Ганцхан сарын дотор харвингүй болгох хялбар аргууд

Эмэгтэй хүн бүр л гуалиг сайхан биетэй болж, гудамжаар бардам алхахыг хүсдэг нь нууц биш. Харин өөрийн хүссэн бие галбирыг олж авна гэдэг тухайн хүнээс багагүй зориг тэвчээр, хүч хөдөлмөр, цаг хугацаа шаардана. Иймд та бүхэндээ 3 долоо хоногийн дотор галбиржин, өөрийн хүссэн галбирыг олох боломжтой гайхалтай аргуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

Ганцхан сарын дотор харвингүй болгох хялбар аргууд

1 Калорийг нь тооцоолох

Хаа таарсан бүхнээ идэж явах нь хэт их таргалахын шинж юм. Та идэж, ууж байгаа бүхнээ ажиглаж, калорийг нь тооцоолж байгаарай. Өдөрт та 1200-1600 калорийг хоол хүнснээс авах ёстой бөгөөд ингэснээр өөрт хэрэгтэй эрдэс бодис, уургыг олж авлаа гэсэн үг. Цаашлаад тус калорио шатааж, эрсдлээс өөрийгөө сэргийлэх нь турах нэгэн гарц болох юм. Ингэснээр та түргэн хугацаанд таргалалтаас ангижирч, хүссэн жин, галбиртаа нэг алхам ойртох болно. 

Калорийг нь тооцоолох

2 Зорилгодоо тууштай бай

Нэгэнт л турна, сайхан бие галбиртай болно хэмээн шийдсэн бол өөртөө итгэлтэй, тууштай байх хэрэгтэй. Ингэхдээ төлөвлөгөө гаргаж, үүнийхээ дагуу хичээж, хөдөлмөрлө. Долоо хоногт 2 кг жин хасна хэмээн тооцоолж, хоол, дасгалаа зохицуулан хүссэн хэмжээндээ хүрээрэй. Хамгийн гол нь таны сэтгэлийн хат бүхнийг шийдвэрлэнэ гэдгийг бүү мартаарай бүсгүйчүүдээ!

Зорилгодоо тууштай бай

3 Өглөөний цайгаа тогтмол ууж байх

Та хичнээн яарч, амжихгүй байлаа ч гэсэн өглөөний цайг тогтмол ууж хэвших хэрэгтэй. Энэ нь таны жинг хасахгүй ч гэлээ, биеийг тань эрүүлжүүлж, элдэв ходоодны өвчлөлөөс сэргийлнэ. Үүнээс гадна өглөө сайн идэж авбал өдөр, орой идэх хоол тань багасч, таргалалтыг мартуулна. 

Өглөөний цайгаа тогтмол ууж байх

4 Ус сайн уу

Та аль болох усыг сайтар уух хэрэгтэй. Өдөрт дор хаяж, та өдөрт 2-4 литр ус уух ёстой юм шүү. Таргалалтын нэг шалтгаан нь бие организмын усны хомсдол байж ч болно. Хачирхалтай мэт боловч хүн хичнээн бага ус уух тусам биед их ус хуримтлагддаг. Эсүүд усаар дүүрсэн байх тул бие хавагнаж, илүүдэл жинтэй мэт харагдана. Харин та ус их ууж эхэлбэл бие организм усыг хуримтлуулах шаардлагагүй болж, жин ч буурдаг байна. 

Ус сайн уу

5 Хар кофе

Хар кофе нь өөртөө их хэмжээний антиоксидант агуулдаг бөгөөд энэ нь таныг түргэн хугацаанд тураах үйлчилгээтэй. Мөн түүнд агуулагдах кафейн нь калори, өөх тосыг шатааж, турах явцыг түргэсгэнэ. Гэхдээ та кофендоо элсэн чихэр хийлгүй, шууд уух ёстой гэдгээ мартуузай. 

