Өглөө нэг стакан ус ууснаар бидний биед ямар өөрчлөлт гарах вэ?

Телевиз, олон нийтийн сошиал сайтуудаар өглөө бүр ус уух нь биед ямар их хэрэгтэй талаар зөндөө дурдсан байдаг. Гэвч ийнхүү ууснаар таны эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх, ямар ач тустай байдаг талаар төдийлөн зөвлөдөггүй шүү дээ. Тиймээс ч бид та бүхэндээ өглөө бүр нэг стакан бүлээн ус уухын давуу талууд болоод, таны бид хэрхэн нөлөөлөх талаар хэрэгтэй мэдээллийг бэлтгэлээ. 

Өглөө нэг стакан ус ууснаар бидний биед ямар өөрчлөлт гарах вэ?

1 Хөгшрөлтийг удаашруулдаг

Өглөө бүр тогтмол нэг стакан бүлээн усыг ууснаар, арьс шаардлагатай шим тэжээлээр хангагдаж, хөгшрөлт удааширдаг байна. Түүнээс гадна арьсны уян хатан байдлыг сайжруулж, өнгөлөг гэрэлтсэн сайхан арьстай болгодог.

Хөгшрөлтийг удаашруулдаг

2 Өвдөлт намдаана

Тогтмол бүлээн усыг ууснаар, таны биеийн жин хасагдаад зогсохгүй, биед илрэх өвчин зовиур бага ч болов багасдаг байна. Мөн биеийн температур нэмэгдэж, даарах, бие заралзах шинжүүд багасдаг аж.

Өвдөлт намдаана

3 Жин хасдаг

Ус сайн уудаг хүмүүсийн тухайд таргалалт харьцангуй бага байдаг нь хэдийн тогтоогдсон билээ. Тиймээс та өглөө бүр тогтмол бүлээн усыг ууж хэвшээрэй. 

Жин хасдаг

4 Гэдэсний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг

Бүлээн ус уух нь дотоод гэдэсний үйл ажиллагаа сайжрах, өтгөн хатах, гэдэс хямрах зэргээс сэргийлж байдаг. Харин өглөөг хүйтэн усаар эхлүүлснээр, гэдэс хямрах, бие тавгүйрхэх хандлагатайг анхаараарай.

Гэдэсний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг

5 Цусны эргэлтийг сайжруулдаг

Тогтмол халуун бүлээн усыг ууснаар, цусний эргэлт сайжирч, цус төлжилт ч мөн сайн явагддаг ажээ. Тиймээс толгой эргэх, дотор муухай оргих зэрэг шинжүүд илэрдэг бол бүлээн усыг ууж хэвшээрэй. 

Цусны эргэлтийг сайжруулдаг

6 Сарын тэмдгийг өвдөлт багасгадаг

Тогтмол ус ууснаар сарын тэмдгийн өвдөлт тогтворжиж, өвчин намдаах үйлчилгээг давхар үзүүлдэг. Тиймээс охид бүсгүйчүүд маань сарын эдгээр өдрүүдэд, урьд урьдынхаа илүү их усыг ууж байгаарай.

Сарын тэмдгийг өвдөлт багасгадаг

7 Нойр хулжихаа болино

Өдөр бүр тогтмол усыг ууснаар цусны эргэлт сайжран, толгой өвдөх, эргэх хам шинжүүд арилж, шөнө тайван амгалан нойрсох боломж олддог. Гэхдээ унтахаас дор хаяж 2 цагийн өмнө ус уугаарай. Учир нь шөнө давсаг чинэж, таны сайхан нойроос хугаслах болно.

Нойр хулжихаа болино

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()