Бүх цаг үеийн хамгийн өндөр үнэлгээтэй кинонууд

Заримдаа үнэхээр сайхан зохиолтой, шилдэг киног үзнэ гэдэг тухайн хүнд асар их сэтгэлийн таашаалыг өгч, амьдрах эрч хүчийг хайрлаж байдаг. Тэр ч утгаараа кино бүтээгчдийн ажил үргэлж амттай, ид оргилж байдаг гэвэл ононо. Тэдний ажил үргэлж хүнд хэцүү зураг авалт, цаг наргүй үргэлжилдэг боловч тэдгээр кинонууд гарсан даруйдаа, хэдхэн жилийн дараа эсвэл бүр бүх цаг үеийн түүхэнд бичигдэх гайхалтай бүтээл болдог байна. Ингээд та бүхэндээ кино шүүмжлэгчид болон үзэгчдээс хамгийн өндөр үнэлгээг авч чадсан шилдэг 10 киног хүргэж байна.

Бүх цаг үеийн хамгийн өндөр үнэлгээтэй кинонууд

10 "Tootsie"-7.4

Түүтси  нь 1982 оны Америкийн инээдэмт драм кино юм. Оскарын 9 төрөлд нэр дэвшиж, гол дүрийн жүжигчин Жессика Лэнг (Jessica Lange) шилдэг эмэгтэй туслах дүрийн төрөлд хүртэж байсан юм.  Тус кинонд авъяаслаг жүжигчин Майкл Дорси (Michael Dorsey) ажлаа алдахгүйн тулд Дороти Майклз (Dorothy Michaels) гэх жүжигчин эмэгтэй болж тоглон хөглөж, буйг харуулдаг.

"Tootsie"-7.4

9 "Boogie Nights"- 7.9

Найруулагч Пол Томас Андерсон (Paul Thomas Anderson)-ны бүтээл тус кино нь 1997 онд үзэгчдийн хүртээл болсон байдаг. Тухайн үедээ  алдарт найруулчийн "Magnolia", "There Will Be Blood", болон  "The Maste" зэрэг шилдэг кинонуудтай мөр зэрэгцэн өрсөлдөж байв. Эротик, хайр дурлал, залуусын хайр сэтгэл, атаа хорслын тухай өгүүлэх тус кино нь нийгмээсээ ялгарч чадсан шилдэг бүтээлүүдийн нэг болж байжээ. Гол дүрд Холливуудын сайхан залуусын нэг Марк Уолберг (Mark Wahlberg) тоглосон байдаг.  

"Boogie Nights"- 7.9

8 "Annie Hall"- 8.1

Найруулагч Вүүди Аллен (Woody Allen)-ний найруулсан, 1977 онд дэлгэцнээ амилсан тус кино нь романтик, инээдмийн киноны төрөлд багтах юм. Кинонд хосуудын хайр сэтгэлийн тод томруунаар дүрсэлсэн бөгөөд утга уянгыг мөн шингээж өгснөөрөө онцлогтой.  Хайр дурлал, хосуудын романтик харилцааг инээдмийн адал явдалтай зүйлсээр холбож, дүрсэлсэн байна.

"Annie Hall"- 8.1

7 "A Woman Under The Influence"- 8.2

Нэрт жүжигчин, найруулагч Жон Кассаветис (John Cassavetes)-ийн бүтээл болох тус кино нь кино сонирхогч, шүүмжлэгч нараас маш өндөр үнэлгээ авсан билээ. Тэрээр тус киногоо өөрийн эхнэр болох Гена Роуландс (Gena Rowlands)-ын амьдралаас сэдэвлэн бүтээсэн бөгөөд энэ нь олон бүсгүйд урам зориг, ухаарлыг хайрласан байна. 