Хар кофе

6 Ногоон цай

Турахад ногоон цайнд баялаг агуулагддаг кахетин хэмээх биенээс хор гадагшлуулдаг антиоксидант сайнаар нөлөөлдөг. Энэхүү бодис нь өөхийг шатааж, бодисын солилцоог сайжруулдаг. Ногоон цай нь цусан дахь сахарын хэмжээг багасгаж судасны ханыг цэвэрлэнэ. Түүнээс гадна цусанд агуулагддаг глюкоз нь биднийг чихэрлэг зүйл ихээр хэрэглэхийг шаарддаг. Харин ногоон цай нь энэ асуудалтай тэмцэхэд тусална.

Ногоон цай

7 Элсэн чихрээс татгалз

Дан ганц элсэн чихрийг идэж хэрэглэхээс ч бус чихрийн өндөр агууламжтай бүтээгдэхүүнээс ч мөн татгалзаарай. Энэ нь таныг таргалуулаад зогсохгүй, зүрхний хэвийн ажиллагаанд ч мөн сөргөөр нөлөөлдөг.

Элсэн чихрээс татгалз

8 Муу нүүрс ус

Нүүрс ус нь цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлж, цаашлаад чихрийн шижинтэй болгож ч мэднэ. Та нүүрс ус ихээр агуулсан хүнсийг идэж хэрэглэвэл цаашлаад идэх дур хүсэл оргилж, хүслээ тэвчихэд ч бэрх болгодог юм шүү. 

Муу нүүрс ус

9 Дасгалаа зохичуул

Та хэр их идэж байгаагаас хамаарч, дасгал хөдөлгөөн хийх, калорио шатаах хэрэгтэй. Их идсэн атлаа бага дасгал хийх нь үр дүнгүй, бага идсэн атлаа хэт их дасгал нь хийх нь бие сульдаах гэхчлэн сөрөг тал ч их бий. Тиймээс яг л тааруулж, өөрийн биеийн онцлогоосоо хамаарч хийх дасгалаа сонгоорой. 

Дасгалаа зохичуул

10 Эрүүл хүнс

Турахад хамгийн гол нөлөө үзүүлэх зүйл бол эрүүл зөв хооллолт юм. Ингэхдээ та шим тэжээл сайтай, витаминаар баялаг жимс, хүнсний ногоог хэрэглэж заншаарай. Зөв хооллоод, дасгалаа тогтмол хийхэд л турах гэдэг асуудалгүй болж хувирна шүү. 

Эрүүл хүнс

11 Халуун ногоо

Халуун ногоог хоолондоо хийж хэрэглэх нь хоол боловсруулах системийг түргэсгэж, цаашлаад калори ихээр шатаана. Мөн хоолны дуршлыг буруулах тул турах хүсэлтэй хүмүүсийн сайн найз болох нь гарцаагүй. 

Халуун ногоо

12 Уураг

Хүмүүс турна гэдгийг мах идэхгүй, зөвхөн ногоо идэж амьдрах хэмээн ташаа ойлгож, өөрсдийгөө зовоох нь элбэг. Турахын тулд танд ч бас маханд агуулагдах уураг хэрэг болно гэдгийг үргэлж санаж яваарай. Үхрийн мах, тахианы цээж мах, өндөг, салмон загас зэрэг уургийн өндөр агууламжтай бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж занших нь зүйтэй. 

Уураг

13 Сайн нүүрс ус

Нүүрс усыг дотор нь сайн болон муу гэж ангилна. Энэ нь тухайн хүнсний бүтээгдэхүүний агууламж, гарал, үзүүлэх өөрчлөлт зэргээс хамаарсан хэрэг аж. Та сайн нүүрс устай бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэх ёстой бол муу нүүрс ус агуулах бүтээгдэхүүнээс холуур явах ёстой. Сайн нүүрс ус агуулсан бүтээгдэхүүн гэдэг нь байгалийн гаралтай, витаминаар баялаг, биед гайхалтай үр дүн үзүүлж, тураадаг зүйлс юм. Жишээлбэл үүнд хүнсний ногоо, жимс, бор будаа, бор гурил зэрэг багтана. 

