1
Инээмсэглэх
Инээмсэглэл гэдэг нь бусдад сайхан сэтгэгдэл төрүүлэх хамгийн чухал зэвсгийн нэг болов уу. Мэдээж хэрэг, уулзсан хүн рүүгээ ярзайтлаа инээгээд байвал, тэр нь харин ч нөгөө хүндээ таагүй сэтгэгдэл төрүүлдэг. Тиймээс та зөв цаг үедээ хүмүүст сайхан инээмсэглэлийг харамгүй зориулж байгаарай.
2
Мэндлэх
Харилцааг цаашид амжилттай өрнүүлэх хамгийн чухал зүйлсийн нэг бол тухайн хүнтэй түрүүлж мэндлэх явдал юм. Хүнтэй мэндлэхэд заавал ихэмсэг байх шаардлагагүй. Зарим хүмүүс хүнтэй эхэлж мэндлэх нь өөрийгөө доош нь хийсэн хэрэг хэмээн эндүүрдэг. Үнэндээ энэ нь харин ч эсрэгээрээ таныг илүү боловсон, ёс журамтай санагдуулдаг ажээ. Хүнтэй мэндлэхдээ юун түрүүнд харц дээгүүр, тухайн хүний хөл рүү ширтвэл үнэхээр бүдүүлэг сэтгэгдэл төрүүлдэг байна.
3
Хэлэхээсээ өмнө бодох
Юун түрүүнд та, хэн нэгэнд хэлэх зүйлсээ толгойдоо сайтар тунгаан бодож байгаарай. Амандаа таарсан үгээ хэлж, анх уулзсан хүндээ таагүй сэтгэгдэл төрүүлэх нь мэдээж үнэхээр онцгүй юм. Тиймээс өөрийн үг үйлдэл, сэтгэл хөдлөлөө хүртэл нарийн тооцох нь чухал юм.
4
Хэн урьсан нь тооцоогоо хийх
Хэрвээ та хэн нэгэнтэй анх удаа хооллох саналыг тавьсан бол та түрүүлж тооцоог даах хэрэгтэй. Хэрвээ санаандгүй байдлаар таарах, хамт хоолонд орох хэрэг гарвал харилцан хувааж төлөх, зэргээр санхүүгээ тооцох хэрэгтэй. Хэн ч анхны уулзалтынхаа дараа тооцоогоор шатахыг хүсэхгүй шүү дээ.
5
Харцаа хянах
Та ярилцаж буй хүнийхээ нүдийг хараад юу хүсэж байгааг нь амархан мэдэж болно. Учир нь харц гэдэг хүний дотоод сэтгэл, сэтгэл хөдлөлийг шууд дамжуулж байдаг. Мэдээж илэрхий зүйлүүд дээр хүмүүсийн харцыг уншиж болох ч ихэнх тохиолдолд тэд бодлоо үнэхээр сайн нууж чаддаг. Зарим хүмүүс өөрийн ч мэдэлгүй хэн нэгэн рүү муухай харах үе байдаг шүү дээ. Түүнчлэн ярилцаж буй хүнийхээ нүд рүү, эсвэл хоёр нүдний голын цэгрүү харж байгаарай.
6
Шударга бай
Анхны уулзалтыг сайхан болгох ёстой гээд тухайн хүндээ худал хуурмаг харилцах хэрэггүй. Өөрийнхөөрөө илэн далангүй байж, ямар нэгэн халхавч, маскийг зүүх хэрэггүй юм. Үргэлж хуурмаг дүр эсгээд байхгүйгээс хойш, өөртөө мөн хамтрагчдаа аль болох шударга хандаарай.
7
Нэгэн хэвийн уйтгартай байдлаас татгалзах
Анхны болзоо хүмүүст хамгийн хүчирхэг сэтгэгдлийг төрүүлдэг. Тиймээс түүнийг хэзээ ч мартагдашгүй, хөгжилтэй, эсвэл адал явдалтай өнгөрүүлэх хэрэгтэй. Ингэснээр та хоёрын хэн хэн нь энэ өдрийг хэзээ ч мартахгүй, үүрд дурсах болно. Гэхдээ хэмжээ хязгаарыг тааруулахгүй бол байдлыг бүрч дордуулж мэдэх юм. Тиймээс мэдрэмжээ дагахыг хичээгээрэй.
8
Сайхан хувцасла
Хэрвээ та анхны болзоогоо үнэхээр сайхан болгохыг хүсэж байвал, маш цэмцгэр, зөв хувцаслах хэрэгтэй. Хувцсаар нь угтаж, ухаанаар нь үддэг гэдэг дээ. Энэ ч мөн бодууштай зүйлсийн нэг юм. Тиймээс хувцаслалт, үс засалт зэрэгтээ сайтар анхаарахыг хичээгээрэй. Хамгийн гол нь та маш цэмцгэр харагдах ёстой.