаа том бүтээн байгуулалт болох хүний гараар бүтээсэн хиймэл арал нь 6 км-ийн диаметртэй бөгөөд   17 мөчир бүхий  дал модны хэлбэртэй. Дал модыг тойрон хоёр “хавирган сар” орших ба түүн дээр арабын холбоо үсгээр яруу найргийн үг бичсэн байна.  Мөн  «Пальм Джумейра» арал дээр орших “Atlantis The Palm” хэмээх 5 одтой тансаг зочид буудалтай танилцана.  Арабын ертөнцийн гайхамшигт  хотоор хийх аялалаа үргэлжлүүлж орчин үеийн лалын шашны алдарт уран барилга болох “Жумейра” (Grand Mosque, Jumeirah) лалын сүмийг үзнэ. Энэхүү сүм нь Арабын Нэгдсэн Эмират улсын мөнгөн тэмдэгт “dirham”-ын 500-тын дэвсгэрт дээр байдаг. Мөн далайн эргээс 280 м зайд орших  хиймэл арал дээр баригдсан Дубайн нэрийн хуудас болох далбаат завьны хэлбэр бүхий 7 одтой “Burj Al Arab” буудлыг харж дурсгалын зургаа татуулна. Үдийн хоолны дараа Араб маягийн хот-цайзад  байрлах Дубайн түүхийн музейгээр  зочилно. Энэ музейд та орчин үеийн техникийн тусламжтайгаар Дубайн өнгөрсөн үеийн түүхийг сонирхон үзэх боломжтой.

Дараа нь Эмиратс Молл худалдааны төвийг зорино. Дубайн усан оргилуур үзэж сонирхон усан онгоцоор аялана. Эндээс шөнийн Дубай хот бүхэлдээ гайхамшигтай харагддаг. Усан онгоцон дээр олон улсын буфет оройн хоол зооглоно

3 -р өдөр

Өглөө зочид буудалдаа өглөөний цайгаа  ууна. Дараа нь Араб ёс заншилтай танилцана. Дубайн эртний усан тээврийн нэг болох Абра (усан такси)-гаар аялан Дэйрад очин Дубайд ирсэн хүн бүрийн заавал очих ёстой газар болох “Gold Souk буюу “ Алтны зах”, Персийн булангийн салшгүй нэгэн хэсэгт тооцогддог “Spice Souk” буюу Халуун ногоо, жимсний захаар орж  алт, үнэт эдлэл, гоёлын зүйлс мөн жимс жимсгэнийг хямд үнээр  худалдан авах боломжтой.    Үдээс хойш  Эмиратийн аялалын хамгийн сэтгэл хөдөлгөсөн, мартагдашгүй дурсамжийг  танд үлдээх элсэн цөлийн  жийпний аялал эхэлнэ. Шаргалтан харагдах манхан дээгүүр Ланд 200 хөлөглөн давхиж, ганц бөхт тэмээ унан, Арабын Хэнна шивээс хийлгэж, арабын алдарт бэлхүүсний бүжиг үзэн, үндэсний хувцас өмсөн дурсгалын зургаа татуулж, жимсний амтат шиша тамхийг нь татан анивчин гялалзах оддын доор нэгэн гайхалтай үдшийг өнгөрүүлнэ. 

4-р өдөр.

Өглөөний цайны дараа автобусаар  Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотыг зорино. Абу Дабид ирсний  дараа дэлхийн лалын хамгийн том 6 сүмийн нэг бөгөөд уран барилгын гайхамшиг болох  Шейх Зайдагийн сүм (Shaikh Zayed Mosque) –ийг үзнэ. Энэхүү сүмд  40 мянган хүн  нэгэн зэрэг мөргөл үйлдэх боломжтой  бөгөөд мөргөлийн гол танхим нь  9 мянган хүний багтаамжтай байна. Мөн Абу-Дабигийн үзэсгэлэнтэй газрын нэг болох “Corniche Road”  хэмээх далайн эргээр зугаалан, далайн цэвэр агаараар амьсгалахын зэрэгцээ  “Lu Lu” хэмээх хиймэл арлыг харах болно. Дараа нь дэлхийн хамгийн тансаг зочид буудлын тоонд багтдаг, 1,9 тэрбум  фунт стерлингээр баригдсан “The Emirates Palace” хэмээх 8 одтой зочид буудлын гадна байдалтай танилцана. Үдийн хоолны дараа Дубайд буцаж ирнэ. Ингээд далайн эрэг дээр амран чөлөөт цагаа өнгөрүүлнэ.

5 -р өдөр.

Өглөө  зочид буудалдаа өглөөний цайгаа  ууна.  Чөлөөтэй амран 12 цагт Зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгч орон нутгийн хөтөчтэйгээ уулзан Улаанбаатар хотыг зорихоор нисэх онгоцны буудал руу хөдлөнө.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.