Сайн нүүрс ус

14 Түргэн хоолыг март

Түргэн хоолонд агуулагдах хэт их давс, элсэн чихэр, хөөлгөгч бодис, калори зэрэг нь биднийг огцом таргалуулж, ходоодны үйл ажиллагааг үгүй хийж байдаг юм. Хэрэв та түргэн хоолонд донтсон нэгэн бол турах талаар бодоод ч хэрэггүй. Турах зорилго урдаа тавьсан л бол үүнээс татгалзаж аль болох хол яваарай. 

Түргэн хоолыг март

15 Нуугдсан калори

Бидний мэдэлгүй ихээр хэрэглэдэг хүнсэнд ч мөн калори ихээр нуугдан, агуулагдаж байдаг. Майонез, салат амтлагч, крем, бяслаг, цөцгийн тос, ургамлын тос гээд л эдгээр бүтээгдэхүүнд ч мөн их хэмжээний калори байдаг тул хэрэглээгээ зохицуулж, аль болох бага ашиглахыг хичээгээрэй. 

Нуугдсан калори

16 Гликемик индекс

Энэ нь хүнсний бүтээгдэхүүн цусан дахь сахарыг хэр хурдан өсгөж байгааг харуулдаг үзүүлэлт бөгөөд аль болох гликемик индекс багатай бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэж байх нь зохилтой. Эрсдэл нэмэгдүүлэх ГИ өндөртэй хүнс гэдэгт төмс, цагаан талх, гоймон, амтат бялуу, нарын боов, зэрэг цагаан гурилтай хүнс багтдаг бол ГИ багатай хүнсэнд хүнсний элслэг ихээр агуулагддаг хүнс багтдаг юм.

Гликемик индекс

17 Кардио дасгал

Кардио дасгал нь өөх тарганыг түргэн хугацаанд шатааж, хэдхэн хоногын дотор гуалиг сайхан болгох шидтэй. Энэ нь биеийг чангалж, өөхийг шатаахаас гадна хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжиж байдаг тул хамгийн үр дүнтэй хэмээгддэг аж. 

Кардио дасгал

18 Алх

Та унаа, машинд сууж явахаас алхахыг илүүд үзээрэй. Эрүүл биед саруул ухаан гэгчээр таны сэтгэл санааг сэргээж, биеийн тань алжаалыг тайлж өгөх болно. Турахад ч мөн гайхалтай үр дүн үзүүлэх тул та байнга алхаж заншаарай. 

Алх

19 Сайн унт

Хангалттай сайн унтаж амарсны эцэст таны хоолны дэглэм, дасгал хөдөлгөөн тань үр дүнгээ өгч, эрүүлээр тураах болно. Та дунджаар 8 цаг унтах ёстой бөгөөд ингэснээр таны биед хангалттай хэмжээний эрч хүч хуримтлагдаж, өглөөг гайхалтайгаар угтах юм. 

Сайн унт

20 Согтууруулах ундаа

Согтууруулах ундааг эмийн журмаар хэрэглэхэд биед эерэг үр дүн үзүүлдэг боловч ихээр хэрэглэхэд хор болж хувирдаг билээ. Тиймээс та тунг нь тааруулж, болж өгвөл үүнээс зайлсхийж байгаарай. Жишээлбэл шар айраг гэхэд өөрөө илчлэг ихтэй бүтээгдэхүүн биш боловч үүнд агуулагддаг гол түүхий эд болох зөрөг цэцгийн ханд, спирт, нүүрсхүчлийн хий зэрэг нь хоолны дуршлыг нэмэгдүүлдэг юм.

Согтууруулах ундаа

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()