Таныг хамгийн ихээр таргалуулдаг 10 хүнс

Таргалалт нь хүн бүр, ялангуяа эмэгтэй хүмүүсийн хамгийн ихээр айж явдаг зүйл билээ. Бид үүнээс сэрэмжилж, хол байхыг хүсдэг боловч нэг л мэдэхэд хэдийн нэвчин орсон байдаг юм. Үүний шалтгаан нь буруу хоол хүнс, дасгал хөдөлгөөний дутагдал зэрэг аж. Иймд та бүхэндээ таныг хамгийн ихээр таргалуулдаг хүнсийг танилцуулахаар бэлтгэлээ. 

Таныг хамгийн ихээр таргалуулдаг 10 хүнс

1 Цөцгийн тос

Бидний өдөр тутамдаа хэрэглэж байдаг масло буюу цөцгийн тос нь таныг аажмаар таргалуулж байдаг юм. Энэ нь өөртөө их хэмжээний "хлостерин" агуулж байдаг бөгөөд цаашлаад зүрхэнд ч сөргөөр нөлөөлөх магадлалтай. Мөн илчлэг өндөртэй байдаг билээ. 

Цөцгийн тос

2 Утсан мах

Зайдас, утсан гахайн мах зэрэг хүнсээс аль болох татгалзаж байгаарай. Учир нь энэ нь өөртөө асар их хэмжээний илчлэг агуулж байдгаас гадна эрүүл мэндэд тань ч хор хөнөөл ихтэй байдаг аж. Үүнийг ихээр тогтмол хэрэглэх нь таргалах гол үндэс болж, таны эрүүл мэндэд хохирол учруулна. 

Утсан мах

3 Хийжүүлсэн ундаа

Хийжүүлсэн ундаа уудаг хүмүүсийн таргалах магадлал 70 хувиар илүү байдаг. Долоо хоногт нэг хийжүүлсэн ундаа тогтмол уугаад байвал жилийн дотор 5 кг нэмдэг байна. Тэгвэл өдөрт нэг удаа уувал жилд 35 кг нэмнэ гэсэн үг юм. Таргалуулахгүй хэмээн зарласан хийжүүлсэн ундаа ч мөн адил, сахарын агууламж ихтэй учир хоол идэх дуршлыг нэмэгдүүлдэг.

Хийжүүлсэн ундаа

4 Чихэр орлуулагч

Хүмүүс үүнийг элсэн чихрээс бага таргалуулна, ерөнхийдөө эрүүл хүнс хэмээн ташаа ойлгодог. Үнэн хэрэгтээ энэ нь элсэн чихрийг бодвол амт багатай боловч, үүнд агуулагддаг химийн бодисууд нь таныг таргалуулж, эрүүл мэндэд тань аюул занал учруулж байдаг юм шүү. Энэ нь таны цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлж, дотоод эрхтэнгүүдийг өөхлүүлж байдаг аж.  Мөн эрдэмтэд  энэ нь бие организмын калори хуваарилах ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг болохыг тогтоосон байдаг. 

Чихэр орлуулагч

5 Шарсан хуурсан хүнс

Хэт их тосонд шарсан хүнснээс татгалзах ёстой гэдгийг бид бүгд мэдэх боловч төдийлэн хориглож чаддаггүй гэмтэй. Гэхдээ та одооноос өөрчлөгдөх хэрэгтэй. Энэ нь таныг асар их хэмжээгээр таргалуулаад зогсохгүй хорт хавдар үүсэх шалтгаан нь ч болно. 

Шарсан хуурсан хүнс

6 Попкорн

Попкорны найралганд хүний биед хэрэгтэй, ашиг тустай ямар ч амин дэм байдаггүй юм. Үүний хольцонд  натри, өөх тос, сода зэрэг агуулагддагаас гадна илчлэг ихтэй байдаг учраас маш хурдан таргалуулна. Цаашлаад эрүүл мэндийг тань үгүй хийж, орхидог байна.

Попкорн

7 Лаазалсан бүтээгдэхүүн

Лаазалсан хүнсний бүтээгдэхүүнд бисфенол гэх химийн бодис агуулагддаг. Одоогоос 2 жилийн өмнө лабраторид хийсэн судалгаагаар бисфенол гэх химийн бодис нь хулганы төв мэдрэлийн генд нөлөөлж байсныг тогтоосон түүхтэй. Тиймээс энэ нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй төдийгүй асар ихээр таргалуулж, өөхлүүлнэ. 

Лаазалсан бүтээгдэхүүн

8 Бэлэн гоймон

Бэлэн гоймонг биед тустай бус гэдгийг хүн бүр л мэддэг боловч татгалзаж чадалгүй өнөөг хүрсэн нэгэн ч бий. Энэ нь магадгүй хамгийн хортой хүнс байж болох бөгөөд хэнийг ч байлаа гэсэн түргэн хугацаанд хөөлгөж, таргалуулж орхидог уршигтай. Хоол боловсруулах системийн ажиллагааг цалгардуулж, шингэхгүй байсаар өөх болон биед нэвчин, цаашлаад ходоодны шархлааг ч үүсгэдэг байна.

Бэлэн гоймон

9 Цагаан талх

Цагаан талх нь амин дэм, ач тус багатай бөгөөд өөх тосноос илүү биднийг таргалуулж, хохироож байдаг аж. Энэ нь өөртөө хөөлгөгч ихээр агуулдаг тул таргалуулах нь гарцаагүй. Мөн үүнээс гадна мэдрэлийн системд сөргөөр нөлөөлж, уур бухимдал төрүүлдэг гэдгийг судалгаагаар тогтоожээ. 

Цагаан талх

10 Шар айраг

Шар айраг өөрөө илчлэг ихтэй бүтээгдэхүүн биш боловч үүнд агуулагддаг гол түүхий эл болох зөрөг цэцгийн ханд, спирт, нүүрсхүчлийн хий зэрэг нь хоолны дуршлыг нэмэгдүүлдэг юм. Энэ нь хүнийг шаардлагатайгаас илүү их идэхэд хүргэж улмаар таргалуулдаг аж. 

Шар айраг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()