"A Woman Under The Influence"- 8.2

6 "Taxi Driver"- 8.3

Алдартай найруулагч Мартин Скорсезе (Martin Scorsese)-ийн цөөн хэдэн сор бүтээлүүдийн нэг бол энэхүү адал явдалт, онц сонирхолтой кино юм.  Тус киноны гол дүрд алдарт жүжигчин Роберт Де Ниро (Robert De Niro) Тоглосон байдаг. Магадгүй энэ кино түүний амжилтын эхлэл байсан болов уу. 1976 онд бүтээгдсэн даруй алдар нэрийн оргилд хүрч, залуу жүжигчин эр ч мөн мандсан юм. Энэхүү кино нь хүмүүсийн сэтгэлийн нарийн утсыг хөндсөн, ухаарал хайрласан шилдэг киногоор тодорсон юм. 

"Taxi Driver"- 8.3

5 "The Red Shoes"- 8.3

Алдарт зохиолч, Ханс Христиан Андерсон (Hans Christian Anderson)-ийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн тус кино нь 1948 онд дэлгэцнээ амилсан юм. Сонгодог бүжиг, зохиол хоёрыг хослуулан хосуудын хайр дурлал, саад бэрхшээлийг маш уран тодоор дүрсэлж өгснөөрөө онцлогтой. Кинл театруудаар нээлтээ хийсэн даруйдаа залуусыг байлдан дагуулж, тухайн жилийнхээ шилдэг кинонуудын нэгээр нэрлэгдэж байсан аж. 

"The Red Shoes"- 8.3

4 "To Kill A Mockingbird"- 8.4

Пулицерийн шагналт зохиолч, Харпер Ли (Harper Lee)-гийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн тус кино нь 1963 онд дэлгэцнээ амилсан юм. Үйл явдал хилс хэрэгт унасан, өнгөт арьст эрийн тухайн өгүүлэх бөгөөд хуульч эр түүний гэм буруугүйг нотлохыг хичээх болно.  Хөрөнгө мөнгө, шударга бус зүйлс ноёлсон ертөнцөд хэрхэн энх тайван, үнэн мөнийг олж байгаа талаар өгүүлэх тус кино танд таалагдах нь лавтай.

"To Kill A Mockingbird"- 8.4

3 "Cinema Paradiso"- 8.5

1988 онд, алдарт найруулагч Жузеппе Торнаторе (Giuseppe Tornatore) найруулсан энэхүү кино нь бүх насныханд тохиромжтой, инээдмийн, адал явдалт, маш гайхалтай кинонуудын нэг юм. Мөн хүүхэд залуусын заавал үзэх ёстой кинонд ч мөн багтдаг. 1989 онд гарсан даруйдаа эрхэм хүндэт Академийн шагналыг хүртсэн бөгөөд танд ухаарал хайрлах болно. Хэрвээ та үзээгүй бол амжиж заавал үзээрэй.

"Cinema Paradiso"- 8.5

2 "The Godfather Part II" - 9

Тус киноны үргэлжлэл хэсэг болох энэхүү кино нь шүүмжлэгчдээс мөн л хамгийн шилдэг хэмээх үнэлгээг авсан юм. Киноны гол дүрүүдэд, алдарт жүжигчид Аль Пачино (Al Pacino), Роберт Де Ниро (Robert De Niro), Роберт Дюваль (Robert Duvall) нар тоглосон юм.

"The Godfather Part II" - 9

1 "The Godfather" - 9.2

Дэлхийн бүх цаг үеийн хамгийн шилдэг киноны жагсаалтад найруулагч Фрэнсис Форд Коппола (Francis Ford Coppola)-ийн “Загалмайлсан эцэг” кино нилээд дээгүүр байр суурийг эзэлдэг. Итали гаралтай Америкийн мафийг тэргүүлэгч Корлеонегийнхны 10 жилийн амьдралын эргэлтийг харуулсан триллер төрлийн “Загалмайлсан эцэг” кино нь өдгөөг хүртэл үзэгчид, шүүмжлэгчдийн хувьд шилдэг бүтээл байсаар ирсэн юм.

"The Godfather" - 9.2

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()